Thursday, June 04, 2009

энд нэг л юм буруу байна...

ойрд чинь учиргүй завгүй хүн л байна, өглөө гараад л шөнө дөлөөр урцныхаа үүдээр арай чуу ороод л унтаад л байдаг болж. учиргүй улс орноо хөгжүүлээд байна уу гэвэл үгүй ээ, энэ нөхөр юу ч хийж яваад байдаг юм гэж орцны жижүүр намайг хардаг байх даа, гэхдээ л хэнхэгмаа надад ар араасаа юмс урсаад байх жишээтэй ккк гүй ээ бас яах вэ, урсаж сэлж сэлүүрдэж завгүй явах зуураа аягүй хүнд сэдвүүдээр юм бодож энэ тэр зарим нэг томоохон шийдвэрт ч хүрэх шиг. амьдралын утга учир гэж юу вэ? юуны төлөө би ингээд л халтардаад нусаа татаад гүйгээд байгаа билээ? гэх мэтээр бодож, гэр бүл үр хүүхэд гэж татлаа түтлээ байхгүй мань мэтийн хүмүүс цаашдаа юуны төлөө тэмүүлж, юунаас кайф авч урагш тэмүүлэх юм болоо? бас хэдий болтол нэг л олдох амьдралаа дүр эсгэж, хуурамч баг зүүн улаанбаатараар тэнэн өнгөрөөх вэ? цагаан морьтой үлгэрийн ханхүү ирж намайг гэнэт шүүрэн авч аз жаргалын төлөө давхихгүй гэдгийг мэдэх болчихсон чинь улам л урдах зам бүдгэрэх шиг. би ер нь дуртай юмаа хийгээд сэтгэл тэнүүн байна уу? монголд байх гоё гоё, эх орондоо би хайртай хайртай гэж мянга цээжээ дэлдээд энд костюм өмсөөд 9 цагтай уралдаж цагаа бүртгүүлэн амьдраад гүйгээд байдаг, ер нь ингэж өөрийгөө зовоон, худлаа дүр эсгэн оффисийн цонхоор гудамж ширтэн суух хэрэг байна уу? ер нь хамаг юмаа хаяж үрээд холоос хол нэг газар очоод бүгдийг эхлэмээр ч юм шиг санагдаад байх боллоо. монголдоо байх сайхан, гэхдээ яг үнэнийг хэлэхэд яг одоо бол манай ангийнханд арай биш юмаа. нэг тийм битүү давчуу өрөөнд суугаад байгаа юм шиг бачимдах үе байх юм даа. энд нэг л юм нэг л юм буруу байна гэдэг шиг ойрын үед бүх зүйл нэг л биш санагдах боллоо. нэг л хайрцаганд ороод бага багаар түгжигдээд байх шиг :(
өөрийнхөө кайф авах, амьдралдаа хийх ёстой гэсэн зүйлээ оройтсон гэлтгүй сурахаар холын хол бүүр мөсөн явдаг юм билүү, бүгдийг шив шинээр хаа нэг газар эхлэе л гэж бодох боллоо, яадаг юм билээ?...

ёоооооооооо халуун ус тасарчихаж, 14 хоног ирэхгүй гэнэ үү, энд нэг л нэг л юм буруу байна...

16 comments:

Enhriimaa said...

Bodood baihad yr ni hun jijig hairtsagtaa amidraad hairtsagnaasaa l amidraliig haraad yavj baihad biyd amar setgeld sevgui um bish uu, Olziitogs - n neg oguulleg bdg daa, zagas bolood aquarium d orchihdog, bi bodoj bodoj yr ni tiim amidral hamgiin perfect um shig sanagdaad baigaa shdee

kkk manai naiz haluun us tasarsan geed ustai fitness d burtguulsen gsn, ailuudad us tasraad fitness club uud ashig ihtei boldog bh da

bayabaga said...

agaa ni 5.1 ees hoish tuvt huiten shower sh daa..10 sar hurtel..kk.

zunii tsagt huiten shurshuur, ovliin tsagt haluun shurshuurnees taashaal avdagui m uu daa??...:)

Eric said...

Maybe u r living in wrong place...

Инээмтгий хүн said...

ingene gej boddog uchir bi Mongold oiriin heden jildee amidrahaar ochno gej boddoggui shd... ger bultei yadaj togtovor suurshiltai amidraltai boljiij ochih baihdaa ... :(

Особу said...

enhriimaa> kkk bi odoo aqua fitness d yavdiim u haashaan :)

Особу said...

bayabaga> eejeeeee tiim u? shuud huiten shurshuurt uu? aldiin bna, bi ch arai amjihgui bhaa

Особу said...

eric> maybe :)

Особу said...

ineemtgii hun> chi min hezee neg saihaan togoonii hun bolnoo ain? lol

sirus said...

13t bdimu manaid bas haluun us tasarsan l bailee...

... said...

хэхэ, би таныг харин яаж ингээд байгаад байдаг юм болдоо гэж боддог, эх орондоо нилээн хайртай хүн байна үгүй юу гэж боддыншд ^^, ай хэлээд юу гэхэв варенье-ы шилэн дотро ороод таглуулчихсан юм шиг санагдаад байдаг юм.

Особу said...

sirus> oops tagnuulch ain? hehe teh 13

Особу said...

...> bi mongolooroo goydog geed u lol

dak said...

ene ch suuliin ueiin minii boddog neg sedev bolood bnoo. tugsuh duhuud butsah u es butsah u geed l... za ymarch bsan zun shiidnee :-)

ershuu said...

heee odoo l medrej baigaamuu gsn:P
yu ni buruu gedgiig medeed ch baigaam shig ugui ch yum shig neg l bish baigaaz kkke

Ganzorig said...

chi nii heldeg ch..,mmn unen sho gehde uurchlugduh bailgui de ee

dak said...

Ижил хүйстэн оцон шувууд “хүүхэдтэй” болжээ : http://www.mongolnews.mn/unuudur.php?n=38482

unshaad uzeeree lag huurhun. end (germand) ijil huisten ozon shuvuunuudiin erh ashgiig hamgaalaad bhad manaid huniihee erhiig ch yriagui bdag. :-)