Friday, October 31, 2008
нээрээ...
нээрээ шинэ хобби гэвэл сэрёөзны царайлаад блогдож суухаас гадна суудал дээрээсээ босолгүйгээр цонхоор алсаас харах дуртай болж байгаа. нэг тийм гоё мэдрэмжтэй авсан фото зураг шиг л үнэн гого дүр зураг - байшингийн дээврүүд, цаагуур нь галт тэрэг яваад л, тэртээ хол биш нүдний минь өмнө богд уул ханхайгаад л, ууланд энд тэнд цагаан цас гялтайгаад л, шалдан модод гунигтайхан гунхалзаад л, дээгүүр нь хэсэг үүлс сэлгүүцээд л, хөх тэнгэр тэднийг тэврээд... энэ дүр зургийг гөлрөөд сууна, гэнэт орчноо анзааран өрөөнийхнийгөө ажина, ашгүй мэдэрч мэдэж байгаа хүн алга хэхэ пс-гээ тоншоод хэсэг сууна, дахиад л нөгөө гоё зураглуугаа харна :) ...
нээрээ миний морин хуурын багш ирчихсэн байна лээ, түрүүн мэссэнжэрт таараад гарч цуг тамхилсан хэхэ би нээх татах биш зүгээр хань болж жаал зогсов, хөдөө гадаа яваад борлоод хөөрхөн болчихсон байна лээ :) ер нь хүдэр бор залуучууд арай сэкси юм шигээ хэхэ...
нээрээ өнөөдөр орой halloween party - д уригдсан, даанч очихгүй байх доо, хүмүүс аймаар бэлдэж очиж байгаан билээ, надад ядаж нүүрний ч маск байхгүй хэхэ нэг сайхан гар бол шууд том хүний пампэрс өмсөөд соосог зүүгээд нүцгэн очих юм гэсэн хэхэ уул нь очиж сайхан хүмүүсийг харж шоолж айлгүйтвэл :) дараа жил л бэлдэж байгаад нэг очиж үзэе дээ...
нээрээ саяхан нэг бүсгүйтэйгээ их дэлгүүр нүдээрээ мөлжөөд, тэгж явж байгаад 5 давхрын бэлэг дурсгалын тасагт бөхийн зодог шуудаг зарж байхтай таараад :) өмсөж үзсэн чинь гоё юм билээ, нэг л сэкси мэдрэмж биеээр гүйгээд, сайхан барилдмаар ч санагдах шиг гээд үү :) хэхэ гэхдээ толинд өөрийгөө хараад инээд хүрээд байгаам чинь, нээрээ лаг зодог шуудаг өмсчөөд орондоо хүүхэдтэйгээ хэвтэж байвал гэж ургуулан бодоод :) (дараа л хүүхэдтэй болохоороо авна даа :) зодог шуудаг 2 нээрээ өөр өөр өнгөтэй байдаг юм билээ, зодог нь хөх өнгөтэй бол шуудаг нь улаан байх жишээтэй....
The Fall (USA 2006)

үнэхээр тасарчихсан гоё гоё зураглалуудаар дүүрэн, маш их хөдөлмөр хүч орсон кино байна лээ нөгөө жинхэнэ нүд баясгана гэдэг билүү :) 18 оронд зураг авсан, тэгээд ер нь их хөрөнгөөр бүтсэн indie кино. доторхи үйл явдал ч гэсэн нэг тийм surreal болон бодит зүйлс холилдоод л, орондоо орчоод амьдардаг тэр нууцхан хирнээ эрх чөлөөтэй мөрөөдөл дэлгэцэнд амилах лугаа адил асар сонирхолтой. үзсэн хүн болгонд таалагдахгүй байж магад, гэхдээ зүгээр үзсэн байхад тун дажгүй кино :)
Tuesday, October 28, 2008
...Миний тасдсан, миний мартсан

...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья
Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья... (Л.Ө)
таксин доторхи ганцаардал
нүгэлт бус бодол гэснээс нээрээ өчигдөр үсээ засуулсан юм байна, бас өөрийнхөө талаар нэг жижиг зүйл мэдэж авсан :) сэтгэл санаа тиймхэн нэг л сонин болоод байвал үсээ засуулчихвал нэг л сэргээд ирдэг юм билээ, кайф авдаг зүйл гэх үү дээ, урьд нь нэг хэсэг дуртай зүйлээ дэлгүүрээс авахаар сэтгэл сэргэдэг байсан хэхэ хэсэг хугацааны дараа үйлчлэхээ больсон л доо:), өчигдөр ажлаа тарчихаад өөрийнхөө үсчин лүү (аая хувийн үсчинтэй баян хүн шиг хэлчихэв үү дээ хэхэ) залгасан чинь хуучин ажлаасаа гарчихсан гэнээ, тэгээд шинэ газар нь хайж очоод засууллаа, уул нь энэ залуугаар 3 удаа л засуулж байгаан, гэхдээ л нэг л эерэг энэрги аваад байх шиг, сэтгэл санаа дээшлээд байгаам шиг санагдсан хэхэ ажлаа үнэн сэтгэлээсээ сайн хийж байгаа байдал нь, нэг тийм даруухан дөлгөөн байдал нь гээд таалагдах зүйлс байнаа, урьд нь 3 удаа нээх юм ярьж үзээгүй, тэгсэн өнөөдөр юу болсон юм бүү мэд тэр нилээд юм ярив,тэр өөрийнхөө амьдралаас яриад, ах лаг сонсоод бас өөрийнхөө бас бус зүйлийг яриад байнаа хэхэ (арай л экс хүүхэд энэ тэрээ ярьж уйлж дуулсангүй хэхэ) тэр эхнэр хүүхэдтэй,тэднийгээ тэжээх гэж яваа их зөв бодолтой сайн залуу юм шиг санагдсан :) нэг тийм дотор бөглөрөөд байсан зүйл шалан дээр тарсан үстэй гарчихсан юм шиг лаг баяр хөөртэй хүн гэртээ ирсэн хэхэ тэр үсчин + therapist юм уу хаашаан :)
Monday, October 27, 2008
Хүлээлт
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээ тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар
Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зусэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар... (Л. Ө)
>>>audio mp3 хэлбэрээр>>> энд
Sunday, October 26, 2008
friday, saturday, sunday
friday>>>
