Давалгаан мэт өндийнөм
Дараачийн агшинд замхарнам
Замхарав хэмээн арилахгүй
Заяа сөрөн өндөлзнөм... Л.Ө
Tuesday, March 31, 2009
if these walls could talk...
цагаанаа эршүү 2 бичээд байсан If these walls could talk-г өчигдөр олж үзэв. нээрээ хана хэрвээ ярьж чаддагсан бол өч төчнөөн үзэж харсан зүйлээ яриад баллахгүй юу хэхэ манай гэрийн хана лав миний хамаг фактыг ярьж намайг шараа болгож хаях байсан байхаа, ер нь бодоод байсан чинь хана ярьдаг болоод дэмий юм байнаа, эсвэл манай хананаас бусад нь бол болжийноо гээд үү хэхэ сонирхож байгаа/болзож байгаа залуугынхаа ханатай буу халж байгаад л хамаг нарийн ширийн юмыг нь мэдээд л, гатнуулдаад л хэхэ :) үүпс кино ярих гэсэн биш аймаар хадуурдаг байна шүү. за тэгээд хөөрхий бүсгүй хүний нулимас энэ л хорвоод байдаг юм гэдэг чинь энэ кинон дээр гарч байнаа, жирэмслэлт үр хөндөлт гээд л миний мэддэг мөртлөө мэддэггүй айхтар сэдвийг хөнджээ. киноны эхний хэсэг болох 1950 оны нэгэн бүсгүйн (Demi Moore) дүр таалагдав, хэцүү ч байж дээ гэж ихэд өрөвдөв. энэ киног үзэх зуур өлзийтөгс-ийн үр хөндөлтийн талаархи нэгэн өгүүллэг санаанд оров, ээлжээ хүлээн суугаа эмэгтэйчүүдийн дотор луу өнгийсөн айхтар өгүүллэг байж билээ. тэрүүгээр кино хийвэл час хийсэн юм гарч ирж магад шүү хэхэ. нөгөө манай ангийн кино гэхээр л нэг л гутсан гунисан үхсэн хатсан хэцүү сэдэвтэй байдаг даа, тэрэн шиг хөөрхий хүүхнүүд гэхээр л бөмбөг залгичаад л наагуур цаагуур нулимсаа дуслуулж гүйгээд л байх юм, ерөөсөө эрэгтэй хүн л жирэмсэн болдог болчихвол яах бол байдал? энэ тэрүүгээр нэг уйлж унжсан эрчүүд гүйлдээд унах болов уу айн хэхэ манай ангийн залуус бол бүүр балрах байхаа, байсгээл том том гэдэстэй гүйлдээд л хэхэ нэг л олон хүүхэдтэй өрх толгойлсон залуус байх байсан байхаа, ихэнхидээ хэхэ за за бас л хадуурч явна би. үзүүштэй кино байна лээ шүү таминээ.Monday, March 30, 2009
Feeling Good :)
шинэ долоо хоног эхэллээ. намайг дарамталдаг өнөөх өглөөний сэрүүлэгний дуу тийм ч түүртэй байсангүй ээ, нартай дулаахан өдөр эхэлж байгаа болохоор босоход хүртэл урамтай юмаа бас ойрд боддог хүнтэй болчихсон болохоор угтах тэмүүлэх юмтай сайхан байнаа.
өнгөрсөн амралтын өдрүүдээр сайхан амарч авлаа, хагас сайнд болохоор өдөр нь хөөрхөн жаалтайгаа нэг кафе-д уулзаад баахан юм яриад, жаал ширтэж байгаад салсан, нэг тийм зүггүй царайтай юм байна даа гэж хараад л, нээх дуржигнуулаад хурдан хурдан ярьдаг бас намайг харахлаар өөр тийшээ ичингүйрэн хараад л хөөрхөн юмаа энэ жаал гэж өхөөрдөн бодон хайр хүрээд л байгаа хэхэ одоохондоо хөдөө явчихсан болохоор хааяа утсаар ярьчихаад гүйгээд байгаа. сэтгэлд ч гадаа ч хавар болоод сайхан байнааа :)
Birds flying high
You know how I feel
Sun in the sky
You know how I feel
Breeze driftin' on by
You know how I feel
It's a new dawn
It's a new day
It's a new life
For me
And I'm feeling good...
