өнгөрсөн шөнө 1 сая километр явах шахав хэхэ клип, реклам хийдэг авьяаслаг гэгддэг тэгээд маш кавай залуугын хийсэн анхны кино гарсан сургаар очлоо, үзлээ харлаа. нэг тийм гял цял харагдсан монгол дахь танихгүй гадаад амьдрал гарсан кино байна. их гоё зураглалуудтай юмаа, бас гарч байгаа жүжигчид нь нэг л тийм гоё хэвээрээ гараад л байх юм, зарим нэг логик утгын авцалдаа байхгүй санагдсан бас яагаад 1 сая километр гэж нэрлэснийг ч ойлгоогүй, мунхаг миний буруу байх л даа. зураглал талаасаа бол их сайн болсон санагдсан, зохиолдоо байна уу эсвэл анх удаа ийм том прожект хийж байгаа болохоор туршлага дутав уу яаав, зарим хүмүүс энэ киног нэг цагын урттай реклам гэж шоглоод байгаа сурагтай хэхэ за ямартай ч шинэлэг юм хум хийх гэж оролдож байгаа нь сайшаалтай.
за серёозны царайлж юм бичих ч яамай, өчигдөр шөнө аймаар юм болов. шөнө лаг догь унтаж байсан чинь түс тас болоод явчихлаа, утаа униар үнэртээд л, гэрэл манас хийгээд л, би ч юу вэ цахилгаанд цохиулж байна уу гэж айн цочин сэрлээ шүү, тэгсэн тог хүчтэй ирээд TV, home theatre system, microwave, гэрийн утас, ганц аминд ордог цахим цаг гээд залгаатай байсан бүх зүйл шатчихаж, одоо тэгээд ямар газар нь төлөх нь бүрхэг, яаж хэл ам хийх нь тодорхойгүй л байна. үзэж харах сонсох юмгүй хэсэгтээ явах бололтой, яаж бурхан минь макбүүкээ тогонд залгаж орхиогүй юм, тэгсэн бол тэгээд шууд гадаад ертөнцөөс тасрааский орчин цагын робинзон крузо болж дуусах байсан байна шүү.
Friday, January 30, 2009
Wednesday, January 28, 2009
көөлкөн кино

ажлаа эрт тарчаад хийх юм байдаггүй ээ, тэгээд бас сэтгэл дотор жаахан тиймхэн оргиод байдаг, харих замаараа хай-фай орж жаал двд сонирхлоо. feel-good movie гэсэн байхаар нь Slumdog Millionaire гээд энэтхэг маркийн харагдах киног авчихлаа, тэрнээс биш энэтхэг маркийн кинонд дургүй л дээ хэхэ дэндүү их жимми жими хажа хажа-даад толгой эргүүлээд байдаг юм. хоолоо идэх зуураа үзэж эхэллээ. үнэхээр нэг тийм хөөрхөн кино байлаа, нэг тийм шинэхэн санаа зохиомж үнэртсэн, сайн кастинг-тай, гоё зураглалтай кино байлаа. үзээд дуусчихсан чинь нээрээ дотор онгойгоод байсан уу яасан, инээмсэглэчихсэн суугаагаар өөрийгөө олж авсан. үзүүштэй кино :)
p.s: нээрээ ойрд чинь энүүгээр дүүрэн монгол шинэ кинонууд шил шилээ дараад гараад байгаа сурагтай (зөрлөг, 1 сая километр, орхидос? золбидос, зүүдний үргэлжлэл гэх мэт) маргаашнаас ганц хоёроор нь үзэж эхлэх санаа байна :)
17