баасан гаригийн орой ажлаа тарж гялс гэрээрээ орж хувцасаа солиод тэгээд эршүү бүсгүйтэй нийлээд гарлаа, нөгөө найзтай нь цуг 3уулаа хаашаа орох вэ гэж явж байснаа тэр хүүхдийн найз бүсгүйг авахаар боллоо, гэрийнх нь түлхүүр байгаа 3уулаа гэнэт орж айлгая гээд нүд нь гялалзаад тэр бас хүнд гар :) дэмий биш үү гэсэн боловч сонссонгүй, тэгээд яваад очлоо, сэмээрхэн түлхүүрдээд орлоо нөгөө жаал :) бүсгүйн нохой нь хуцаад л лаг сүртэй, нөгөө хүүхэн нүцгэн биен дээрээ алчуур ороочихсон нүд ам нь дээр доороо орчихсон, ёоо хараад айж байгаам чинь хэхэ чи чи арай ч дээ, намайг ингэж айлгаад, хэзээ ч хэзээ ч битгий ингээрээ гээд л бөөн уур, бид 3 ч гараад машиндаа хүлээлээ, удалгүй гараад ирлээ. арай тайвширсан байнаа, арай ч дээ аймаар айлаа, усанд орж байсан чинь хаалга дуугараад тэгээд айгаад зонтикоо бариад үзэлцэе гэсэн чинь үүдний дэргэд байж таараад энэ тэр гээд юм яриад бөөн инээдэм ханиад болж найрамдаж байнаа нөгөө 2 хэхэ за тэгээд метрополис орлоо, red revolution гээд smirnoff-с зохиож байгаа том парти болж байнаа, 4үүлээ нэг нэг зуун грамм smirnoff ууснаар үйл ажиллагаа эхлэв :) зуун грамм уунгуут нүүр ам улайдгаараа улайгаад байсан учраас цаашаа баахан ундаа ус ууж оройг өнгөрөөсөн, тэхгүй бол нэг л мэнчийж улайсан нүүр л гүйгээд хүмүүс үргээх байсан биз хэхэ хүмүүс гэснээс мэдээж пиг байлаа, хүмүүс хүмүүстээ хөөрхөн хүүхдүүд их байлаа, миний нүд гэж зогсолтгүй эргэлдээстэй, сканардаастай :) тэгээд бас янз бүрийн тоглолт энэ тэр яваад байгаа харагдсан, нөгөө beatbox -Ray гээч залууг ойроос харсан чинь аймаар хөөрхөн юмаа :) за тэгж бүжиглэхээсээ илүү хүн харж гөлөрч байгаад гарсан, хариад хайртай дэрээ тэврээд нам :)...
saturday>>>
хагас сайнд хайртай нэг найз манайд ирээд, бид 2 өдөржин тоглов :) манай тэр найз 3 настай, эгдүүтэй жаал бий хэхэ намайг хамгийн сайн найзаа гээд бодчихсон, зогсолтгүй шулганаад л хайр хүргээд байдаг юм, гэвч өдөржин тоглоод би ч бүүр ядраад байж байсан чинь эршүү ашгүй
"эдиф хаан" жүжиг үзэе гэнгүүт уухайн тас гарсан. мань хүнд жүжгийн урилга өгсөн хүн л нэг л нооотой хэхэ нууц ноёнтон юм уу хаашаан хэхэ энд тэндээс гатнуулдаад байгаам уу бүү мэдээ хэхэ мэдэхгүй танихгүй ойлгоогүй дүр л эсгэсэн, гэхдээ үзэх боломж олгосон хүнд талархав :) хэвлэлээр сонсоод байсан, гадны зохиолыг монголчлоод тоглосон гэхээр нь ямар холион бантан байгаа бол гэсэн чинь харин ч бас дажгүй ээ, гэхдээ эхлээд жаахан уйтгартай санагдав, сүүлдээ овоо сонирхолтой, гэхдээ юуны тухай жүжиг гэдэг нь анхнаасаа асар ойлгомжтой байсан л даа :) монгол дээл хувцастай хүмүүс л бие биенээ гадагад сонин сонин нэрээр дуудаад гүйгээд л байна лээ :) жүжгийн хөгжим таалагдсан, мөн энгийн хирнээ бас өвөрмөц тайз засалт, зарим нэг шийдлүүд лаг таалагдсан, тэгээд тарчихаад мисс тэй уулзаж урьд оройны болзоог нь өнгөтөөр яриулж аваад салсан :) хүмүүс гоё гоё учралаар учраад шөнөжин болзоод гоё л байгаан билээ. би яахав одиноороо бас л оройтож ороод дэрээ тэврээд нам...
sunday>>>
өнөө өглөө унтаж байсан чинь бас нөгөө миний найз ороод ирлээ. найзаа тоглоё гээд л хэхэ айл гэр, морь, цирк, нуугдах гээд л бас өдөржин тоглов шүү. тэгээд хэд хоногийн өмнөөс болзсон байсан болохоор тэнгис оров, ойрд уулзаагүй хөөрхөн бүсгүйтэй уулзлаа, зорьсон киногоо үзэх гэтэл билет нь дууссан тул 2 цагийн дараах билетийг авав. тэгээд их дэлгүүр орж жаал мөлжив, нүдээрээ мөлжив хэхэ цаг нөхцөөж дөнгөж гэрлэсэн хосын дүрд тоглож баахан юм үзлээ, нэг газар орж хальт суучаад тэнгис. хүсэн хүлээсэн боолын гэрээ-г үзлээ. ёоо ямар ч аймаар цус нөжтэй кино вэ, бүүр айв шүү хэхэ гэхдээ дажгүй кино болсон байна лээ, энд тэндгүй урсах цус үзэж дотор сонин болов, эршүү бүсгүйг уйлсан сурагаар нь учиргүй алчуураа бэлдээд очсон чинь нэг ч дусал нулимс гаргасангүй хэхэ ингээд бодохоор би асар хатуу хүйтэн хүн юм болов уу эсвэл мань жаал хэт уяхан замба тивийн наран юм болов уу? бүү мэдээ, гэхдээ нэг хэсэг дээр нь цээжинд юм огшоод байсан шүү гэхдээ л нулимс бол бараа сураггүй ээ хэхэ. пүүжээ бүсгүй бол лаг секс хэсэгт тоглосон байна лээ шүү, лаг гоё сэрийсэн хөхтэй юм аа даа гэсэн шүү юм бодсон шиг үзэв хэхэ нэг хэсэг дээр гол дүрийн нэгэн бүсгүй: тэр эргэж ирэхгүй тиймээ? Хүмүүс яагаад хайраас уйддаг юм болоо? гэсэн үг нь лаг юм бодогдуулав, нээрээ энэ зарим нэг хүмүүс хайраас яагаад уйддаг юм болоо? дэндүү их хайр тэгж айхтар пологтуулдаг юм болов уу?????... кинонд тоглосон залуус ерөнхийдөө их дажгүй шүү, тэр цагдаа-д тоглосон залуу хөөрхөн юм билээ, бас мэдээж тэр гол дүрийн амраа бол гоё агаа л даа угаасаа :)
тэгээд явж явж нэг юм гэртээ ирлээ, одоо унтая даа :)
Friday, October 24, 2008
Нүцгэн шөнө

Нам гүм, чив чимээгүй. Намайг хэн ч харахгүй. Нүдээ бүлтийлгэв. Шүдээ ярзайлгав. Хэн ч шоолсонгүй. Хэн ч муулсангүй.
