Monday, July 06, 2009

хайр хаана очоод дуусдаг вэ?

нэг дугаараас 12 өнгөрч байхад мессэж ирэв, унтчихсан уу гээд л, танихгүй дугаар болохоор нь гайхаад хэн бэ гэсэн чинь миний сайн найз бүсгүй байдаг байгаа. миний энэ гар утас эвдэрч байгаа юм уу, хааяа ингээд хадгалагдсан дугаарыг нэрээр нь гаргахгүй хүнийг эвгүй байдалд оруулаад байх юм хэхэ.энэ бүсгүй бол миний амьдралдаа хамгийн анхны коминг аут хийсэн найз охин минь, 7 пиво ууж зоригоо чангалж байгаад хэлэхэд их ч сайхан хүлээж авч байсан сан, яг нэг жилийн өмнө өдийд юм байна. тэгсэн 9 жил хамт амьдарсан найз залуу нь өөр хүүхэнтэй болчихож бид 2 салчихлаа гэж пал хийтэл хэлдэг байгаа. энэ хос уул нь их хөөрхөн, эрс тэс зан араншинтай болохоор тэр үү амьдрал дээр таарч тохироод нэг нэгнээ нөхөөд явдаг байсан юм. гэтэл найз залуу нь саяхан манай хүнийг гадагшаа яваад ирсэн чинь нэг л сонин болчихсон байсан гэнэ, тэгсэн чинь нэг хүүхэнтэй явалдаад учиргүй мэссэж энэ тэр нисгээд байгааг нь олж мэдсэн юм байна. тэгээд баахан утсаар ярьлаа бид 2, хөөрхий уйлаад л, гэртээ ганцаараа архи уугаад л - хэцүү ч юмаа даа. хамгийн гол нь түүний туулж байгаа зүйл надад бас тохиолдож байсан болохоор нэг тийм зовиуртай, тэр бүх муухай дурсамж буцаж ирээд л эвгүй байлаа. цаг гаруй утсаар яриад найзыгаа тайвшируулчихаад бодлоо. эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж үнэн үг мөн үү? би өөрөө бас нэг эрийн хугархай болохоор бас ингэж хэлж болж байгаан болуу бүү мэд. гэхдээ нөгөө миний харж баясаж явдаг үлгэр жишээ хосууд ингэхээр мань мэтийн гарууд бүтэлгүйтэх бол аргагүйм доо хэхэ цаг хугацаа он жилүүд улирахын эрхээр хүмүүний сэтгэл, үзэл бодол улам доройтон ялзарч ирдэг юм болов уу, эсвэл эрт дээр, одоо үе гэлтгүй амьдрал угаасаа ийм хуурамч өнгөтэй, биднүүс угаасаа ийм заваан юм уу? юунд юунд учир байгаан болоо? ер нь сайхан хайр, дуусахгүй дундрахгүй тэр ариухан зүйл гэж амьдрал дээр байгаа юм уу доо, хагацаж салахгүй тэр халуухан хайр, бие биедээ итгэн туулсан он жилүүд нэг өдөр нэг цэг дээр ирээд ингээд ийм амархан дуусчихдаг юм байх даа? хайр гээч зүйл нь яг хаана очоод дуусчихдаг, дуусахаараа тэр хаашаа оддог юм бол?
нойр хулжив, сэтгэл тавгүйтэв. маргааш хурдан болоосой...

12 comments:

Лилогийн болог said...

дотор сонин болчлоо.нээрээ хайр хаана очоод дуусдийм боло?тэр газрийн мэдчүүл очку тойроод, эвтэйхэн болгоод бхку юу...

Chariote said...

9 жил болоод тэгээд шууд салчиж чадаж байгаан байх даа сонин юм. Манай бас нэг хөөрхөн хос найзууд байдгийн. хөөрхөн ч юу байхав. залуу нь нэг хүүхэнтэй байнга орооцолдоно. тэгээд нөгөө хүүхэнтэй нь хэрэлдэн барин манай найз хүүхэн залуугийнхаа хойноос хөөцөлдөнө. Тэрийгээ их сайхан хайр бид 2 гэж ярьдын. ингэн барин хөөцөлдөж чадна гэдэг нээрээ хайрын шинж ч юм уу? мээдкү мань мэт учиргүй нэг юм болонгуут хошуугаа унжуулаад хойноос нь гүйх нь байтугай шууд канселддаг болохоор одоо хүртэл сайхан хайртай учраагүй байнаа гэж ойлгоод байгаашд. зөв үү буруу ю бүү мэд. Уул нь хайрлаж байгаа бол хэн хэнийгээ хүндлээд асуудал үүсгэхгүй баймаар байгаан энэ хүүхдүүд.ккк

... said...