өнгөрсөн амралтын өдрүүдээр сайхан амарч авлаа, хагас сайнд болохоор өдөр нь хөөрхөн жаалтайгаа нэг кафе-д уулзаад баахан юм яриад, жаал ширтэж байгаад салсан, нэг тийм зүггүй царайтай юм байна даа гэж хараад л, нээх дуржигнуулаад хурдан хурдан ярьдаг бас намайг харахлаар өөр тийшээ ичингүйрэн хараад л хөөрхөн юмаа энэ жаал гэж өхөөрдөн бодон хайр хүрээд л байгаа хэхэ одоохондоо хөдөө явчихсан болохоор хааяа утсаар ярьчихаад гүйгээд байгаа. сэтгэлд ч гадаа ч хавар болоод сайхан байнааа :)
Birds flying high
You know how I feel
Sun in the sky
You know how I feel
Breeze driftin' on by
You know how I feel
It's a new dawn
It's a new day
It's a new life
For me
And I'm feeling good...
Sunday, March 29, 2009
...
Дурлалын үед зүрх минь буруу цохидог
Шаналалын үед бүүр зогсож орхидог
Дурлал, шаналалгүй үе надад огт байгаагүй болохоор
Цээжний минь цаг хуанлийн цагтай тохирохгүй
Өөрийнхөө цагаар бол хэчнээн жил амьдарснаа
Өөрөө ч би хэлж мэдэхгүй… (Д.Энхболдбаатар)
Шаналалын үед бүүр зогсож орхидог
Дурлал, шаналалгүй үе надад огт байгаагүй болохоор
Цээжний минь цаг хуанлийн цагтай тохирохгүй
Өөрийнхөө цагаар бол хэчнээн жил амьдарснаа
Өөрөө ч би хэлж мэдэхгүй… (Д.Энхболдбаатар)
Saturday, March 28, 2009
La Leon (2007 Argentina)





маш удаан хэмнэлтэй, хар цагаан кино, харилцан яриа гээд байх зүйл бараг байхгүй, гэхдээ их таалагдлаа :) хөдөөний ангийн нэгэн залуугын тухай гараад л, амьдралын хэмнэл, өөрийн үзэл бодол энэ тэр гээд л тэр удаан дүр зурагны ард сонирхолтой зүйлс нилээд байлаа. үзүүштэй:)
p.s: монголд ангийн жаалуудын амьдрал хэцүү байна гээд л гомдлоод л байгаа, цаана чинь биднээс бас хэцүү улс их байгаа бололтой дог шүү гээд үү хэхэ
Friday, March 27, 2009
яргуй...
хавар... нарлаг дулаахан өдрүүд... сэтгэл гэгэлзээд л нэг л тиймхэн байсан чинь бас дээр нь ойрын үед нэг л гунигтай байсан чинь саяханаас ашгүй хөөрхөн догдлолтой учирч эхэллээ, бурхан харсан юм болов уу эсвэл хаврын аз уу хэхэ. миний амьдралд нэг жаал (энэ удаад үнэхээр жаал шүү хэхэ 19тэй) гэнэт гарч ирлээ, эхлээд бол жоохон юм даа, гэхдээ үнэхээр хөөрхөн юмдаа ганц 2 удаа түс тас дурлалцахгүйгээр үнсэлдвэл гэж бодож байсан чинь болзоод ирсэн чинь лаг таалагдаад байгаа (ер нь би дурлалцахгүйгээр үнсэлдэж сурахгүйнээ). зүрхээ өөр хүнд өгч зүсүүлж хаширчаад дахиад л нус нулимс солонгос драма болохгүй юм шүү, хэсэгтээ догдлохгүй гэж том том дуугараад байсан чинь хаврын урь-д толгой эргэв үү эсвэл хөөрхөн жаал хараад нүд бүрэлзэв үү, яаав? - ямартай ч жаахан догдлоод эхэлсэн шүү. 2 ч удаа болзоонд явсан, хөөрхөн хөөрхөн юм яриад инээд хүргээд сонирхол төрүүлээд байгаан. ямартай ч хэсэг болзоод жаал үнсэлдээд авнаа хэхэ, гэхдээ цаашдаа юу болохыг хэн мэдлээ дээ, тиймээ? нөгөө юманд амархан итгэн дүүлэн нисдэг цаг өнгөрчихсөн бололтой, лаг чоно санаатай болсон юм шиг байгаан, баба :( - үүнд хэн буруутай вэ? дэнгийн галд өөрөө гүйж орон далавчаа шатаасан би юу? итгэл алдсан, зүрх гомдоосон экс жаал уу? эсвэл бүтэлгүй дурлал уу? бүү мэд. ер нь хайр дурлал халуун догдлол дуусахаараа унтархаараа хаашаа оддог юм бол? халуун оволзсон сэтгэл яагаад унтардаг юм бол? хавар нь хаанаас ч юм нисч ирээд өвөл нь хөлдөж унтраад тэгээд хаа нэгтээ шувуудыг дагаад оддог юм болов уу???