Өдрийнхөө хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж одоо л нэг амарч байна. Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчлэнэ. Өөдөөс инээнэ. Дээрээс тонгойно. Айж ичиж худал инээх албагүй. Албагүй амгалан. Хувцасгүй бие, биегүй хувцас. Худалгүй шөнө. Хуурамч биш инээмсэглэл. Эрх чөлөө. Энгийнээс энгийн нүцгэн эрх чөлөө. Энэ бол шөнө. Бие нүцгэн, би нүцгэн. Энэ хананы цаана, тэр шалны доор нүцгэн сэтгэлтэй нүцгэн хүмүүс.
Харанхуйд сүүдэр байдаггүй. Яг л гэрэлтэйд үнэн байдаггүй шиг. Сүүдэр сандал дээр эвхэгдэж, орон доор хөглөрөхөд би дуртай. Сүүдэр ч үгүй нүв нүцгэнд дуртай. Өдрөөс гэрэлтэй, өдрөөс жаргалтай, нүв нүцгэн шөнө...
Х.Б
eternal summer гэдэг шиг eternal love гэж байдаг болов уу?

уул нь өөр юм төлөвлөж байсан боловч төлөвлөгөөнд өөрчлөлт гарч ажлаа тарангуут гэрлүүгээ гялалзаж ногоо үхрийн махтай карри хийв, манай мисс лаг хөөрхөн их юм хийсээн, ногоо арилгаад л, махаа хөшиглөөд л, би ахлах тогооч юм уу хаашаан хэхэ бэлэн болонгуут хийв, тэгээд эршүү найзтайгаа ирснээр карри парти эхлэв :) ганц хоёр шил вино уунгаа хоолоо идчээд дараа нь бүгдээрээ тухалж аваад eternal summer-г үзэв, хүүхдүүдэд таалагдсан юм шиг байгаамаа хэхэ хүн болгонд бага насны янз бүрийн нууц дурсамж байдаг даа хэхэ тэр тусмаа манай ангийнханы хувьд стрэйт найздаа дурлаж сэтгэл алдаж үзээгүй хүн гэж бараг байдаггүй биз хэхэ тийм болохоор сэтгэлд ойрхон буудаг кино юм шиг байгаан, би ч хэд ч үзчихэв дээ хэхэ тэгээд бүгд маргааш ажил төрөлтэй учраас гэр гэрийн зүг, би яахав баахан аяга тавгаа угааж угааж арай гэж нэг юм дуусгав, би нээрээ аяга таваг угаах аймаар дургүй ээ хэхэ тэгэхлээр гэрийн эзэгтэй болох ирээдүй муутай гээд үү хэхэ гэхдээ одоо ч машин энэ тэрээр угаадаг болсон үе л дээ хэхэ...экс хүүхдээ хааяа аймаар санах юмаа. инээгээд ороод ирэх юм шиг, аягаа угааж байхдаа араас минь ирээд тэврээд үнсэх юм шиг санагдаад, тэгээд байн байн эргэж харах гээд байвал яах уу хэхэ тэр ер нь намайг бас ингэж хааяа санадаг болов уу???????
за за одоо тэгээд дэрээ тэврээд унтая даа :( хоосон лонх уйтгараар дүүрэн гэдэг дээ тэрэн шиг сингл хүн ганцаардлаар дүүрэн юмаа, айсуй өвлийн урт хүйтэн шөнүүдийг ганцаар яааж давна даа :(
Wednesday, October 22, 2008
Намар
Намар надад аймшигтай санагддаг. Гуниг нөмөрсөн хүмүүс. Бөгтийсөн гудамж. Надаас тасарсан навчис газраар нэг хөглөрч... хөглөрөх навчис хүмүүсийн хөлд гишгэгдэхэд доромжлуулсан мэт санагддаг. Санаа алдахад минь салхи исгэрэх шиг жихүүцэл төрдөг. Намар надад аймшигтай санагддаг.Гинших навчсын чимээ гэртээ байхгүй эмээг минь санагдуулдаг. Харц минь шарлаж, хагдарч сэмэрсээр нүв нүцгэнээрээ үлдэхэд хамгийн сүүлчийн бээрсэн шувуу цээжний гүнд үүрээ засдаг. Тэр шувуу надтай хамт даарч. Тэр шувуу надтай хамт дуугаа хурааж зөвхөн цасны тухай, өвлийн тухай бодлогоширно. Намар надад эмгэнэлтэй санагддаг. Зүсэр бороо нь зүүгээр шивэх шиг зүсийг минь, арьсыг минь гэмтээж орхидог. Удахгүй өвөл болно. Удахгүй үс минь цайна. Бүр цав цагаан болно. Удахгүй зүрх даарч, амьсгал цантаж эхэлнэ. Гар, хөл, нүд, уруул бүгд цав цагаан болно. Хөмсөг ч ялгаагүй. Гишгэсэн мөр инээд минь хүртэл цагаан болно. Удахгүй хүмүүс бүгдээрээ над шиг болно. Намар бидэнд юу бэлдсэнийг хараач.