өчигдөр 17той нэг жоохон хүүхэд харав, 17 гэснээс нээрээ энэ тоо нэг л содон гоё ч юм шиг байдаг юмаа бас нөгөө дээр үед гардаг байсан хаврын 17 учрал гээд тагнуултай кино бас санаанд орчихноо хэхэ кинон дээр нэг жирэмсэн тагнуулч хүүхэн лаг күүл гатнуулдаад л байж байснаа яг төрөх үедээ ээжээ гээд өөрийнхөө хэлээр орилоод баригдчихна, тэр хэсгийг нь жоохон би лаг зүрх түг түг гээд л үзээд л, бодвол өөрийгөө тагнуулч бүсгүй гээд бодчихсон лаг дүрдээ орж үздэг байсан юм байлгүй хэхэ. за ингээд хүүхэд ярих гэж байснаа дэвэн дэлхийн юм хамж яриад байна шүү хэхэ. өчигдрийн тэр хүүхэд нээрээ үнэн кавай юмаа, миний хажууд хувцасаа сольж таарсан болохоор ах нүдийг нь хариулаад хальт бас гатнуулдаад авч байгаан. тэгсэн бие мие бол ер нь зүгээр тасарчихаж ээ. одооны хүүхдүүд чинь багаасаа их арчаатай өөрсдийгөө тордоод аятайхан авч явдаг болжээ. ямар ч сайхан биеээ хөгжүүлсэн юм бэ дээ, гэдэсний булчин мулчин бол нөгөө найзуудаараа зэрэг товойчихсон гого. жоохон насанд хүрээгүй хүүхэд болохоор учиргүй нүгэлт нүдээр харалтай биш, бахархсан ахын энэрэлт харцаар харах гэж оролдлоо гээд үү хэхэ за тэгээд магтаад хэлэхэд орчин цагын монгол залуус улам л гоё болоод байна шүү, улам дээшээ ургаад л.
монголын үрс маш олон болтугай гэдэг шиг монголын сайхан залуус маш олон болох болтугай :)
монголын үрс маш олон болтугай гэдэг шиг монголын сайхан залуус маш олон болох болтугай :)
Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн...
Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн
Зовлонт өдрүүдэд цуйвангийн мах хэрчих
Цай чанах эгшинд бүрэнхий нөмөрч
Цас гадаа хэн нэгний хөлийн доор
Чарлистон бүжих шиг чахрана... (Б.Галсансүх )
Зовлонт өдрүүдэд цуйвангийн мах хэрчих
Цай чанах эгшинд бүрэнхий нөмөрч
Цас гадаа хэн нэгний хөлийн доор
Чарлистон бүжих шиг чахрана... (Б.Галсансүх )
Monday, January 26, 2009
Gomorra (Italy 2008)
итали гэхээр чинь нэг хэсэг жоохондоо The Godfather энэ тэр гэсэн үзсэн мафитай буудалцаантай киноны дүр зураг буудаг байж билээ, тэгээд өсөж томроод ирэхээр итали гэвэл үнэтэй гоё хувцаснууд, пицца энэ тэр санаанд орж ирдэг болсон :). өнөөдөр үзсэн кино бүүр айлгачихлаа. орчин цагын итали орон, зарим хэсгүүдэд гэмт хэрэг хэрхэн жирийн үзэгдэл болсон болон хүмүүсийн амьдрал үзэл санаа гэх мэтээр дүүрэн сонирхолтой кино байлаа, буудалцаан алаан хядаан, цус нөж харж чадахгүй хүн бол үзээд дэмийн билээ шүү :) гэхдээ уул нь үзчүүл тун дажгүй ээ :)
шинээр :)
Surveillance (USA 2008)
The year of getting to know us (USA 2008)p.s: бүтэн сайнд орондоо хөлбөрөнгөө өөртөө эрхлэнгээ үзсэн кинонууд :)
Sunday, January 25, 2009
шуурга
хээ хөө ойрд чинь нэг л завгүй хүн энэ тэрүүгээр яваад л, нээрээ саяхан хөдөө явсан юм байна, яг тэр өдөр нь цасан шуурга болоод мань мэт зүгээр л шууд маруужин болох шахаж байгаан. хөдөө зам дээгүүр цас шуурч байх үед нэг тийм хараад л баймаар сонин сэтгэгдэл төрдөг юмаа надаа лав, зам дээгүүр нэг тийм нимгэхээн алчуур салхинд дэрвэж байгаа юм шиг эрвэлзэн хөдлөөд л, тэрийг нь машинаар зүсээд л - нэг л гоё харагдаад байдаг юм.
