Sunday, November 08, 2009

инээд худалдаж авна :)

ойрд нээх сайхан инээмээр санагдаад байсан болохоор дэлгүүрт байсан инээдмийн киноноос үзэж үзэж байгаад ийм гурван кино авав. тэгээд тухтай сууж байгаад, хэвтэж байгаад, унтаж байгаад, идэж байгаад гээд янз бүрээр л үзлээ. яахав дээ л юмаа. инээлээ гэхдээ бас нээх ёоо гэтэл тултал инээсэнгүй :(


Whatever Works (2009 USA)

official site >>> энд



















The Ugly Truth (2009 USA)

Official site >>> энд

















My One and Only (2009 USA)

Official site >>> энд

...

Сар ч болоосой, түүнийг
Санаа алдтал нь гэрэлтэхсэн
Цэнхэрхэн гэрэлд минь тэр
Цээж нүцгэн хэвтэхэд нь
Хэнгэтэл санаа алдаад л
Хэн байснаа санахсан

Салхи ч болоосой, түүнийг
Санаа алдтал нь сэвэлзэхсэн...
(Б.Батзаяа)

Saturday, November 07, 2009

"Төсөөллийн Өрөөнд"

хүн болгонд нэг тийм төсөөллийн нууц өрөө байдаг гэж би боддийн, тэр өрөө том жижиг ямар өнгөтэй, дотор нь юу байх, ямар дүрэмтэй байх гээд л тухайн хүнээс шалтгаалаад өөр өөр байдаг болов уу. тэгвэл өлзий аниагийн төсөөллийн өрөөгөөр жаахан аяллаа. тэр өрөө нэг тийм танил дотно мөртлөө өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөц өнгө төрхтэй, тэр өрөөнд зөндөө олон бүсгүйчүүл бий, тэд өөр өөр түүхийг өөр өөрийн ааш зангаараа надад ярисан, тэр өрөөгөөр би аялaж дуусаагүй л байна, амттай бөгөөд удаанаар аялах юмсан гэж би бодоол бага багаар хааяа хааяахан тэр өрөө лүү шагайдаг, өөрийнхөө өрөөг би өлзий аниагийн өрөө шиг яаж болгох вэ гэж сэмхэн шүүрс алддаг, түүний өрөөгөөр нь аялаж дуусаад нэг тодорхой бичнээ :)...

Л. Өлзийтөгс "Төсөөллийн Өрөөнд"
(2009 он - шилмэл, шинэ шүлгүүдийн түүвэр)

Friday, November 06, 2009

БИ ЧАМД ХАЙРТАЙ











- Хөөе бэби ХАЙРТАЙ гэдэг үгийг хамаагүй хэрэглэж болдог юм уу?

- Юу? Хмм...нээрээ юу билээ?

Холоос гүйдэлтэй борлог минь
Сульдаа ганхам жороо доо
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа

Сэрүүн булгын усанд
Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг
Ариун зүрхний гүнд
Цэвэрхэн дүр чинь тодроно.

Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай.

Жороо борлогоороо тэшүүлсээр
Жолоо тавьсгээд очно доо
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшисгээд золгоно доо.

(Б.ЯВУУХУЛАН) 1955 он

...Хайр гэдэг хийх ёстой юм уу эсвэл хийх ёсгүй ямар нэг зүйл биш. Хайр бол зүрх сэтгэлийн мэдрэмж. Хайр оюун ухаан, бие махбодийн хязгаараас давсан байдаг. Хайр бол үргэлжилсэн үг биш, яруу найраг. Хайр бол тоо биш, хөгжим. Хайрлана гэдэг үйлдэхийн нэр биш мэдрэхийн нэр. Хайр бол үйлдэл биш, хайр бол төлөв байдал...

p.s: дээрхи зураг нь 2010 онд гарах "би чамд хайртай 3" киноны пөөстзр шүү гээд үү хэхэ гол дүрийн дурлалт ангийн хос, үүүүүү үүүүүүүүүүү манай ангийнхаан үзээрэй гээдүү