одоо хэн нэгэн надад хөөрхөн хандаад романтик загнахаар нь сэжиглэнгүй бодоод, энэ үнэн бол уу гэсэн шиг хардангуй хараад л, муухай ч юмаа даа хэхэ нас яваад юм юм үзээд, цагаан цаас эрээн болоод ирэхээр баба юмаа...
anyway надаас насаар хамаагүй бага болохоор энэ жаал гэнэндүү бас их романтик юм шиг байгаан, лаг хөөрхөн хэхэ болзчоод намайг заавал гэрт хүргэж өгнө, үүдэнд ирээд үнсэнэ :) бас шөнө дунд хүнгүй газар бол гараас хөтлөнө :) би чинь тэнд хөтлүүлчихсэн, дотор минь байгаа ягаан даашинзтай бүсгүй учиргүй догдолчихсон явж байх юм хэхэ нас залуу хүүхэдтэй болзоод ирэхээр чинь сэтгэл санаа бас залуужаад өөрчлөгддөг юм шигээ, ойрд бол лаг амандаа дуу аялаастай, түүнийг бодоостой :) гэхдээ үе үе энэ бүхэн бас бүтэхгүй бол яана даа, энэ хүүхэд надаар тоглож байвал яана даа гэсэн битүү түгшүүрт автаастай :) ямартай ч хаврын дулаан өдрүүдэд тас хөлдүү байсан сэтгэлийг минь дулаацуулж итгэл, урам, инээмсэглэл, бодол хайрласан яргуй шинээр дэлбээллээээээ, энэ яргуй хир урт ургах бол? дэлгэр зуны халуун өдрүүдийг үзэх болов уу эсвэл хаврын дурсамж болоод үлдэх болов уу? kkk
за за цаг хугацаа харуулах биз дээ, ямартай ч би амьд юм байна, би догдолж байна, би баяртай байна - яг одоо kkk...
одоо хэн нэгэн надад хөөрхөн хандаад романтик загнахаар нь сэжиглэнгүй бодоод, энэ үнэн бол уу гэсэн шиг хардангуй хараад л, муухай ч юмаа даа хэхэ нас яваад юм юм үзээд, цагаан цаас эрээн болоод ирэхээр баба юмаа...
anyway надаас насаар хамаагүй бага болохоор энэ жаал гэнэндүү бас их романтик юм шиг байгаан, лаг хөөрхөн хэхэ болзчоод намайг заавал гэрт хүргэж өгнө, үүдэнд ирээд үнсэнэ :) бас шөнө дунд хүнгүй газар бол гараас хөтлөнө :) би чинь тэнд хөтлүүлчихсэн, дотор минь байгаа ягаан даашинзтай бүсгүй учиргүй догдолчихсон явж байх юм хэхэ нас залуу хүүхэдтэй болзоод ирэхээр чинь сэтгэл санаа бас залуужаад өөрчлөгддөг юм шигээ, ойрд бол лаг амандаа дуу аялаастай, түүнийг бодоостой :) гэхдээ үе үе энэ бүхэн бас бүтэхгүй бол яана даа, энэ хүүхэд надаар тоглож байвал яана даа гэсэн битүү түгшүүрт автаастай :) ямартай ч хаврын дулаан өдрүүдэд тас хөлдүү байсан сэтгэлийг минь дулаацуулж итгэл, урам, инээмсэглэл, бодол хайрласан яргуй шинээр дэлбээллээээээ, энэ яргуй хир урт ургах бол? дэлгэр зуны халуун өдрүүдийг үзэх болов уу эсвэл хаврын дурсамж болоод үлдэх болов уу? kkk
за за цаг хугацаа харуулах биз дээ, ямартай ч би амьд юм байна, би догдолж байна, би баяртай байна - яг одоо kkk...
Thursday, March 26, 2009
...

Дурлалд сийчүүлсэн зүрхээ бусдын хайраар энхрийлж үзлээ
Дурсамжинд бүдрэх сэтгэлээ юм юмаар аргадаж үзлээ
Дэргэд минь байхад яг ингэж дэнслэхгүй яасан зүрх вэ чи
Дэр хуваах жаргал дунд ингэж догдлохгүй яасан сэтгэл вэ чи
Юугаар ч орлуулж болдоггүй хайр байсныг чинь мэдсэн бол
Юу ч хэлэлгүй эргэхэд чинь тэврээд л үлдээх байсан
Сайхан хайрын амьд зовлон зүрхээн одоо яах юм бэ?