за тэр яахав ойрд ажил гэж асар их болохоор юун блог энэ тэр манатай манаргалаа, уул нь зөндөө л олон юм болоод л байгаа, дараа тэгж байгаад л нэг тухтай бичихээс, одоо ч сайхан унтаж авмаар байна :)
за тэр яахав ойрд ажил гэж асар их болохоор юун блог энэ тэр манатай манаргалаа, уул нь зөндөө л олон юм болоод л байгаа, дараа тэгж байгаад л нэг тухтай бичихээс, одоо ч сайхан унтаж авмаар байна :)
Monday, January 19, 2009
Харц булаам залуу гараас чинь нэгэнт хөтөлсөн бол
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу
Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь
Гэр лүүгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу
Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь
Гэр лүүгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй
Sunday, January 18, 2009
gay movie nights @ NTV
зурагт үзээд хэвтэж байсан чинь цочлоо ш д, гэхдээ гоё мэдээ гэдэг утгаар шүү дээ хэхэ дандаа муу мэдээгээр цочино гэж юу байх вэ дээ тэ :)NTV телевиз дараа долоо хоногт гэй кино өдрүүд зохиож байгаа юм байна. уриааааааааааааааааааа :)
даваа гаригт The Adventures of Priscilla, Queen of the Desert (1994) байсан, мягмар гаригт нэг лесбиан кино харагдана лээ, нэрийг нь санадаггүй ээ, бусад өдрүүдэд нь ямар кино гарахыг 7 хоногийн тв хөтөлбөр авч харнаа :) энэ тв нээрээ овоо ш дээ гэж лаг бодоод баярлаад байгаа, кино албаны болон бусад үүнийг зөвшөөрсөн эрхтэн дархтануудад талархаж байноо. мань мэт нь яахав энд тэндээс кино олоод үзээд харчихна, одоо болтол шкабандаа нуугдаж байгаа, ганцаараа л ийм юм байна гээд айж ичиж суугаа манай ангийн жаалууд энэ кинонуудыг олж үзээд бас сэтгэл санаа сэргэж сайхан болох байхаа хэхэ шкаб энэ тэр гэсэн чинь гэнэт залуу өсвөр нас санаанд оров шүү :) ямар ч сайхан цагаан цаас давхиж яваав дээ, одоо бол дээр нь янз бүрийн бэх дусчихсан жаахан халтартсан цаас болсон байхаа даа гээд үү хэхэ
www.ntv.mn - the cooooooolest tv in mongolia :)
Saturday, January 17, 2009
шинээр авсан dvd-нүүд
Blindness (USA 2008)
The Strangers (USA 2008)

Elegy ( Spain 2008)

Smart people (USA 2008)

Dark matter (USA 2008)
бүгдээрээ дажгүй кинонууд байна лээ :) The strangers-г гэхдээ эхлүүлчээд үзээгүй байгаа, ганцаараа үзэж байсан чинь лаг аймаар зүрх зогсоох гээд шууд унтраасан, дараа нэг айдаггүй кавай залуутай л үзэж, эээээ ёоооооо гэж байгаад далимдуулж гарыг нь атганаа яадийн :)

The Strangers (USA 2008)

Elegy ( Spain 2008)

Smart people (USA 2008)

Dark matter (USA 2008)

бүгдээрээ дажгүй кинонууд байна лээ :) The strangers-г гэхдээ эхлүүлчээд үзээгүй байгаа, ганцаараа үзэж байсан чинь лаг аймаар зүрх зогсоох гээд шууд унтраасан, дараа нэг айдаггүй кавай залуутай л үзэж, эээээ ёоооооо гэж байгаад далимдуулж гарыг нь атганаа яадийн :)
Thursday, January 15, 2009
MILK (2008)