Wednesday, November 04, 2009

ЭлВи

Саяхан нэг том байшин шиг юм талбай дээр баригдаад хажуугаар нь өнгөрөх хүмүүс гайхах нь гайхаад янз бүрийн таамаг дэвшүүлж, би бас тэр хавиар явахдаа сонжиж хараад л байсан юм. Тэгсэн нөгөө алдарт Louis Vuitton Монголд анхны салбар дэлгүүрийн нээлтэндээ зориулаад уг ордонг босгоод нэг орой парти хийж балай авсан сурагтай, за тэр ч яахав гээд тоохгүй байж байгаад нэг нийтлэл энд хараад ам загатнаад явчихлаа шүү хэхэ эдгээр зургуудыг хараад нөгөө айхтар арт гээч нь энэ үү гэж бодох шахав хэхэ ямартай ч малчин жирийн бүсгүй хургатайгаа Louis Vuitton-ны чемоданаар наадаал сууж байх юм. Бодит байдлаас элэн халин нисээ юү хэхэ эсвэл энэ франц агаа нарын нэг грэйт санаа юу? Гэхдээ бас сурталчилгааны зургуудыг хараад байхнээ өвөрлөгч монголд авсан бололтоймаа, нэг л ЭлВи барьсан ашигласан талын Монгол ард түмэн хэхэ гэхдээ ашдын билэгээс амны билэг гэдэг билүү үүү үүүүүүүү

Tuesday, November 03, 2009

орж гарч л явна даа буюу жаахан update :)

...Цөвүүн цаг айсуй гэдэг шиг энэ намар нэг л бараан зүйлс өрнөөд байна уу эсвэл зөвхөн би юу? Олон жил өвчинд шаналсан хамаатны хүүхэд хорвоог чимээгүйхэн орхилоо, өөр бас танил нэг хоёр хүмүүс энэ хорвоогоос бүр мөсөн явчихсан гээд сүүлд нь мэдэх юм, айх юм. Хаа нэгтэйгээс мөнх юм гэж байхгүй шүү гээд л надаа сануулаад байгаам шиг санагдах юм. Саяхан хийх юмаа олж ядаад 6 feet under-г дундаас нь хальт тавьчихсан чинь шууд амтанд нь ороод юу юугүй буцаад үзээд эхэлсэн хэхэ оршуулгын бизнес эрхэлдэг тэр нэг гэр бүлийн элдэв шалдав юманд автчихсан л үзээд сууна. Урьд нь үзсэн мөртлөө одоо эргээд үзэхээр арай өөр өнцөгөөс юмсийг олж хараад байх шиг санагдаад байх юм. Урьд нь хэдэн жилийн өмнө үзэж байхдаа юм үзээгүй жаргалтай бацаан байр сууринаас аан ийм юм байдаг юм байхдаа гээд айж гайхаж шоконд орж үзэж байсан бол одоо арай өөрөө. Ингэдэг шүү дээ, ийм л аймаар энэ бүгд гэчихсэн үзэж байх жишээтэй. Бас нэг юм гэвэл миний киноны амт арай өөр болчихсон юм байна гэдгээ их сайн мэдэрч авлаа. Дуртай киноноосоо шилж байгаад нэг жаалд үзүүлсэн чинь паах ийм аймаар бараан юм үзэх юмаа гээд зад шүүмжлүүлсэн хэхэ гоё армаанчик инээдмийн кино үзэж бай гэсэн тэгээд тэрүүхэндээ эсэргүүцээд эргээд киноны цуглуулгаа харсан чинь нээрээ л нэг хар бараан юмс хүнд хүнд юмс, гэхдээ бүх зүйл окей гэсэн инээдмийн киноноос илүү бодитой санагддаг бас үзэхээр авах кайф арай л ондоо байдаг юм за гэж дараа тааруул үзэлцэхээс хэхэ.