Санан санан гэгэлзээд байгаа сэтгэлээ юугаар хуурах юм бэ? (Б.Батзаяа)
Tuesday, March 24, 2009
Monday, March 23, 2009
Шивнээ
Над руу удаан битгий ширтээч
Нүд минь дальдчаад байна
Гарыг минь чанга битгий атгаач
Гал зүрхнээс хүсэл алдуурчих гээд байна
Хайрын үлгэр чихэнд минь бүү шивнээч
Харцны долгионд нулимс мэлмэрчих гээд байна
Үнсэх гэж над руу бүү дөхөөч
Үйлийн үртэй аялгуу хоолой даван эгшиглэчих гээд байна
Хайртай гэж олон битгий хэлээч
Хайлган зүрх уярчих гээд байна
Ахиад чи над руу ганц л алхвал
Аглагхан дэлхий минийх болчих гээд байна
Цаашаа эргэлгүй чи хоромхон л саатвал
Салж чадахгүй хэмээн ам алдчих гээд байна
Харин чи дуугүйхэн буцаж одвол
Хатан сэтгэлдээ хайраа гинжлээд үлдэх байна
Холыг зорин нисэхдээ чи над руу
Гараа сунган бүү даллаарай
Ганцхан чамд хайртай гэдгээ
Гэнэн зүрх мэдчих гээд байна аа... (Ц.Баттуяа)
Нүд минь дальдчаад байна
Гарыг минь чанга битгий атгаач
Гал зүрхнээс хүсэл алдуурчих гээд байна
Хайрын үлгэр чихэнд минь бүү шивнээч
Харцны долгионд нулимс мэлмэрчих гээд байна
Үнсэх гэж над руу бүү дөхөөч
Үйлийн үртэй аялгуу хоолой даван эгшиглэчих гээд байна
Хайртай гэж олон битгий хэлээч
Хайлган зүрх уярчих гээд байна
Ахиад чи над руу ганц л алхвал
Аглагхан дэлхий минийх болчих гээд байна
Цаашаа эргэлгүй чи хоромхон л саатвал
Салж чадахгүй хэмээн ам алдчих гээд байна
Харин чи дуугүйхэн буцаж одвол
Хатан сэтгэлдээ хайраа гинжлээд үлдэх байна
Холыг зорин нисэхдээ чи над руу
Гараа сунган бүү даллаарай
Ганцхан чамд хайртай гэдгээ
Гэнэн зүрх мэдчих гээд байна аа... (Ц.Баттуяа)
The Wrestler (2008)

Зодоон цохион дайн байлдаантай кинонд дургүйг хэлэх үү энэ киноны тухай сонсчоол авахгүй яваад л байлаа, гаднах зураг хөрөгнөөс нь л сүрдээд байсан бололтой. сүүлдээ үзэх киногүй болоод сая виикэндээр дуртай дургүй авч үзлээ. тэгсэн чинь ёстой дажгүй кино байж таардаг байгаа. BRAVOOOOO :) өгүүлэмж санаа жүжиглэлт гээд сайн зүйл олонтой, би чинь учиргүй уярчихсан үзэж байна лээ шүү, зарим нэг хэсгүүд дээр нь нүүр амаа дармаар юм билээ шүү, тэр зодоон тулааны хэсгүүд нь нүд халтирмаар...
Sunday, March 22, 2009
учиртай гурав биш дөрвөн толгой
төрсөн өдөр дажгүй болсон, танил дотно найзуудаараа караокэ-дэж, метро орж баахан бүжиглээд үүрээр харьсан. янз янзын гоё гоё бэлэг авсан шүү, тэрэн дундаас 1 гэнэтийн сонин бэлэг аваад лаг баярласан, тэгээд тэр бэлгээ хараад л үзээд л хайрлаал суугаа :)харин энэ амралтын өдрүүдээр бол гэртээ голдуу нам өнжлөө дөө. хагас сайны орой морин хуурын чуулгын шинэ уран бүтээл болох Учиртай Дөрвөн Толгой-г очиж сонирхов. учиртай гурван толгой дуурь бол 4 цаг орчим үргэлжилдэг бол энэ тоглолт нэг цаг 30 минутын дотор хамаг юмыг багтаан хөгжмөөр илэрхийлсэн ажээ, гэхдээ мэдээж гол хэсгүүдийг нь 4 дүр дуулаад, дундуур модерн бүжгийг монгол бүжгийн элемэнтээр баяжуулан бүжсэн нь сонирхолтой байсан, бусдаар бол хөгжмийн сайн мэдлэгтэй биш болохоор анхаарал өөр зүгт аль хэдийнэ нисчихсэн - морин хуурчдын дунд мисс-ийн тэмцээн зохиочихсон, тэрэн дундаас шалгарсан бөмбөрчин залууг харан баяссаар тоглолт дууссан хэхэ. нээрээ хоролмаа гэхээр хүмүүс пээх паах болоод байдаг бодоод байсан чинь хамгийн сонирхолтой дүр юм шигээ, хайр дурлалынхаа төлөө шантралгүй тэмцэж байгаагаар нь бахархмаар юм бишүү айн хэхэ эсвэл би хоролмаа болохоор дүрдээ хайртайн болуу айн хэхэ :) (зарим хүмүүсийн хувьд бол би хоролмаа гэсэн шүү :)