энэ киноны сураг яваад л байсан, өнөөдөр нэг юм двд-г олж авч байгаад утсаа унтрааж байгаад, идэж уух юмаа өөрийгөө тойруулж тавьж байгаад тухтай үзлээ :) сэтгэл хөдөлгөж чадсан их дажгүй кино болчихжээ, мань мэтийн түүх энэ тэр мэдэхгүй хүнд бол өч төчнөөн мэдээлэл өгсөн сайхан баримтат маркийн кино байлаа, нөгөө одоогийн эрх чөлөөний орон гээд байгаа америк-т дөнгөж 30 жилийн өмнө гэхэд байдал ямар байсныг, мөн манай ангийн агаа нар яаж хөөрхий тэмцэж байсныг ил тод сайхан харуулжээ. Sean Penn бол мундаг тогложээ, хэлэх юм алга, харин Diego Luna, James Franco гэсэн 2 хөөрхөн залуу тоглосон нь үзэх апетит улам нэмэгдүүлж байлаа хэхэ сайхны өмнө харц буруугүй ээ гэж :) за тэгээд угаасаа алдар цуутай найруулагчийн сайн кино болохоор би энд хамаагүй бүлт үсрээд яахав, дараа нь хэрэгт орох ч юм билүү хэхэ (цөвүүн цагын кино үзсэн биш лаг аймхай болчихов уу яаав), ямартай ч киног үзэж байхад америкт 1978 онд ийм байж тэгвэл манай монголд одоо 2009 онд байдал ямар байгаа билээ гэж харьцуулж бодсон чинь хальт сэтгэлээр унааский, манай ангийн жаалуудад бол өөр хоорондоо чөлөөтэй хайрлан дурлалцаж, заяаны ханиа олж хуримын ордонд 2 залуу/ бүсгүй нижгэр хурим хийх гээд л эрх чөлөөтэй сайхан цагийг үзэхэд бас хол л байна даа :( гэхдээ хүлээгээд суух биш бас тэмцэх л хэрэгтэй болж таарч байгаан, гэвч хэн???монголд бас энэ милк гуай шиг нэг гар зоригтой гарч ирээд тэмцээсэй, тэгээд л бүх юм кинон дээр гарч байгаа шиг өрнөөд л, хүмүүсийн санаа бодолт өөрчлөлт хувьсгал хийгээд л... гэхдээ бас бүх юмаа ингээд золиослоод явах хүн байгаа билүү үгүй ч билүү, бүгд л нэг шкаб-ндаа нуугдаал өнөө маргаашаа болгоод л гүйгээд байгаа, бас буруутгах ч арга алга доо (өөр дээрээ жишээ аваад үзэхэд :) ...
нээх сайхан зоригтой эр хонгор дуутай, эргэн тойрныхондоо үлгэр дууриал болохуйц сайхан ангийн орчин цагын сүхбаатар жанжин гарч ирээд бужигнуулаад өгвөл гоёоо (хэхэ кино үзсэн биш миний доторхи нуугдмал gay activist сэрж янз бүрийн юм бодож нүд амаа эргэлдүүлээд ч байх шиг :)
хонхны дуу биднийг сэрээ сэрээ
хонхны дуу хүмүүсийг сэрээ сэрээ :)
"Milk" official site >>> энд
untitled playlist
нэг хэсэг юун хөгжим манатай гүйгээд байсан ойрноос юу болсон юм бүү мэд овоо янз бүрийн юм сонсож тэрүүхэндээ хөөрхөн кайф аваад яваад байгаа. өдөр өдөрт itunes дээрээ шинэ шинэ плэйлист гаргаж энэ тэр бөөн идэвхи. миний хөгжмийн ороо ороод байгаа юм уу даа хэхэ. шинэ хуучин дуунуудаа хольж хутгаж байгаад дуртай дуунуудаараа өнөөдөр нэг ийм лист хийлээ, сонсоод байдаг хэрэгээ (сайхан цонхоор ширтэнгээ сонсвол кайфтай л даа, даанч ажил дээр болохоор яалтай хэхэ хэт их цонхоор харсан хэргээр ажлаасаа халагдах байлгүй)
1. Sick and tired - The Cardigans
2. Чамд би тэврүүлсэнээ мартаж чадна - The Pips
3. This time - Jonathan Rhys Meyers - August Rush OST
4. Candy shop - Madonna
5. Намайг ав - Нисванис
6. You know I'm no good - Amy Winehouse
7. 30 жил хамт байхсан - A-sound
8. Албан тасалгааны цонхоор - Цогтсайхан
9. Цахлай - Шөнийн галт тэрэг
10. You don't know me - Micheal Buble
11. Feature - DJ Bonze
12. Аялгуу - Харанга
