
нилээд дээр үеээс сонсоод байсан киногоо өчигдөр тун санаандгүй олж үзэв шүү, фитнесдээ явчаад дараа нь шарков найз нэг франц кино байгаа үзье гэхээр лаг дуртай очиж үзэв. тэгсэн Francois Ozon-ны Criminal Lovers гээд кино байдаг байгаа. урьд нь нилээд хэдэн блог энэ тэрээс уншиж байсан бас нилээд их сонссон кино байсан болохоор үзчээд баярлав чиг. Hansel und Gretel гээд бүүр дээр үеийн германы нэг тийм аймшигтай үлгэр байдаг даа, тэр үлгэрээс сэдэвлэсэн бололтой юмаа. үлгэрт бол ах дүү 2 тэдний хорон санаатай хойд ээжийн уршигаар гэрээ ололгүй ойд төөрөөд зөндөө их чихэр боовтой байшинг олж баярлаж байтал хэрэг бишдэнэ. байшингийн эзэн шулам хүүхдүүдийг барьж хорин, хоолоор тордон таргалуулан тэднийг идэхийг завдана. гэвч сэргэлэн жаал шулам эмгэнийг өөрийн заль чадлаараа хууран зууханд шатаасанаар хүүхдүүд эрх чөлөөтэй болж гэрээ олон ирсэн чинь хойд ээж нь чад хийсэн байдаг. ингээд л зовох зовлонгүй тэд аавтайгаа амар сайхан жаргаж үлгэр төгсдөг бөлгөө. энэ танил үлгэрийг Francois Ozon үүнийг маш сонин шийдэлтэйгээр орчин цагын хайр дурлал, адал явдал бүхий зохиол болгон өөрчилж зоригтойгоор кино хийжээ. хоригдож байгаа 2 хосын залууг нь тухайн хүний мах иддэг залуу эзэмдэж байгаа, найз охинтойгоо секс хийх гэхээр чаддаггүй залуу тухайн залуутай харьцаанд ороод таашаал авч байгаа, байшингаас зугтаасаны дараа уг хос бие биенээ хүсэн тачаадаж сексдэж байгаа, төсөөлөл мөрөөдөлөө биелүүлэн үхэж байгаа бүсгүй зэрэг өнгөцхөн харвал шоконд ормоор зүйлс ч бидний дотор нуугдан байдаг нэг тийм сонин ертөнц гарна. маш сонин шийдэл, гого эротик хэсэг, секси залуус, цус-үхдэл-аллага, үйл явдалын гэнэтийн мушгиа зэрэг эсрэг тэсрэг шийдэлтэй сонирхолтой кино байлаа, үзүүштэй шүү.




ам нээвэл уушиг нээ гэгчээр Francois Ozon гээч их сонин найруулагч миний сонирхолыг татаад байдаг юм. яахын аргагүй францын орчин үеийн шилдэг найруулагчдын нэг гэж боддог юм. испани гэвэл педро алмодавар санаанд орж ирдэг шиг сүүлийн үед франц гэхээр Francois Ozon гэдэг нэр орж ирээд байдаг болсон хэхэ. одоогийн байдлаар түүний хийсэн Summer dress (1996), See the Sea (1997), Criminal Lovers (1999), 8 women (2002), Swimming pool (2003), 5x2 (2004), Time to leave (2005), Angel (2007) гэсэн кинонуудыг олж үзээд байна. ерөнхий найруулагчын taste, ур чадвараас гадна түүний бараг бүх кинонд ангийнханы заавал нэг дүр, хэсгүүд байж таардаг нь их сонирхол татдаг байлаа. миний таамаглаж байсанчлан уг царайлаг
Francois Ozon маань ангийн анд болж таарсан, гого доо хэхэ. манай ангийнхан аягүй авьяастаймаа гэчихвэл нөгөө ангийн жаалуудаа доош нь хийсэн болчих юм болов уу хэхэ ямартай Francois Ozon агаа - та шүү гээд үү :) түүний өнгөлөг хурц кинонуудыг хараад францын Алмодовар гэж нэрлээд байгаа ш д би ккк, мөн үү?
10 comments:
Царайлгиймаа. Танай ангийхан яаахлээрээ ийм царайлаг байдаг байнаа чих шиг хэхэ :D.
найруулагчийг нэг их сонирхоогүй ч санамсаргүй санамсаргүйгээр хэд хэдэн киног нв үзчихсэн юм байна.
Нэг энгийн үйл явдлын маш өвөрмөцөөр, гоё, нээх гоёор гаргадаг юм шиг санагдсан. киног нь үзэж дуусаад үзсэн хүнд бас нэг жаахан асуулт үлдээдэг ч юм шиг санагдсан.
хөөрхөн агаа байна,
ай, авъяастай гэдэгтээ нь би лав аль хэдийнэ эвлэрээд байгаа, гайгүй юм хийдэг хүн байвал эхлээд аль ангийнх вэ гэдгийг хардаг болсон, хэхэ
hehe tanai angiinhan ugaasaa neleed aviyastai hvmvvs bdg bizde gegege.
neleed medremjtei lag hvmvvs bh shig bdiin shd. eniig neg olj vznee.
Ангийнхан анги гэж юу юм бэ ? Би хөдөөнөөс ирсэн л дээ хэхэ
Ундрака "анги" энэ их чухал шүү хэхэ. Аа энд нэг сургууль төгссөн хүмүүс бичдэг юм. Энэ Особу манай эсмээн ангийн хүүхэд л дэ чих шиг хэхэ. Хэлкүү ээ чамд битий хэлээрэй Особу :р. /joke :)/
ulmedeh> kkk teh manaihan dajgui ee geed hudlaa yariad u hehe str8 zaluus aygui huurhun sh d
...> yag tiim shu, bravooo :)
dream> manai angias tursun uran buteelchid yur ni ih dajgui shu te?
undraka> oops tiim u? uvs? angi gej nuguu yu l daa - gay gesen ug
ulmedeh> huurhii yahnuu huuhdeer toglood kkk
Post a Comment