бүтэн сайныг бол нартай сайхныг нь гайхаж байгаад л гадуур миссмаа аниатайгаа баахан алхав, дэлгүүр хэсэв, стрэсс тайлах гэсэн биш пөөх ийм үнэтэй энэ тэр гэсэн шиг гайхаж алмайрсаар явсан. монголоос хүмүүс гайгүй хувцас яааж авдаг юм болдоо гэж их гайхлаа, нилээд гайгүй цалинтай эсвэл боломжтой байж л дажгүй хувцаслах бололтой дог шүү. сонголт цөөхөн тэгээд үнэ гэж айхтар өндөр юмаа, мань мэтийн цалингаа өдөр тутмын амьдралдаа хүргэх гэж яваа хүн бол ч дийлэхгүй дэгээ :) мань мэтийн сингл хүмүүс ингэж байхад гэр бүл үр хүүхэдтэй залуус яаж амьдраад байнаа??? би спонсортой болдог юм уу хаашаан хэхэ нэг иймэрхүү сайхан амарч авлаа, дараагийн долоо хонoгоос цоглог амьдарнаа, болзоонд зогсож догдлoж амьдарнааа :)
Wednesday, March 18, 2009
happy birthday to me :)
төрсөн өдөр гэж угаасаа нээх сүр болдоггүй бас дээр нь жаахан зожиг зантайг хэлэх үү нам гүм сайхан нуугдаж сууна даа гэсэн чинь юу вэ гээд үү ккк гатнуулдаад хүмүүс мэдчих юмаа :) 25 нас хүртэл бол төрсөн өдөр гэхээр тэрүүхэндээ догдлоод торт лаа энэ тэр бодчихсон сууж байсан бол 25 нас өнгөрөнгүүт байдал нэг бишдлээ гэсэн шиг төрсөн өдөрдөх сүжиггүй болчдог юм шигээ. энэ жил нам гүм байдлаар өнгөрөөнө дөө :)
мэнд хүргэсэн бүхий л таньдаг, мэддэг хүмүүст баярлалаа
мэнд хүргэсэн бүхий л таньдаг, мэддэг хүмүүст баярлалаа
Tuesday, March 17, 2009
Одоо би ахиж...
Одоо би ахиж од тоолохгүй
Он жил хийгээд өнгөрснийг эргэж дурсахгүй
Намайг хайж ирсэн дурлал болгоныг тэврэхгүй
Нанчидын ширээн дээрх бөхсөн лааг асаахгүй
Одоо би ахиж нүд ширтэхгүй
Орой сэтгэл жиндээж хүний үрийг зовоохгүй
Нарыг гомдоож орхиод сартай нөхөрлөнө гэж зөрүүдлэхгүй
Намхан толгод дээрээс холыг харах гэж яарахгүй
Өнөөдрөөс эхлээд би өвс таслахгүй
Өөрт минь итгэдэг мянга мянган сэтгэлийн галыг унтраахгүй
Харанхуй аниргүйд дурлаж үхлийн тухай бодохгүй
Хав хар нүд болоод цагаан сэтгэлийг мөрөөдөхгүй
Одоо би ахиж од тоолохгүй ээ... (Б.Батзаяа)
Он жил хийгээд өнгөрснийг эргэж дурсахгүй
Намайг хайж ирсэн дурлал болгоныг тэврэхгүй
Нанчидын ширээн дээрх бөхсөн лааг асаахгүй
Одоо би ахиж нүд ширтэхгүй
Орой сэтгэл жиндээж хүний үрийг зовоохгүй
Нарыг гомдоож орхиод сартай нөхөрлөнө гэж зөрүүдлэхгүй
Намхан толгод дээрээс холыг харах гэж яарахгүй
Өнөөдрөөс эхлээд би өвс таслахгүй
Өөрт минь итгэдэг мянга мянган сэтгэлийн галыг унтраахгүй
Харанхуй аниргүйд дурлаж үхлийн тухай бодохгүй
Хав хар нүд болоод цагаан сэтгэлийг мөрөөдөхгүй
Одоо би ахиж од тоолохгүй ээ... (Б.Батзаяа)
OST

киног нь үзээд хөгжим/дуу нь таалагдаад байсан юм. сд-г нь олж авчаад ойрд баахан сонсоод байгаа, зарим дуунууд дээр нь бүжиглээл ккк 13 трактай гоё сд байна лээ шүү, юун жимми жимми хажа хажа :).