13. Писма лета - Иванушка Интернэшнэл
14. Le foule - Edith Piaf
15. For what it's worth - The Cardigans
16. I was born to love you - The Queen
17. The One - Sharam - Summer electrohit
18. Надаас чи - Агиймаа
19. Looking back - Ruth Brown
20. Учралын блюз - Сараа
1. Sick and tired - The Cardigans
2. Чамд би тэврүүлсэнээ мартаж чадна - The Pips
3. This time - Jonathan Rhys Meyers - August Rush OST
4. Candy shop - Madonna
5. Намайг ав - Нисванис
6. You know I'm no good - Amy Winehouse
7. 30 жил хамт байхсан - A-sound
8. Албан тасалгааны цонхоор - Цогтсайхан
9. Цахлай - Шөнийн галт тэрэг
10. You don't know me - Micheal Buble
11. Feature - DJ Bonze
12. Аялгуу - Харанга
13. Писма лета - Иванушка Интернэшнэл
14. Le foule - Edith Piaf
15. For what it's worth - The Cardigans
16. I was born to love you - The Queen
17. The One - Sharam - Summer electrohit
18. Надаас чи - Агиймаа
19. Looking back - Ruth Brown
20. Учралын блюз - Сараа
Monday, January 12, 2009
Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс...
Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ухаарч үзсэн. Ухаарлынхаа амтыг мартсан
Манантай өглөө шиг, гэхдээ өнөөдрийн биш өглөө шиг,
Манан нь яг манан биш, будан биш, үүл шиг,
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн
Усан будгаар буулагсан борооны үнэр шиг
Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна. (Г. Аюурзана)
p.s: сураг сонсохнээ аюур агаа гавьяат аваад өлзий аниа алтангадас авсан гэнэ үү, сонсоод баярлав шүү. уриаааааааааааааааааааааа
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ухаарч үзсэн. Ухаарлынхаа амтыг мартсан
Манантай өглөө шиг, гэхдээ өнөөдрийн биш өглөө шиг,
Манан нь яг манан биш, будан биш, үүл шиг,
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн
Усан будгаар буулагсан борооны үнэр шиг
Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна. (Г. Аюурзана)
p.s: сураг сонсохнээ аюур агаа гавьяат аваад өлзий аниа алтангадас авсан гэнэ үү, сонсоод баярлав шүү. уриаааааааааааааааааааааа
ХАДАГ (2006)
үзэх юмсан гээд л бодоод яваад байсан энэ вийкэндээр энэ киног олж үзлээ. харлаа. баяслаа.хүн байгаль 2 холбоотой гэдгийг харуулсан нэг тийм гоё зураглалаар шүлэглэсэн лаг arty кино байлаа. таалагдсан шүү :)
ямар ч гоё гоё зураглалтай юм бэ дээ, кинотеатрын том дэлгэцээр үзвэл их кайфтай байхдаа гэж бодсон. бас киноны кастинг их сайн хийсэн нь илт харагдаж байна лээ, манай алтан ураг-ын дуу киног их сайхан чимэж байна лээ. монголд байгаа надаас бараг бусад бүх хүмүүс үзсэн юм шиг байна лээ олон юм нуршаад яахав :) үзүүштэй...
дондогмаа
дээр үед дондогмаа гэж нэг хөөрхөн тоглоом байсан даа, нэг тийм улаан хацартай гоё хувцастай пагдгардуу хүүхэлдэй байдаг даа, цаашааа түлхэнгүүт уналгүй наашаа болчихно, наашаа чангаангуут цаашаа зүтгээд л их зугаатай, надтай их төстэй зөрүүд, яаж ч байсан унахгүй гээд л зүтгэчихдэг шургуу хүүхэлдэй байсан санагдаж байна...