(Х.Болор-эрдэнэ)
тэр намайг дурсдаг болов уу?
будрах цаснаар ийнхүү дурсамж сэдрэв, гэсэн ч би цасанд дуртай. амьдралаас олж авч чадахгүй байгаа ер бусын нэгэн ариун нандин зүйл түүнд нуугдаад байгаам шиг санагддаг юм
Tuesday, October 21, 2008
АМЬ+Д+Р+Л
Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла. Намайг март. Гунигла. Гашууд. Өвдөлтийг мэдэр. Чи амьд АМЬ. Хорсож зана. Амьгүй хүмүүст автаж амиа өгөх хэрэггүй. Тэд чам руу ноцож байна. Учир нь чи АМЬД. Зөвхөн өөрийнхөө ертөнцийг цогцлоо. Өөртөө дурла. Өөрийгөө хайрла. Бас үзэн яд. Чамд энэ бүхэн таалагдана. Тэгээд хувилж болохгүй хувь болон АМЬДАР.Харанхуйгаас харанхуйд зорчих энэ л замд чи гэрэл болон ирсэн. Салхинд савчих өнчин цамхагийн гэрэл чи хүн. Тэр гэрэлд тэмүүлсэн бүхнийг шатаа. Зайлшгүй ирэх үхлийн хүйтэн бороонд чи өөрөө ч өртөх болно. Тэгээд гүн харанхуйд удахгүй шингэнэ. Энэ бүхэн чинийх. Эргээд хар даа. Чи өөрөөрөө АМЬДРАЛ гэж бичсэн байна.
(Х.Болор-эрдэнэ)
p.s: энэ бүсгүйн зүрхэнд үйлдвэрлэв хэмээх номыг танилцуулж, сайхан сэтгэл гарган зээлдсэнд нэгэн хүүхдэд талархав :)
Monday, October 20, 2008
нартай weekend
ах бол өглөө богд уулаа харж нэг баясчихаад ажилдаа эргэн ирэв. тэгээд яахав чухал царайлж баахан блог уншиж мэлийж хэсэг суулаа, миний сонин гэвэл яахав буяны ажил явдалд очиж жаахан үзэгдлээ, ерөнхийдөө миний хийх ажил, үүрэг ройл тун бага юмаа хэхэ ямар төмс арилгаад хүүхнүүдтэй ажил булаацалдалтай биш тэгс ингэс гээд хоол унд эргүүлсэн шиг, нэг эрх гөлөг асарсан шиг, эгчийн эгдүүтэй хүүхдийг эрхлүүлсэн шиг л өдрүүдийг өнгөрүүллээ. яагаад юм бүү мэд жоохон хүүхэд, гөлөг энэ тэр бол ахад асар сайн юмаа, тойрч эргэлдээд л, эрхлээд л, ноолоод л - миний доторхи эмэгтэй зөөлөн чанарыг олж мэдэрдэг юм болов уу? эсвэл би ер нь будда маркийн их дажгүйн бол уу гээд байхгүй юу хэхэхэ за тэгээд пататэ-гаа явахаас өмнө гээд зүтгэсээр амжиж ирээд баяртай гэж нэг тэврээд салсан, манай хүн бол навс шоудаж өчнөөн янз бүрийн түүх сонинтой буцаж байгаа юм шиг байна лээ. эрт нислэгтэй болохоор өнөө орой шоудахгүй энэ тэр гээд мисс эршүү бид 4 бас нэг гадагад нөхөр цугларч нэг газар жаал сууж хамтдаа баяртай гэж хэлэв :) мань нөхрийг явуулчаад хэдүүл халуурч вино ууж суухаар болоод тэгээд нөгөө гадагад залуугынд очиж хэдэн шил вино цааш нь харуулсан. тэрний найз гэж бас нэг хөөрхөн ази гаралтай залуу ирэв, хэдүүл жаал хөгжилдөн юм хум ярьж суусаар бараг 4 гэж гэртээ ирсэн байхаа би, тэгээд нам. өчигдөр болохоор өдөр гэр орноо цэвэрлэж хувцас хунараа угааж баахан ойр зуурын ажилд баригдаад тэгээд мисстэй уулзаж 2уулаа хамтдаа хүнсний зах орж хүнснүүдээ цуглуулаад, 2 ажилтай гэрийн эзэгтэй юм уу хаашаан :) тэгээд дараа нь манайд ногоотой карри хийж идээд жоорны ганц шил вино ууж баахан хууч хөөрч суугаад салсан :) ойрд бол нэг иймэрхүү шив
Thursday, October 16, 2008
ум маани бадми хум
за за үг холдов, одоо хөдөө явж ажил явдалд нь туслалцах гээд л бэлдээд сууж байна. ум маани бадми хум миний хайртай эмээ диваажин гэж байдаг бол тийшээ л очсон байх даа, бөгтөр жижигхэн мөртлөө уул шиг сэтгэлтэй эмээгээ санах л байхдаа :(
Tuesday, October 14, 2008
Намрын өнгөө, намрын өнгөө, нааамрын өнгөөөөөөөөө
...манай улаанбаатар жижигхэн ч, утаатай ч уул нь их тансагаа, ажил дээрээ суугаад цонхоор хаа нэг харахаар богд уул шууд урд дүнхийж энэ тэр харагдаад л, богд уул гэхээр нөгөө бөгтөр уул санаанд ч орох шиг гээд үү хэхэ хааяа гэнэт эр хүн гэдгээ мэдэрч цонхоо олнгойлгож байгаад хүдэр сайхан хоолойгоор эр бор харцага дуулмаар ч юм шиг, өмнөө суугаа хөөрхөн залууг өдмөөр ч юм шиг, эсвэл гудмаар хөглөрөх шар навчсыг хайр найргүй өшиглөн гүймээр ч юм шиг хэхэ намрын синдром энэ мэтээр хааяа орох юмаа :) нээрээ нөгөө экс агаа миний блогыг уншчихсан байна лээ, за за өндөр бор найз залуутай болсон юм уу тэ? гэсэн тунирхалын мэссэж явуулчихаж ч байх шиг хэхэ хөөрхөн, орой нь залгахгүй байсан бодвол гомдсон юм байлгүй дээ, би ч нээх тоолгүй орхичихсон, буянаараа л болог гээд үү хэхэ миний драма ямар дуусах биш ингээд л үргэлжлээд байх шинжтэй хэхэ монголд таньдаг мэддэг хүмүүсийнхээ жоохон жижигхэн хүрээнд блог бичээд долоон булчирхайгаа тоочих гэхлээр дандаа азаартаад байх шинжтэй хэхэ гэхдээ ах бол гандан огт буурахгүй ээ, азаартсан ч цоглог азаартнаа :)
...өчигдөр ажлаа тарчаад мисс агаатай нэг газар орж жаал сонин сайхан, халхын хөөрхөн залуус ярьж суув. дараа нь кино үзчээд салсан, уул нь пататэ-г ирэхэд нь 2уулаа онгоцны буудал дээр ягаан торгон дээлээ өмсөөд хадаг сүү болчихсон, сүрприйз гээд л лаг чанга орилоод тас тас хөхрөн угтая гэснээ гэрийнхэн нь бодвол тосож байгаа биз, амьтан хүн үргээж амар амгаланг нь алдагдуулаад яахав гээд больчихсон. за за одоо арай хэтэрлээ, жаахан ажлаа хиймэр аядая, I WILL BE BACK :)
Monday, October 13, 2008
Алга ташилтын дор...