Monday, March 16, 2009
дараагийн вийкэнд хүртэл даанч хол байна даа хө
баасан гариг болохоор чинь нэг л инээмсэглэлтэй хүн өдөржин гүйчихнэ ккк амрах гэж байгаа болохоор л бөөн сайхан ааш байгаа нь тэр. өдөржин амралтын өдрүүдээр яаах вэ гээд л нүдээ эргэлдүүлээл баахан план энэ тэр хийгээл хэхэ, би ер нь асар залхуу хүн юм шиг байгаан, дуртай дургүй амаа хөдөлгөх хэрэгтэй учраас ажил гэж хашигдмал байдалд ороод сууж байгаан, тэрнээс болдогсон бол сайхан гэртээ суугаал ном уншаал кино үзээл гадуур гарч галлерэй энэ тэр ороол гөлрөөл кофе шоп-д орж цаг нөхцөөгөөл нэг тийм дураараа дургихгүй юу, эмэгтэй байсан бол учиргүй лаг гэрийн эзэгтэй болчихсон байх байсан даа айн :) бурхан тэрийг нь мэдээл эрэгтэй тэгээд бас ядуу төрүүлсэн байхаа хэхэ ядуу хүн чинь яахав ямагт л завгүй ажиллана биз дээ хэхэ за за тэр яахав өнгөрсөн вийкэндээр бол сайхан байлаа, богинохон байлоо хэхэ нээрээ баасан гаригт шинээр нэг лаг күүл клув нээж олсон, жижигхэн жаахан зайдуу гэхдээ бөөн хөөрхөн залуус бүсгүйчүүл цуглардаг, гол нь хөгжим нь тун дажгүй юм билээ шүү, ах ч хөөрөөд ууж идээд учиргүй согтох шахсан гэжугаа, тэгээд л ойрд бүжиглээгүй чанга хөгжим энэ тэр сонсоогүй сайхан байлээ шүү, үүр цайтал байж байгаал харьсан. за тэгээд амралтын өдрөөр караоке дуулсан, айл хэссэн, гадуур аппаратаа үүрч алхсан, боулинг тоглосон, кино үзсэн гээд л өчнөөн зүйл амжуулав шүү. нээрээ боулинг тогловол алим шиг өгзөгтэй болох магадлалтай юм шиг байна лээ шүү таминээ, нэг оройжин тоглосон биш маргааш нь 2 өгзөг хөндүүр, уул нь ном ёсоор нь бол аль ч гэлээ нэг өгзөг нь хөндүүр болох ёстой юм байх, би яахав дүрэм журмаар нь биш өөрийнхөөрөө зөрүүдэлж түлхээд байсан нь санаандгүй сайхан дасгал болсон/олсон бололтой дог шүү хэхэ (особу: боулинг ба алим шиг өгзөгтэй болох дасгал гэсэн мундаг ном хэвлүүлж баяждаг юм билүү :) одоо тэгээд эрчимтэй боулинг тоглоноо хэхэ дараа тэгээд нэг л алим шиг өгзөгтэй залуутай гудманд таарвал тэр чинь би шүү гээд үү хэхэ. за тэр өгзөг яахав миний хөрш чөтгөр гээд инээдмийн кино гарсан сургаар миссмаа найзтайгаа тэнгисийг зорив, тэгсэн юун наадам, юун цагаан сар бас юун хямрал тэрүүгээр дүүрэн кинонд оочерлосон бөөн бөөн хүмүүс хэхэ 4 монгол шинэ кино гарч байнаа, нэг ч гадаад кино байхгүй шүү. юун холливуд юун болливуд цаана чинь монголвуд айсуй таминээ хэхэ тэгээд шууд үзэх билэт байхгүй дараагийн үзвэрийн билет-д оочерлож байсан чинь сонин юм болов. нэг малгайтай залуу ирээд л одоо эхэлж байгаа кино нэг билет байна гээд сарвайв. бид 2 ч оон 2 билет хэрэгтэй гэсэн чинь илүү байсан юмаа үнэгүй ээ бэлэг гэчихээд яваад өглөө, сайн харсан чинь нөгөө өглөгч ноёнтон чинь булсара-н тамираа агаа байдгийм даа, би ч тэрүүгээр хөөрөөд л- тамираа агаа билет өгсөн дөө билет өгсөн дөө гээл, гэвч өөр билет байхгүйм чинь яалтай гээд оочертоо байж байсан чинь нэг залуу билет байгаамуу зарчих гээд бид 2 бие биелүүгээ харж жуумалзсанаа зарчихсан байвал яахуу хаха шууд суусан газраасаа шороо атгахын үлгэр тэр болов. тэгээд тэр мөнгөөр нь чихэр аваад идчихсэн. тамираа агааг гээд бодоол хүлхээл хүлхээл идчихсэн хэхэ тамираа агаатай дараа таарвал талархсанаа илэрхийлж үнсэнээ гээд үү хэхэ киноны хувьд инээдтэй хөөрхөн кино байна лээ, солонгос нэг тийм хөнгөн инээдмийн кинонууд байдаг даа, тэрийг сайхаан дууриагаад монголжлоод хөөрхөн болгосон байна лээ, шинэ үг хэллэг сураад л гарч ирсэн.