ойрын үед миний амьдрал гэж бас нэг тийм наашаа цаашаа гүйсэн, дон дон гэж дондогмаатаад байх шигээ. нөгөө цэцгийн дэлбээ таслаад хайртай, хайргүй, хайртай, хайргүй, хайртай гээд заавал хайртай дээр дуусгах гээд үздэг шиг бас наашаа нэг гүйгээд, болохгүй бол цаашаа гүйгээд л. заримдаа энэ хаана ч яваа нь мэдэгдэхгүй байдлаас залхаад бүгдийг шинээр гээд бодовч эргээд л нөгөө л нэг танил зураг дотор орчихсон давхиж явна, тэгээд дахиад л санаа алдсан би... яаамаар ч юм бэ дээ?
ойрын үед миний амьдрал гэж бас нэг тийм наашаа цаашаа гүйсэн, дон дон гэж дондогмаатаад байх шигээ. нөгөө цэцгийн дэлбээ таслаад хайртай, хайргүй, хайртай, хайргүй, хайртай гээд заавал хайртай дээр дуусгах гээд үздэг шиг бас наашаа нэг гүйгээд, болохгүй бол цаашаа гүйгээд л. заримдаа энэ хаана ч яваа нь мэдэгдэхгүй байдлаас залхаад бүгдийг шинээр гээд бодовч эргээд л нөгөө л нэг танил зураг дотор орчихсон давхиж явна, тэгээд дахиад л санаа алдсан би... яаамаар ч юм бэ дээ?
Saturday, January 10, 2009
ويعيش دائما مع الفرح ، في مواجهة الصعوبات هو أفضل لابتسامة. وفي أفراح جيد أن يكون لي صديق منهم لحصة.
Thursday, January 08, 2009
Морьд @ Xanadu
Занаду орсон чинь шинэ үзэсгэлэн гарчихаж, анх холоос харсан чинь нэг тийм гялтганаж гоё уран зураг харагдаад байсан ойртоод ажиглатал өнгө өнгийн маш жижиг шилтгээнүүдээр өвөрмөц бүтээл хийсэн байдаг байгаа. нарийн чимхлүүр ийм зүйл хйихэд маш их хүч хөдөлмөр орсон нь илт харагдаж байлаа, морь зурдаг хэмээн танигдаад байгаа зураач Батмөнхийн зургуудийг ашиглан Nude fashion группын залуус бүтээл туурвисан нь энэ ажээ.
үзүүштэйн билээ :)
Wednesday, January 07, 2009
хориотой кинонууд


Lost in Beijing (China 2007)
улаанбаатарын хүн амын тоо эрс нэмэгдэж байна, улаанбаатар хөдөөнийхнөөр дүүрлээ энэ тэр гээд хөөрхий хэдэн хүмүүс лүү чичлээд зөндөө яригдаад байгаа даа. энэ киног үзсэн чинь бас сэдвийн хувьд монголд их ойр тусахаар, хөдөөнөөс амьдралаа дээшлүүлэхээр хот луу шилжин сууршиж байгаа хүмүүсийн талаар нэг иймэрхүү төстэй кино хийвэл анхаарал татмаар санагдлаа.
бээжин хэмээх их хотод ирэн амьдралын төлөө тэмцэж яваа хэдэн залуусын амьдрал, өөр хоорондоо хэрхэн холбогдож байгаа, нөгөө амьдрал хэмээх тоглоомон дундаа толгой эргэн өнгө мөнгөний төлөө хэт хөөцөлдөн төөрч яваа хүмүүсийн амьдрал гараад байх шиг байгаа юм. за нэг тийм асар уйтгартай кино шиг сонсогдохоор болчихов уу яаав хэхэ уг кино үзэхэд асар сонирхолтой шүү, секс хэсэг бас нилээдгүй хэхэ ер нь их гого, таалагдсан.