...Гахайн ханиад гээд л нэг хэсэг шуугиад байсан, эхлээд тоогоочгүй яваад л байлаа, сүүлдээ энэ их хөвөөд байгаа мэдээлэлд жаахан автаад л яанаа гай болж тэр юм хумыг нь тусчихвий дээ гээд л тэрүүхэндээ нууцханаар айв. Айлаа гээд яалтай өрөөндөө таг өвдөгөө тэвэрч суултай биш гарч ажилдаа яваад гадуур дотуур явдагаараа явж таарч байгаан, маск энэ тэр зүүж сураагүй, угаасаа дургүй болохоор яахав оригоороо яваад л, гуа үзэсгэлэнгээ гайхуулаад л гээд үү хэхэ энд тэнд витамин харагдвал авч уучаал, күй ээ мөн аминдаа хайртай лүд юмаа гэж өөрийгөө шоолчоол яваад байгаа хэхэ за гахайн ханиад ч яамай уул нь энэ хүйтрэх үеээр завтай болохоороо ингэнэ гээд олон юм төлөвлөж байсан юм сан, морин хуур шинээр авч дахиад хичээлд явж эхлэх, гэрийн хажуугийн жим-д явж эхлэх, шинээр гарч байгаа монгол кино, жүжиг алдалгүй үзэх, эрчимтэй болзоонд явах энэ тэр гээд бөөн план байсан юм. Одоо тэгээд ханиадаар шалтаглаад хийсэн юмгүй л өдөр хоногийг үдээд байх шиг. Бүх үйлчилгээний газрууд 9 цагаас хаана гээд л угаасаа сонголт өгөхгүй юм доо, гахайн ханиад хурдан дуусч монголд шинэ жилийн настри орчоосой, тэгээд нэмээд жаахан цас орчихвол нэг л гоё болчих ч юм шиг.

... Дээр үед нөгөө “хайр сэтгэл, эрх чөлөө, ганцаардал” гээд ошо-гын номыг умшаад үүү хайр гэдэг эд хөрөнгө биш, хайртай л юм бол хайраа чөлөөл гэж уншаад ингэдэг байх нь гээд нүдээ эргэлдүүлээл байсан саяхан номын дэлгүүрт тэрхүү зохиолчийн бас өөр нэг номыг гарчиганд нь болоод авчихсан. “Эрэгтэй хүний тухай”… уншиж эхэлсэн, бас л сонирхолтой юмс мэр сэр харагдаал байна лээ, дараа дуусахаараа соёлын шоокноосоо хуваалцанаа хэхэ угаасаа эрэгтэй хүн гэсэн өөрийн мөнхийн сонирхол болсон зүйлээ сайн судлаад мэдээд авбал амар тэ, ядаж л өөрийгөө жаахан ойлгоход л тустайм даа, мөн үү?

Sunday, November 01, 2009

***

Сэрэл хөдөлнө
Шунал буцална

Дарж хөргөе гэтэл
Сэтгэл бас өвдөнө.
Ганцаардал уугина
Уйтгар хөвөрнө

Гашуунаар санаа алдтал
Инээмсэглэл замхарна

Цасан дээр гишгэчих хүүхнүүдийн чичирсэн хөл шиг
Цаг хугацаанд дараатай сэтгэл үе үе өмөлзөнө.
Хаврын салхи шиг хэн нэгний
Дулаахан үгс чихээр нэвтэрч

Хайлмагцаа би яргуй болж
Өөр шинэ амьдралыг туулна

Хагацлын салхинд ганхах минь
Баяртай гэж даллах гарыг санагдуулж

Хачин бүр өөр амьдралаа би
Зүгээр л хүлээлт гэж нэрлэнэ

Сэрэл хөдөлнө
Шунал буцална

Дарж хөргөе гэтэл
Сэтгэл бас өвдөнө...
(Б.Батзаяа)

Saturday, October 31, 2009

Adoration (2008 Canada)






















үүү үүүүүүүү үүүүүүүүүүүү бас л нэг сонирхолтой кино, хийсэн арга барил болон стори нь өвөрмөц сайхан санагдлаа, үзүүштэй кино гээд товчилчихоё :)

Thursday, October 29, 2009

The Private lives of Pippa Lee ( 2009 USA)