талбайгаар алхсан нь...
Гуниг уйтгар биеийг минь орхин
Гурван дусал нулимс болоод унахдаа
Урд байсан цэцгийн хөрсөнд шингэлээ
Ув улаахан дэлбээ яасан ч өрөвдмөөр
Тэргүүнээ гудайлгах цэцгийг удтал ширтээд
Тэссэнгүй ээ би гунигаа буцааж авлаа
Цээжинд амтагдах нь танил хөнгөн мэдрэмж
Цэцэг нэг л баяртай наран зүг тэмтэрнэ... (Б.Батзаяа)
дулаахан намуухан бүтэн сайн өдөр гадуур жаал алхсан нь энэ :) нээрээ энэ талбай дээр байгаа шинэ жорлонд орж нэг юу яааж үзхиймсаан хэхэ засгийн газрын ордон луу алимнуудаа харуулж байгаал юу яаагаал хэхэ oops baba me? за ингээд үхэхээс өмнө хийх 100 зүйлс жагсаалтанд нэг зүйл нэмэгдэв :)
(зураг дээр дараад томруулж үзэх боломжтой)
Friday, March 13, 2009
ахиад би дурлахгүй...
үнсүүлж сэрэх би дуртай
зүүдэн хөлгөөр хамтдаа зугаалж
зөвхөн чамтайгаа байх би дуртай
гуниг бүхнээ инээдээр хийсгэж
гудамжаар хамт алхах дуртай
мөнгөн сарны гэгээн доор
мөрийг чинь түшин суух жаргалтай...
ахиад би дурлахгүй
чамайгаа мартаж зүрхлэхгүй
хайраа чамдаа би үүрд үлдээлээ...
сараа's шинэ сд-г сонсоод байгаа ойрд, сараа эгээгийн дуунуудыг багаасаа сонсож өссөн болохоор тэр үү угаасаа дуунууд нь сонсоход нэг дотно байдаг юм. тайвшрал хэрэгтэй үед бол сонсоход тун тохиромжтой ккк энэ сд нь нэг их үсэрч цовхочсон дуугүй болохоор гунигтай 3 сард бол яг тохироод байх шигээ хэхэ эхний байдлаар би дуртай, ахиад би дурлахгүй, төрсөн өдрийн аялгуу гээд хөөрхөн дуунууд байнаа
1. аялгуут орон зай
2. би амьдралд хайртай
3. Viva
4. ахиад дурлахгүй
5. хүлээсээр
6. шинэ жилийн үлгэр
7. төрсөн өдрийн аялгуу
8. цаасан шувуу
9. little fly
10. би дуртай
Wednesday, March 11, 2009
...
гадаа цас хаялж байна
ганцаар үлдсэн сэтгэлийг минь сануулах шиг
гадаа цас бударч байна
гараг дэлхий эргэсээр л байгааг зүрхэнд минь сануулах шиг...
ганцаар үлдсэн сэтгэлийг минь сануулах шиг
гадаа цас бударч байна
гараг дэлхий эргэсээр л байгааг зүрхэнд минь сануулах шиг...