lost in beijing киноны хувьд бол маш их шуугиан авчирч байсан кино төдийгүй улмаар киног хятадад гаргахыг хориглож уран бүтээлчдийг нь 2 жил хүртэлхи хугацаагаар уран бүтээл хийлгэхгүй гэх мэтээр асар дарамталж байгаа юм байна. (уг киноны найруулагчыг өмнөх fish and elephant хэмээх 2 лесби бүсгүйн талаархи киногоор нь хүмүүс сайн мэдэж байгаа байх.) Хятадын тэр киноны төв хяналтын алба гэж их айхтар хүнд сурталтай бурангуй газар нэг ширхэг байдаг юм шиг байгаан. тэгээд таалагдахгүй бол шууд хаачихдаг, эсвэл кино нь танигдахгүй болтол өөрчлүүлдэг гэж байгаан, аймаар дарангуйлагч хэхэ энэ киног хорьсон шалтгаан нь сексийг хэт их үзүүлсэн, биеээ үнэлэлтийг энгийн зүйл мэт үзүүлсэн, гадны үзэгчидэд буруу ташаа сэтгэгдэл төрүүлэхээр гээд өчнөөн шалтгаанаар авч өгсөн гэж байгаан, бараг 30 минутыг нь хасахыг шаардсан гэж байгаан. киноны найруулагч, продюссер 2 хүүхэн бууж өгөлгүй шууд гадагшаагаа киногоо зараад, кино наадмууд луу явуулаад буруутгаад шийтгэгдсэн гэжугаа.
ер нь хятадад жилд 20хон гадаад кино л гаргахыг албан ёсоор зөвшөөрдөг, тэгэхээр ихэнхи кино нь нөгөө л холливудын том том кинонууд байх нь ойлгомжтой, гэхдээ ч нөхдүүд бол гомдлоод байлгүй энд тэндээс хулгайлаад хууль бус двд хэлбэрээр бүхий л киног хямдхан гэртээ үзээд байгаа л даа гоё бас баба хэхэ. нөгөө том том кинонуудыг бас хятадууд таалагдахгүй бол тас хорьчихдог юм байна. тэгээд шалтгаан нь их инээдтэй хэхэ зөвхөн хятад гэлтгүй цаашаа сонирхоод үзсэн чинь орон болгон өөр өөрсдийн киноны хар лист-тэй юмаа, тэнд орсон киног хорьсон шалтгаантай нь харахаар их сонирхолтой юм билээ шүү, өөр өөрийн нэг тийм онцогтой, хүнээр бол өөр өөр зан чанар харагдаад байгаа байхгүй юу :)
пи-эс: нээрээ далийгаад явчихад - бээжинд сайхан төөрөөд юм хум үзээд явах зугаатай шүү, 2уулаа төөрвөл бүүр гоё юм билээ хэхэ заяа бид хоёр зун шөнөжингөө төөрсөн санаанд орчихлоо. тэгж байгаад нэг сайхан найзуудаараа бээжин орж төөрхиймсөөн :)
хятадын кинотеатр-т гаргахыг хориглосон кинонууд:
- 1960: Ben-Hur, for containing "propaganda of superstitious beliefs, namely Christianity." (Never given permission to screen)
- 1994: To Live, for its satirical portrayal of various policies and campaigns of the Communist government. (Never given permission to screen)
- 1997: Kundun - regarded as Tibetan nationalism (Banned outright along with director Martin Scorsese)
- 1997: Seven Years in Tibet, for its view on a free Tibet. (Banned outright along with actors Brad Pitt and David Thewlis for life)
- 2000: Devils on the Doorstep, for its controversial portrayal of the Japanese Occupation of China during the Second Sino-Japanese War despite being a Chinese-made film (Never given permission to screen)
- 2005: Lara Croft Tomb Raider: The Cradle of Life, for its unflattering depictions of Chinese society (Never given permission to screen)
- 2006: Memoirs of a Geisha, over concerns it could rouse anti-Japanese sentiment. (Banned outright)
- 2006: Brokeback Mountain, for its depictions of homosexuality. (Never given permission to screen)