Харанхуй гэдэг бол зүгээр л хөшиг
Шөнө гэж байдаггүй юм
Хар хөшигний цаана, биднийг харан
Алга ташсан бурхад сууж байдаг
Зүүдэлсэн, тачаасан бидний шөнийн үзэгдлийг
Зүгээр л харж суугаа тэдний зүрхэнд
Айдас, хашгираан маань сонсогддоггүй юм
Амьдрал маань л энэ гэдгийг тэд мэддэггүй
Инээмсэглэсэн бурхад алгаа таших бүрийд
Итгэлиийг олсон хүмүүс чигээ алдана
Хүсч, шунаж, багаа тайлсан, төөрөлдсөн жүжигчид
Хөшигний цаадтайх нүдийг олж үздэггүй... ( Л.Ө)
“Life is an island in an ocean of loneliness, an island whose rocks are hopes, whose trees are dreams, whose flowers are solitude, and whose brooks are thirst. Your life, my fellow men, is an island separated from other islands and regions. No matter how many are the ships that leave your shores for other climes, no matter how many are the fleets that touch your coast, you remain a solitary island, suffering the pangs of loneliness and yearning for happiness. You are unknown to your fellow man and far removed from their sympathy and understandings.”
Sunday, October 12, 2008
чамайг би хайраар дутаал уу? аая :)
аан тийн бас нэг хөөрхөн өндөр бор залуу миний амьдралд гарч ирээд байгаа ойрноос. зүгээр найз гэдэг утгаар ганц нэг удаа цуг гарч хоол унд идэж юм хум ууж үзсэн, хөөрхөн хөөрхөн юм боддог ярьдаг жаал байна лээ. надаас нилээд хэд дүү (22 той) болохоор жаал гэчихэе :) бид 2 ном солилцож уншиж байгаа, тэрэнд өлзий аниагын өгүүллэгийн түүврийг өгөөд, хариуд нь зүрхэнд үйлдвэрлэв (болор-эрдэнэ) гэдэг ном авсан. уншиж үзсэн чинь дажгүй таалагдсан. тэр жаал таалагдаад байгаа, уншдаг ном, сонсдог хөгжим, яриа хөөрөө энэ тэр нь, гэхдээ л нэг тийм хөөрхөн миний дүү баймаар хүүхэд болохоор ондоо нүдээр харах хэцүү юмаа :)
за нээрээ гол сонин гэвэл 5 дахь өдөр ubs music awards үзээд, ёоо монголын юм цагтаа биш гэдэг шиг хүлээж хүлээж эхэлсэн. нэг л тийм сунжирсан, урт удаан үйл ажиллагаа болсон, тасралтгүй 5-6 цаг суучихсан чинь бөгс банз болох шахсан :) уул нь гоё гоё тоглолт дундуур нь яваад л сонирхолтой байв. хамгын wow гэж уулга алдтал бишрүүлсэн хүн бол Ray (beatbox) гэж залуу байлаа. европ-т болсон уралдаанаас 3-т орсон гэсэн байх шүү, ёооо нээрээ үнэн авьяастай залуу, лаг электро хэмнэл гаргаад л нөгөө аянд нь бүжигчид монгол ардын бүжгийг бүжээд, нээрээ лаг гайхалтай өвөрмөц санагдсан, манай үндэсний бүжиг тийм хөгжимтэй гайхалтай нийцэж байсныг харахад, тэр бүх аялгуу авиаг амаараа тоглох дээр нь хөгжмийн зэмсэг ашиглаад л, хажууд нь морин хуур шанз тоглоод л... үнэхээр сэтгэл хөдөлж баахан орилж алгаа эрээн болтол ташив. аа тийм гол 2 хөтлөгч нь нэг тийм уйтгартай сайн биш санагдсан бол урлагын тоглолтыг танилцуулж хөтөлж байгаа залуу бол көөлкөн, аймаар цэцэн уран цэцэн үгтэй гэж :) аймаар таалагдсаан гээд үү хэхэ тэгээд сунжирч сунжирч арай чүү бараг 12 гэж дууссан, аймаар ядарсан хүн гэртээ ирээд нам :)
өө бас нэг сонин гэвэл экс тэр террорист царайлж дарамталснаас хойшоо яриад байгаа, завгүй үедээ авахгүй, завтай үедээ орой үдэш аваад яриад байгаа. тэгээд л хөөрхөн хөөрхөн юм хэлээд, энэ муу намайг ингэсэн гэж бодсон мөртлөө нэг тийм гоё үгс сонсож панаалдуулсан чинь гоё ч юм шиг, хэлсэн үгнүүд нь хааяа бодогдоод байгааг хэлэх үү хэхэ тэгээд нэг орой гуйгаад байхаар нь уулзаад цуг хоночихсоон, баларсаан хэхэ :) яахав нэг тийм өрөвдмөөр царай гаргаад хөөрхөн дүрлийтэл ширтээд уучлалт гуйгаад нулимс цийлэгнүүлээд байгаад байхлаар нь тэссэнгүй ээ гэж өөрийгөө өмгөөлөхөөс хэхэ
сарын дараа хуучин амрагаа тэвэрч унтах гоё л юм билээ, бүх зүйл танил дотно, үнэр нь - үнсэлт нь- тэврэлт нь. тэврээд л тэврээд л чихэнд үг шивнээд л - уяармаар, хайрламаар. гэхдээ энэ бүхнээ үзүүлээгүй би...