ер нь хараад байхад цаадах нь өөр хүн амьтантай уулзаж уучраад, далдуур явалдаад байгааг мэдсний дараа түүний төлөө гэх ямар ч хайр байхгүй болчихсон юм шиг санагддаг.

эмэгтэй нь гадаадад байдаг хосуудыг харахад, охин нь шаналаал тэсвэртэй гүрийгээд л байгаад байхад, Монголд байгаа эрэгтэй нь дандаа л элдэв асуудал үүсгэх юм.

svnder said...

9 jiliin daraa gehed aimaar bna shoo. 2 bie ruugee harj bsan tsagt hair urgeljleel bdag bh. Daanch hen neg ni damdaa busad ruu harahiim daa.
(Zayanii hanitai uchruulahaas omno hed 3 huntei uchruulaad bgaa ene burhan odoo tsag hugatsaag ni bas bodoltsoj uzmeer yum aa)

MNED said...

хайр дурлалаа гэж...

bayabaga said...

wong kar wai giin neg kinon deer goyo ug heldeg..2 hos salaad, ter talaar naiziigaa
...What s happened?? gej asuuhad,
..Life happened gdg..iluu dutuugui hamgiin onovchtoi hariult met..

hair durlal iim baih yostoi geed neg ulger jishee zagvar bhgui, hair geech ed ni zaaval urt udaan, ariun nandin baih yosgui, Ayuriin heldegeer zoton daavuu shig barzgar hair ch bii geed uzvel zaluugiin buruu bish baihoo..zaluu tiim shiidver gargahad busgui bas todorhoi hemjeegeer/iheehen hemjeegeer??/ noloolj bui bolohoor..

ugaasaa hair durlal gdg chini tiim urt udaan nastai ed bish yum bish uu....tiim bolohoor straight niigemd MARRIAGE geed huuliin, yoso surtahuunii hulees bodoj olson yum shig..

gay humuusiin dund salalt ih baidag ni erdoo l iimerhuu niigmiin hulees uilchildeggui bolohoor yum shig ..nadad tegj sanagddag..sainaar helbel bid neg ih zavhai zaidandaa bish, iluu baigaliin jamaaraa,yostoi jinhene zovhon setgeleree durlalatsaj hairlaltsdag yum bish uu??kk..
ter ni torgoohoo bolihoor saldag g.m..

zozo baahan hudlaa burav..
burmaa

Цагаанаа said...

burmaa goy bichcij
:P

Особу said...

oops aygui hund sedev hunduu yu daa bi chin, ergeed hariulah gesen meddeggui ee kkk, burmaa chi shuu :)

Arga said...

Ер нь хүнд хууртахгүй, хэзээ нэг өдөр ингэж уйлан хэн нэгэн рүү ярихгүй юмсан гэсэндээ ганц бие явна гэвэл хүмүүс ч итгэхгүй л бх дөө. Хүн гэж хайр гэсэн нэрийн дор хэн нэгнийг өмчирхөх, бусдаас харамлах эрхийг өөрөө өөртөө өгчөөд байхын дөө.

Debut MovieDiary said...

Yamar soniiin, yag iim yum tohioldchood suuj bhad yag iim bichleg hiisen bhiin. 5 jiliin bf eesee yag ene shaltgaanaar salchaad suuj ba. Araaraa hiilguuleh yaasan hetsuu bdgiim be? Odoo l oilgoj ba. Life happened l gej bodoh geed hicheehees.

rose said...

muuhai yumaa ene zaluuchuud ...

nayanaa said...

Хайр дурлал гэж зөвхөн хамт амьдрахад байдаг зүйл биш юм аа. Би эхнэр нь удаан хугацаагаар гадаадад байгаа хүнтэй дотно болчихоод одоо мартаж чадахгүй байна. бид 2 нууцууд биш яг л эхнэр нөхөр 2 шиг байдаг. гэвч дотроо ингэж болохгүй шүү дээ гэж байнга бодно. ингэж явсаар бие биедэ хайртай болчиж. залуу маань энэ хүрсэн байдалдаа өөрөө шаналаад надаас холдсон. бие нь авдаж тааруухан байшаа сурагтай. бас эхнэр нь мэдсэн болохоор бүр нэрмээс болсон байх. иймэрхүү байдалд хүрчихсэн хайр дурлал тэгэд хаана очоод дуусах вэ. хажууд нь халамжлаад байж чадахгүй тийм эрхгүй болохоор найзаас нь биеийг нь асууна. анхаарал тавих, сувилах хүн дэргэд нь байхгүй байгаа л гэж бодоод их санаа зовж байна.