Өчигдөр орой гэртээ хариад сүүлийн үед янз бүрийн юманд орооцолдоод санаа зовоогоод байгаа, өөрөө бизнес эрхэлнэ гээд бүтэлгүйтээд шатаад байгаа бага дүүгээ өрөөндөө дуудаж, оруулж, суулгаж байгаад аягүй амьдрал яриад нэг мэдсэн өөрийнхөө яриандаа орчихсон лаг лекц уншчихсан сууж байнаа үүү үүүүүүү хэхэ.
- миний дүү хүний амьдрал ямар богинохон байдаг юм бэ гэдгийг 2уулаа сая ээж дээрээ харлаа шүү дээ, тийм болохоор энэ бидэнд байгаа богинохоон хугацаанд гоё л өөрийнхөөрөө чөлөөтэй сайхан амьдрая л даа, дараа нь харамсахгүйгээр байхыг хичээж, гоё том юм бодоод яг кайф авах хүссэн юмаа хийгээд сайхан байл даа гэж ирээд л...
- өнөөдөр мөнгө гээд л санаа зовоод, олох гээд л зүдрээд л, өдөр шөнийн зүүд болох хэрэг байна уу? тийм нас чинь, нөхцөл чинь мөн үү? аяндаа өөрийгөө боловсруулаад ажил хөдөлмөр хийгээд ирэхээр мөнгө аяндаа л өөрөө ороод ирнэ шүү дээ, тэр цагт мөнгийг шүтэж биш мөнгийг гоё хэрэглээ гэдгээр нь ашиглаад өөр гоё урлаг уран сайхан ч юм уу сайхан зүйлсээс кайф аваад амьдрах нь дээр биш үү гэж ирээд л...
- янз бүрийн дэмий хүмүүстэй битгий орооцолдоод өөрийнхөө энергийг битгий алдаад бай, чамд хэлж янз бүрээр нөлөөлж байгаа тэр хүмүүсийн үгэнд шууд битгий авт л даа, чи хэн нэгний тоглодог тоглоом биш ш д, хүний хэлсэн юмыг нь сонсоод дотроо шүү л дээ өөрийнхөө ухаанаар, хэрэгтэй юм байвал ав, хэрэггүй санагдвал зүгээр л хая л даа, дотроо юм бод л доо, ингэвэл тэгнэ, тэгэхээр дэмий гээд бодож байгаад юм хий л дээ, нэг уйтгартай хүрээнд нэг хэвийн явахгүй янз бүрийн юм хум үзэж хараад, шинэ олон төрлийн өөр өөр онцлог үзэл бодолтой гоё найз нөхөдтэй бол л доо, өөрийгөө сайн таниж мэдэх гээд үз гэж ирээд л...
- би чамайг их ухаантай гэж боддог, би нээх үглээд олон юм хэлдэггүй биз дээ, миний хайртай дүү ямар тэнэг юм хийгээд байнаа гэж намайг битгий бодуулаарай, янз бүрийн юманд орооцолдоод ахийгаа битгий шаналгаад санаа зовоогоод бай л даа, тэхүү? нээх юм хэлэхгүй тоохгүй яваад байгаам шиг мөртлөө би чамд дотроо санаа зовоод л яваад байдаг шүү дээ, ах нь лаг мундаг учиргүй ухаантай төгс хүн биш, бас л чамтай адил алдана, тэвдэнэ сандрана, тулгамдана, гэхдээ тэр болгондоо жоохон ч гэсэн юм сураад л дахиад тэгэхгүй гээд явдаг л хүн, надад харамслдаг боддог зүйлс зөндөө бий, гэхдээ урагшаа гээд л гандан буурахгүй явахыг хичээдэг гэж ирээд л...
энэ мэтээр яриад л яриад л дүү сонсоод л сонсоод л бараг цаг болсон байна лээ, тэгсэнээ гэнэт үүндээ санаа зовоод за өөр юм алгаа, намайг зөв ойлгоорой гээд гаргасан хэхэ нээх мундаг юм үзсэн өвөө шиг юм ярчихав уу ч гэж ичив, учиргүй ухаантай царайлчихав уу яаав гэж тэрүүхэндээ ёооноо гээд хөөрхөн бантав, улайв хэхэ өөрөө би энэ лаг ярьсан шигээ байж чаддаг билүү ч гэж бас бодов :)
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

16 comments:
zarimdaa bi duugee ingej heleh ahtai baisan ch boloosoi gej boddog yumaa. Uuruu egch bolohoor uglee egch baihiig husdeggui yum. Sain ahtai duu alzahgui baihoo ;>
өөлкөн агаа байдаг гэнээ.
дүү нь ахыгаа сайн ойлгосон гэдэгт итгэлтэй бна.
иймэрхүү юмыг ойр дотныхондоо үглэн дуулж, ухааруулж ойлгуулмаар л байдаг юм. Даанч хүн бүр өөр үнэт зүйлстэй, хүн бүр өөр замтай, буцаах эрхгүй өмч хувьчлалаар хувьчлаад авчихсан өөр өөр үйлийн үртэй болохоор
өөрөө алдаж онож унаж босч байж л өөрийгөө олж авдаг байх гэж бодоод
"Өөрийнхөөрөө дуулж явбал мэлхий шиг дуугарсан ч яахав өргөн хорвоод дууны үг хэрэгтэй" гээд
дуулж явахад нь буруу зааж гацааж гай болох вий гэж бас бодхол юм,
мэдкүү, мэдкүү, хэлмээр үглэмээр байгаа нь би бас өөрийнхөөрөө бархирч байгаа л хэрэг байх даа, тийм дуу өргөн хорвоод бас хэрэгтэй учраас л хэлдэг маань тэр байх даа,
хэлээд хэлээд нэмэргүйм байна гэж өөрөө бас үзэж туулж байж л хүнд миний сургамж хэрэггүйм байна гэж ойлгож авах байх даа гэж бодхол юм.
ах дүүдээ үг хэлэх хэрэггүй гээд байна уу майнуу гээд өөр дээрээ тусгаад авчуузай,гүйя, хэхэ,өөрийнхөө тухай бодож байгаал биччлээ, би өөрөө бас дүү нарт заах дуртай л даа гэсэн, хэхэхэ...
za ahaa.. yeroosoo osobu-giin duu bolloo..
сайхан зөвлөгөө байшдэ...
sain agaa shuu!
:)
надаа блог дээр зөвлөгөө өгчиигөөрөө..анги гэдэг чин Оокии минээ гэжаагаал зао...хэхэ
kkke bi amjihuu :)
oooy
чамд хэлж янз бүрээр нөлөөлж байгаа тэр хүмүүсийн үгэнд шууд битгий авт л даа, чи хэн нэгний тоглодог тоглоом биш ш д,
goy helsen bna shd
caroline> kkke yasan :)
99966265> kkke tnx :)
Heheh.., chi ystoi alj ugsun bna sh de e
Post a Comment