гэхдээ бас нэг бодлын тэр шаал өөр шинэ залуу ч юм шиг :) тэр нэг л өөрчлөгдсөн, нилээд намбатай илүү ухаалаг болчихсон ч юм шиг санагдсан. чамайг би хайраар дутаал уу? ингэх байсан юм бол яах гэж тэгсэн юм бэ? гэж би түүнд шивнэсэн, намайг уучилаарай тэх үү гээд тэр үнссэн, тэр нь таалагдсан, гэхдээ би хариу юу ч хэлээгүй :)
өглөө салахдаа ямар нэг зүйл амлаагүй шүү зүгээр л нэг шөнийг өнгөрөөлөө нууц амраг минь гэж хэлсэн чинь тэр жоохон гомдоод байх шиг байна лээ хэхэ нээрээ цаашдаа яах ийхээ сайн мэдэхгүй л байгаа, гүрийгээд цааш күүл царайлаад single алхах, эсвэл нэг удаа боломж олгоод эргээд найзлах энэ тэр гээд...
...ойлгохгүй юмаа түүнийг бас өөрийгөө...
Friday, October 10, 2008
If only life were as easy as pie... амар байхгүй юу тэ?
Boarding Gate (2007 France)жаахан акшэн маягын нилээд толгой эргүүлсэн маягын яахав дээ кино. хэтэрхий ээдрээтэй болгох гээд ядсан юм шиг санагдсан, бусдаар бол яахав дажгүй ээ. лондонд амьдардаг франц бүсгүй нэгэн томоохон компанийн захирал хуучин амрагаа хөнөөснөөр адал явдал эхлэнэ. түүний шинэхэн амраг мафи-тай холбоотой ази залуу их дажгүй ээ гээд хадуураад байхгүй юу хэхэ явсаар байгаад бүсгүй хонг конг-д ирснээр бүх юмны учир тайлагдаж өөрийг нь гаргуунд гаргаж золиос болгосон тэр ази залуугаа алах гэсэн боловч яг цагаа тулсан чадалгүй буцаж байгаагаар кино төгсөнө хэхэ ах бол тэр хэсгийг нь нээрээ лаг ойлгоод байгаан биш үү, амрагаа яаж ч алах вэ дээ хөөрхий гээд үү лол

Waitress (2007 USA)
кинотеатр-т гарч байхад амжаагүй байсан болохоор хороололд дэлгүүрт явж байгаад двд-г нь олж хараад шууд авсан :) за тэгээд хөөрхөн нэг тийм feel good кино байдаг даа, яг тиймэрхүү кино. киноны гол баатар бүсгүй сэтгэл санаа үйл явдалдаа тохируулаад бялууг ёстой янз янзаар хийдэг тийм creative дүр төрх нь таалагдсан, лаг хөөрхөн санагдсан. сэтгэл санаа миа байх үедээ үзвэл сэргэж магадгүй тийм дажгүй кино байна лээ шүү таминээ :) би тийм бялуучин байсан бол ямар их бялуу хийх болоо хэхэ найз залуугаасаа больсон бол *чамайг би хайраар дутаалуу?* бялуу, саак гоё кино үзсэн бол *харанхуйд ганцаар хүртсэн таашаал* бялуу, шинэ дурлалтай учирвал *бурхан минь надад туслаач* бялуу, цалин буусан өдөр бол *гарах уу орох уу яавал ч яаая* бялуу, ганцаардаж гунисан үед бол *бүрхэг тэнгэр* бялуу гэх мэт үргэлжлэх байсан байх даа хэхэхэ
Thursday, October 09, 2008
PRAG (2006 Denmark)
данийн кино гэж нэг их сонсогдоод байдаггүй, гэхдээ бас час хийсэн хөөрхөн кинонууд байдаг бололтой. хэзээ билээ дээ нэг удаа after the wedding гээд кино үзэж байсан, тэгсэн саяхан Prag хэмээх хөөрхөн кино үзлээ. өөр улсаас өөрийг нь багад нь орхиж явсан аавынхаа шарилыг авахаар ирсэн залуугын амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг, аавынхаа талаар олж мэдэж яагаад орхиж явсаныг нь ухааран аавыгаа дурсаж байгаа ( аав нь бас манай анги болж таарч байгаан хэхэ), өөрөөс нь урвасан гэдгийг олж мэдээд эхнэрээ шинээр олж харж эргүүлэн олж авахыг хичээж байгаа гэх
зэрэг шинэ хот-д өөрийгөө, эргэн тойрны зүйлсээ олж харж байгаа залуугын тухай хөөрхөн кино байлаа. киноны гол дүрд тоглосон Mads Mikkelsen зөвхөн дани даа төдийгүй европ-д нилээд алдаршсан жүжигчин байгаан, сүүлд бас нөгөө Casino Royale д тоглосон байсан, бодвол hollywood луу явж байгаан байлгүй дээ :( битгий тэнд уусч шингээд мөнгөний хоосон жүжигчин болчоосой доо...official site >>> энд
Wednesday, October 08, 2008
Tuesday, October 07, 2008
Mamma Mia
I've been cheated by you since I don't know whenSo I made up my mind, it must come to an end
Look at me now, will I ever learn?
I don't know how but I suddenly lose control
There's a fire within my soul
Just one look and I can hear a bell ring
One more look and I forget everything, w-o-o-o-oh
Mamma mia, here I go again
My my, how can I resist you?
Mamma mia, does it show again?