- 2006: Scorsese's The Departed, for suggesting that the government intends to use nuclear weapons on Taiwan, which is a very sensitive political issue. (Never given permission to screen)
- 2006: Over the Hedge was banned due to a difficulty with the DVD copy and some killing scenes to the animals. (Never given permission to screen)
- 2006: Borat: Cultural Learnings of America for Make Benefit Glorious Nation of Kazakhstan, for its depiction of incest. (Never given permission to screen)
- 2007: Pirates of the Caribbean: At World's End
Monday, January 05, 2009
ice bar @ ihmongol
их монголын урд нэг ийм хөөрхөн бар нээгдсэн байсан даанч хүйтэн болохоор юун тэгээд водка уугаад гадаа зогсох манатай :)
2009
шинэ он гарах сургаар ханиад энэ тэр хүрээд яаж ийж байгаад нэг тийм жаахан баартай сүүлийн хэдэн шинэ жилийн баярыг тэмдэглэсэн гэхэд хаашаа юм нэг тиймэрхүү жаахан ганцаардсан байдлаар харьд өнгөрөөж байсан бол энэ жил чинь эх орондоо их дажгүй баярын уур амьсгалтай тэмдэглэв шүү, монголд баярын уур амьсгал гэж сайхан юмоо юун тэр дэлхийн эдийн засгийн хямрал манатай энд тэндгүй инээж ханиасан идэж уусан хүмүүс, таних танихгүй хүмүүс баярын мэнд хүргээд л гого :) миний хувьд энэ жилийн баярын том баар бол эргээд сингл болсон явдал байлаа, шинэ оноос өмнө хэсэг сэтгэл санаа дэгэн догон сингл байдалдаа нэг л дасахгүй жаахан тиймхэндүү дүнхүү байсоон. ер нь би яаж ийж байгаад л шинэ оноо одиноороо угтах юмаа, надаас болоод байна уу эсвэл нээрээ нөгөө хувь заяа гээч нь надаар тоглоод байна уу? хэзээ нэг хүмүүс шиг хайртай хүнтэйгээ ганган гацуур модны дэргэд армаантик гоё шинэ жилийн баярыг тэмдэглэх юм болоо???
тэгээд яахав би гандан бууралгүй баяраар ангийн жаалуудтайгаа өөрийнхөөрөө сайхан байлаа, сэтгэл жоохон ч гэсэн сэргэв. эршүү мисс 2-тойгоо гэртээ он гаргачихаад заяа бүсгүйн явуулсан rum-г ууж халж аваад тэгээд л 3уулаа хэд хэдэн клуб дарааллан орж өглөө болтол хөгжилдөн баяслаа, хөлчүү нүдээр хорвоог харлаа - гүй ээ хараад байхнээ бас дажгүй юмаа энэ хорвоо :) тэгээд л шинэ оны эхний өдрийг бол орондоо өнгөрөөв, босч юм идчээд л нэг унтаад л нэг сэрээд л нэг тв хараад л. new year resolution - учиргүй энэ жил ингэнэ тэгнэ гэж худлаа бүлтрээд яахав, гэхдээ хэсэгтээ сингл хүн салхи исгэрүүлэн давхидаг л байхдаа, янз бүрийн юм үзэж хараад ер нь бол жаахан цоглог байнаа гэсэн л юм бодлоо, бас чадвал юм хум өргөж булчин шөрмөсөө жаахан чангалах санаатай (түрүү жилийн шинэ жилээр бас нэг иймэрхүү юм бодсон, биелэлт байхгүй хэхэ энэ жил л хичээхээс).
за тэгээд шинэ он гараад баяр дуусангуут, гэртээ зассан сүлд модоо хураачингуут бүх юм шаал гунигтай болоод ирж байгаа юм, хүсэн хүлээх догдлох юм байхгүй болчихсон ч юм шиг, ядаж л сүлд модны өнгө өнгийн гэрэлд орондоо орчоод янз бүрийн далий юм хум мөрөөдөн хэвтдэг байсан байхгүй миа, тэгээд л цаашлаад энд тэндгүй санхүүгийн хямралд өртөөстэй хүмүүс, тэдний дунд би зогсоноо бас хэхэ ямартай ч бүсээ чангалаад нэг л их цоглог байдлаар шинэ оноо эхлүүллээ, яагаад ч юм 2009 гэдэг тоо нэг л таалагдаад байгаа - энэ жил миний азтай жил болох гээд байгаа ч юм шиг, тийм л байгаасай :)
Subscribe to:
Posts (Atom)