Сайн жүжигчидтэй сайхан ч кино байноо гэж. Нэг тийм ухаалаг драма гэхийм уу хэхэ амьдрал гэж юу вэ? Бие биенээ гэсэн хайр, хүсэл шунаг тачаал, хуурамч байдал энэ бүхэн эсрэг тэсрэг ч энэ амьдрал гэсэн тогоон дотор хамт оршин тогтнох юм даа гэдгийг эвтэйхэн харуулчих шиг санагдлаа. Олон бүсгүйчүүдийн дотор луу өнгийсэн иймэрхүү кинонууд нэг л ойр байдаг юмаа, алмодаварийн волвер гэх мэт, багаасаа ээж, эгч дүүс гээд олон сайхан эмэгтэйгээр хүрээлүүлж өссөн мань мэтийн уяхан замба тивийн наранд ойр байхаас ч өөр яах билээ. Эмэгтэй хүн гэж эмзэг уяхан мөртлөө энэ дэлхийд амьдрал бэлэглэгч нэг тийм ер бусын хүмүүс шиг санагддаг юм, хэзээ ч тэднийг гомдоомооргүй хэнд нь муухай үг хэлмээргүй ч юм шиг. Гэхдээ тэгж чаддаг билүү дээ бид...

Ойрд өөртөө кино үзэх зав гаргахгүй байж байгаад анхны үзсэн кино нь энэ байсанд сэтгэл хангалуун үлдлээ, үзүүштэй

Wednesday, October 28, 2009

October playlist :)

Энэ 10 сард хамгийн их сонссон дуунуудаа харсан чинь нэг иймэрхүү жагсаалт гарч ирж байна, нилээд их Франк Синатрадсан, Сараадсан, Майкл Бүблээдсэн, Жэйсон Мраздсан, Ирония Судьбадсан бас уянгалаг гэгээлэг хайр майрдсан дуугаар амьсгалжээ үүүүүүүү

1. A Beautiful Mess – Jason Mraz

2. Welcome to my heart – Naran

3. You are Nobody till someone loves you – Micheal Buble

4. Fly me to the Moon – Frank Sinatra

5. Би Дуртай – Сараа

6. All i do is dream of You – Micheal Buble

7. Сар шиг хол нутаг – Лхагвасүрэн

8. New York – Frank Sinatra

9. Ээж минь – Саруулсайхан

10. Soulmate – Natasha Bedingfield

11. Төрсөн өдрийн аялгуу – Сараа

12. Hush hush – Pussycat dolls

13. Хайрлах хүсэл – Болд, Агиймаа

14. I Feel Love – Blue Man group

15. Хайрын дуу – Маралжингоо, Төрөө

16. Я спросил у ясеня "Ирония Судьбы, или С Легким Паром" OST

17. Мне нравиться - "Ирония Судьбы, или С Легким Паром" OST

18. Yesterday – Frank Sinatra version

19. Би даарч байна – Эгшиглэн

20. I’m yours – Jason Mraz


...Я спросил у осени,
Где моя любимая.
Осень мне ответила
Проливным дождем...

Tuesday, October 27, 2009

Welcome to my heart :)

Дуучин Нарангийн шинэ сд-нд багтсан Welcome to my heart хэмээх дуунд учиргүй ороод байнаа, клип нь ч гэсэн дан зургаар хийсэн хөөрхөн юм билээ. хэн нэгнийг өөрийнхөө зүрх сэтгэлд урина гэж бодохоор аягүй армаанчик сонсогдоод байгаа юм даа. за би яаж дутахав хэнийг зүрх сэтгэл рүүгээ урьдаг юм билээ хэхэ, зөв хүнээ сайн тоочиклож байгаад урихгүй бол эргээд хутгалуулчиж магадгүйм даа гэж бас айх юмаа хэхэ ядаж байхад өвөл болж байгааг хэлэх үү сүүлийн үед энэ дууг байнга сонсоод байгаа, муухай ханиаднаас болоод Нарангийн тоглолтыг үзэж чадаагүй, дахиад хэзээ тоглох болоо? дахиад 20 жилийн дараа байж алах вий дээ хэхэ дууг энд-ээс, клипийг энд-ээс татан авч энжое болоорой :)

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр

Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ.

Өөрийгөө мөчирт нь зориулаад буугаад хайлах нь

Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ

Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна

Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү

Welcome to my heart

Эргэн тойрон дун цагаан

Элэн нисэх шувууд цагаан

Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан

Миний хайрын орон зайд өөр хэн ч биш

Чи минь үүрд оршино

Дандаа хайрлагдана

Welcome to my heart...