My my, just how much I've missed you
хэхэ уул нь амар жимэр нам гүм хэсэг байя гэсэн бас л бөөн драма болов :) ажлаа тарчаад нэг найз охинтойгоо тэнгис орж мамма миа-г үзэв, хөөрхөн музикал байна лээ, мэдээж киноны үйл явдал бөөн фантазия хөөсөн дунд хөвөх мэт боловч багаасаа сонсож өссөн чихэнд хоногшсон дуунууд яваад босоод бүжиглэмээр санагдсан шүү хэхэ.
үгүй ээ тэгээд урьд нь дууных нь шүлгийг анзаарч сонсож байсан биш энэ удаад бүх дуунууд нь миний тухай л дуулаад байгаам шиг санагдав хэхэхэ экс жаалаа бодож амжсан гэжуга хэхэ тэгээд 2 хөөрсөн амьтад гараад нэг бар ороод найз охидууд дээр нь очиж хэсэг суув, тэр хавьд цагаанаа бф тэйгээ байсан болохоор дуудаад хэдүүлээ баахан охин гөлөрч суув :) тэр бар-нд дан хүүхнүүд байсан болохоор манай нөгөө 2 их уйдсан бололтой сууж байсан хэхэ тэгээд сууж байхад экс байн байн залгаад, би ч намайг бодсоныг мэдсийн бол уу гэж гайхаад л :) мэдээж стрэссдэхгүйн тулд утсаа авалгүй зад гүрийж байгаад эрт ажилтай болохоор гэр лүүгээ харив. харих замд ч тэр, харисан хойно ч тэр экс бүүр тасралтгүй залгаад, гэнэт намайг санасан юм бол уу гэж гайхаад л, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг шиг бас хэн нэгэн лаг тэгээд байхаар гоё ч юм шиг, зугаатай ч юм шиг :) байрны чинь гадаа байна гараад ир, чамтай уулзмаар байна гээд мэссэж ирээд би ч тоохгүй ороо засаад унтах гэж байтал хэрэг бишдэж эхлэв. хаалганы хонх тасралтгүй дуугараад л завсар зайгаар нь гэрийн, гар утаснууд хангинаад - энэ байдал бараг цаг үргэлжлэв. аймаар дарамтанд ороод муухай маниак амьтан сүх бариад араас хөөж байгаа юм шиг толгой эргэж паникдаад адаг сүүлд нь хонхоо эвдэлж, бүх утаснуудаа унтраагаад хэвтсэн чинь гадаа хаалга нүдээд байнаа. удалгүй гарч миний нэрийг уянгалуулаад байрны гаднаас орилоод хэхэ би ч байрныхаа од нь болсон л доо. орц хаалганы дугаартай нь орилчихвол тэгээд бүүр од болох байлаа хэхэ мань хүн согтуу байгаа дээрээ дотроо чамд ууталмаар байна, би чамд хайртай энэ тэр гээд мэссэж нисгээд байнаа, би ч намба суусан болохоор нөгөө мэссэжийг нь дагаж ниссэн ч үгүй, хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнээ хө гэсэн шиг. тэгж ингэж жүжиг тоглосоор шөнийн 3 боллоо, ашгүй мань хүн явлаа, би ч унтлаа :) маргааш нь харин нөгөө маниак экс тэйгээ өдөр аяга кофе уув, амьдрал ахуй ажил төрөл жаахан ярив, яав ийв битгий дарамтлаач энэ тэр гэж аятайхан ярилцав. эргэж буцаад дэмий байхоо галт тэрэг хөдөлчихсөн дөө ер нь гэж егзөр царайлаад салсан хэхэ, гэхдээ мэдээж салчаад бас жаахан стрэссдсэн яаж зүгээр байхав :)
Monday, October 06, 2008
Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу...

Зүрхэн дотор минь уйлж байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь хашгирч байгаа мянган шувуу
Зүрхэн дотор минь нисэж буух мянган шувуу
үгүй дээ үгүй
Зүгээр л нүдээ аниад унтах гэж хүсч байна
Цонхоо хаагаад, хөшгөө татаад
Цоргитол ширтэх нарыг төөрүүлчихээд
Үүдээ хаагаад, дангинатал түгжээд
Үнэртээд байгаа хаврыг төөрүүлчихээд
Биелэшгүй хүсэл, биелэшгүй мөрөөдөл, тэмүүлэл бүрээсээ
Бишгүй алсад, зүүдэн дундаа амьдрахыг хүсч байна.
Хүсч байна би, амгаланг хүсч байна
Нүдээ нээмэгц
Зүрхний гүнээс хашгиран тэмүүлэх... (Л.Ө)
ойрд цаадах чинь лаг ажил хэрэгч царайлаад завгүй яваад байгаа. өөрийгөө завгүй байлгах янз бүрийн юм сэдээд орой болгон шахуу нэг программтай :) хүн чинь дурлалд умбахаараа орчиноосоо шууд тасарч хамаг анхаарал, цаг заваа нөгөө этгээдэд зориулаад аймаар анти-сошиал болж булагнаад суучихдаг юм шиг байгаан (тэрүүхэн үедээ үүнийгээ сайн мэдэхгүй:). тэгээд эргээд сингл болонгуут учиргүй ээжээ ааваа, эгчээ ахаа, найзаа гээд гүйж эхэлдэг (муухай хэхэ) :) угаасаа өндрөөс ч бай, намаас ч бай унахад түшээд авах тулгуур нь эдгээр хүмүүс байдаг юм байна. энэ мэт учиргүй эргэцүүлэн бодсон шиг суув. яршиг өнгөрсөн дурсамжиндаа байнга дарлуулж янз бүрийн юм бодож өөрийгөө ядрааж суухаар бясалгалд явдаг ч юм билүү, жаахан тархи толгойгоо хэсэг ч гэсэн унтрааж амрааж сурах юмсан :) ...
өчигдөр өдөр эршүү жаалтай уулзаж цуг зоог барив. тэгээд токиогийн мисс бүсгүй тэй нийлж аваад 3уулаа голын эрэг дээр очиж жаал суув, баахан чулуу гол руу шидэв, өөрсдийн доторхи ягаан даашинзтай бүсгүйчүүлээ гаргаж жаал айлгүйтэв хэхэ ойрд инээж хөхрөөгүй ангийн жаалуудтайгаа хөгжилдөөгүй удсаныг хэлэх үү, сайхан байлаа :) дараа нь цагаанаа жаалыг баривчилж аваад караокэ орцгоов. за тэгээд эршүү нууц амрагын дууг эвлэгхээн гээч нь мэдэрч дуулав, мисс хулсан ташуур гэж ардын дууг намбатай нь аргагүй авч хаяв, цагаанаа бид 2 гала-гийн хөвгүүн-г дуулж ширээн дээрээ бүжиглэх шахав хэхэ 2 цаг янз бүрийн дууг дуулж баахан баг бол хуваагдаж өрсөлдөж байж байгаад нэг газар орж жаал суув. нөгөө сэкс анд сити-гийн 4 бүсгүй юм уу хаашаан :) тэгээд гэр гэрийн зүг :) мэдээж тэгээд дэрээ тэврээд ганцаар унтааский :( өглөө босоод ажилдаа ирээский, амьдрал ингээд өрнөдөгөөрөө өрнөөский :)
Saturday, October 04, 2008
...
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя. (Л.Ө)
Thursday, October 02, 2008
The Bubble

саяхан хэзээ билээ дээ их дэлгүүрийн тэр хавьд явж байгаад нэг дэлгүүрээс The Bubble-г олж аваад баярлав, хөөрөв шүү :) сонсоод онилоод байсан киногоо санаандгүй олж авах шиг кайфтай зүйл байна уу ер нь :) тэр тусмаа монголд шүү дээ. тэгээд үзлээ, хөөрхөн л кино санагдлаа, таалагдлаа :)
гэхдээ Eytan Fox нэг иймэрхүү маш гунигтай түүх-д дуртай юм шиг байгаан, тэрийгээ ч сайн хийж чадах юм. урьд нь түүний хийсэн Yossi and Jagger-г үзээд сонин царайлж байсан, энэ удаад бас л нэг тийм гуниг төрөөд өнгөрлөө...
бодлоо шүү : би хэзээ нэгэн цагт кино найруулагч болвол ангийнхаа жаалуудын тухай лаг цоглог, өөдрөг кино хийнээ хэхэ тэхгүй бол ер нь нэг тийм болж бүтэхгүй, бөөн гуниг кинонууд их байх юм. манайхан чинь бас л их цоглог улсууд шүү дээ гэдгийг харуулнаа хэхэ за за үг холдов, давсандаа явах цаг болчиж :) gnight all
The Bubble > official site >>> энд
Wednesday, October 01, 2008
"Giant Steppe - 3" International Jazz Festival
өчигдөр нэг л их нар гийсэн сайхан өдөр байлаа. намрын шар нар над дээр нэг тусаад хажуугаар зөрөх хөөрхөн залуус дээр нэг тусаад л :) ажлаа тарчаад гэрлүүгээ алхаж явтал цагаанаа жаал утас цохиод: жааз хөгжмийн хамтлагын тоглолт үзэх үү, илүү билэт байгаа ингэдэг байгаа. ямар ч план энэ тэр байхгүй бас тэгээд үнэгүй юманд нугасгүй болохоор уухайн тас yes :)сүнжин гранд гээд холоо байдаг зочид буудалд болж байх юм, норвэгийн гурвал Nils Petter Molvaer хэмээх хамтлаг тоглож байнаа. эхлээд ч цагаанаа жаалтай ойрын хэдэн жил уулзаагүйг хэлэх үү бөөн сонин хачин яриад дундуур нь хальт нөгөө гол зорилго болсон жаазаа сонсоод энэ бүхний хажуугаар хүйтэн чингис залгилсан шиг - гоё байлаа :) паб-нд болж байгаа болохоор уур амьсгал нэг тийм дотно, маш энгийн байв. өнөө норвэгийн хамтлаг бол орчин үеийн элэктро маягын хэмнэлийг жаазтай холбож өгсөн нь өвөрмөц санагдсан (chill out?), гэхдээ үнэнийг хэлэхэд бид 2 ч яриандаа улайраад бараг сонсоогүй л дээ хэхэ тэгээд дараа нь жааз пианист Анар тоглож байгаа харагдана лээ. тэр зуур хажууд нэг хөөрхөн залуу ээжтэйгээ бололтой нэг эмэгтэйтэй ирээд суулаа. тэгж байснаа нөгөө эмэгтэй бид 2 луу инээмсэглэснээ хай гэжийнэ, бид 2 ч хай л гэлээ. тэгсэн энэ манай хүү гээд нөгөө нүдэнд өртсөн залуу луу зааж байнаа. хүү эргэж харснаа вээр арр юү фроом гэж ирээл асуужийнаа :) цагаанаа ч монголия гээд л хариулжийнаа көөлкөн :) тэр 2 солонгосоос ирсэн, ирээд нэг хонож байна, энэ буудалд буусан гээд л өөрсдийгөө танилцуулаад л. бид 2 бас өөрсдийн солонгос англи хэлийг хольж байгаад танилцуулах тоглолт хийв. тэгээд л нөгөө залуутай баахан юм ярьлаа, анги юм бол уу гэж бид 2 сэм шивнэчээд л :) ээж хүү хоёроор дайлуулж баахан тулгаж уув. (гэмпэй гэлүү дээ - япончууд гампай гэдэг билүү?) ээж ч удалгүй дээшээ өрөө лүүгээ явав(ашгүй lol). бид 3 ч нүүр хагарч янз бүрийн юм ярив. найз охинтой, гэхдээ гэрлэх болоогүй гэж ярьснаар бид 2-ын таамаглал буруу тийшээ эргэж 2уул жаал гонсойв гээд үү хэхэ гэхдээ яахав салахдаа утсаа солилцоод явахаас нь өмнө цуг гарая гэж ярьсан байгаа. нэг иймэрхүү дажгүй уур амьсгалд нэгэн оройг өнгөрүүлэвээ гэж :) тэгээд гадаа нэг их хүйтэн биш байсан болохоор баахан алхсаар гэртээ ирэв, цагаанаа хүү цааш гэрийн зүг :)
Link - www.jazzmongolia.com