New Playlist for March
1. Cemeteries of London - Coldplay
2. Nella Fantasia - Russel Watson
3. Хавар - Сарантуяа
4. Omen - The Prodigy
5. Moment of Surrender - U2
6. Муу зуршил - Нисванис
7. You Don't know Me - Micheal Buble
8. My Favorite Game - The Cardigans
9. Снегери - Иванушки Интернэшнл
10. Сая километр - Тэмүүлэн
11. Зүрх минь тэмүүлнэ - Сарантуяа
12. Цахлай - Шөнийн галт тэрэг
13. Invaders Must Die - The Prodigy
14. House of cards - Radiohead
15. Won't go home without you - Maroon 5
16. Love don't live here - Lady Antebellum
17. Closer - Ne Yo
18. Voices - Modanna
19. Broken Strings - James Morrison
20. Run - Leona Lewis
гунигтай гуравдугаар сард зориулсан шинэ плэйлист хийв :)
2. Nella Fantasia - Russel Watson
3. Хавар - Сарантуяа
4. Omen - The Prodigy
5. Moment of Surrender - U2
6. Муу зуршил - Нисванис
7. You Don't know Me - Micheal Buble
8. My Favorite Game - The Cardigans
9. Снегери - Иванушки Интернэшнл
10. Сая километр - Тэмүүлэн
11. Зүрх минь тэмүүлнэ - Сарантуяа
12. Цахлай - Шөнийн галт тэрэг
13. Invaders Must Die - The Prodigy
14. House of cards - Radiohead
15. Won't go home without you - Maroon 5
16. Love don't live here - Lady Antebellum
17. Closer - Ne Yo
18. Voices - Modanna
19. Broken Strings - James Morrison
20. Run - Leona Lewis
гунигтай гуравдугаар сард зориулсан шинэ плэйлист хийв :)
Monday, March 09, 2009
L'uomo che ama (2008 Italy)
L'uomo che ama (The Man who loves )орой ажлаа тарчаал дахиад тэнэж яваад бас лаг хөөрхөн кино олж үзэв шүү, азтай учрал гэдэг шиг тэр кино бид 2 бие биенээ хайж хайж хүлээсээр олж авсан гэжүга:) бусад хүмүүст ямар санагдах юм бүү мэд, гэхдээ дотор сонин болгоод хаячихлаа, бүүр дотор зовоогоод байсан нэг тийм юмыг сайхаан гэгч дүрс дууны гайхамшигаар үзүүлчих шиг л болов ккк нэг бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурлаж байгаа залуу, тэр бүсгүй нь түүнийг хаячихна тэгээд л цаашдаа тэр мэдрэмжийг хайж байгаа тухай ерөнхийдөө, бас нээрээ дүү нь анги хэхэ лаг хөөрхөн найз залуутай, бас ах шигээ бүтэлгүйтэх шахаал, за за хамаг юмыг нь ярих нь хэхэ аан тийн моника бэлүчи тоглосон байсан шүү :)
үзүүштэй кино
Өвдөхын төлөө зүрх минь чамдаа дурлaсан гэж үү
Шаналахын төлөө сэтгэл минь чамруугаа тэмүүлсэн гэж үү
Дурлаж хүсээд зүрх минь догдолсон юм чамдаа
Хайрлаж мэдрээд зөөлөн уруулыг чинь үнссэн юм...
Monday Morning буюу таксин доторхи лекц :)
өглөө гэрээс гараад явсан чинь хачин сайхан өглөө болж байнаа, нар гэдэг чинь ичиж зоволгүй мишээгээд агаар гэдэг чинь арай цэнгэг болчихсон ч юм шиг санагдаад би ч гэж дагаж мишээсэн амьтан байрны урд хэсэг зогсов. хажуугаас таксины жолооч ах явах уу миний дүү гэж орилоод би ч бондгос хийтэл цочиж/ичиж сандарч давхиад нөгөө улаанбаатарын өмнөх хүүхнүүдийг л явах уу гэдэг нь санаанд ороод ичингүйрэн байж тэрүүхэндээ явнаа гэж хариулаад суусан гэжугаа хэхэ жолооч ах 40 орчим насны, бор, нилээд зальтай нүдтэй :) за тэгээд машин хөдлөнгүүт л ах ярьж эхэллээ, сайхан нартай өглөөг ажиглан булагнаж явна гэсэн талаар боллоо гээд би ч дотроо жаахан дургүй л суулаа, тэгсэн ахын яриа сонирхол татаж эхлэв, байр дэлгүүр гэж эхэлсэн яриа аажимдаа энд тэндгүй байх зочид буудлуудын тухай хагас, бүтэн сайн өдрийн орой хэрхэн бүх буудлууд пиг дүүрдэг тухай, энэ улаанбаатарынхан чинь ер нь гэртээ хонодог юм уу гэж бодоход хүргэдэг тухай улмаар хөөрхий энэ залуус буудал орохгүй гээд яахав дээ, аав ээж эмээ өвөө нартайгаа ихэвчлэн амьдарч байгаа улс чинь тэгж л ганц хоёр өдөр тааваараа байхаас өөр яахав гээл хэхэ. төрөөс залуусаа дэмжээд байр сайхан урт хугацааны зээлээр өгөөд ирвэл ингэж буудалддаг нь багасах байлгүй дээ айн хө гэж ирээд л надлуу нухацтай харж байнаа, би ч багшдаа асуугдаж байгаа аятай сандран тиймээ гэж хариулав. яриа удалгүй уран зохиол луу шилжлээ, чойном хэрхэн монголын утга зохиолд од болон харвасан тухай, түүний шүлгүүд амьдралын үнэнг хэрхэн ил тод сайхан өгүүлсэн байдаг тухай, тэрээр цагаасаа өмнө төрж хавчигдаж амьдарч байсан тухай, одоо яагаад түүн шиг шудрага үзэлтэй авьяастан төрөхгүй байгаа тухай, магадгүй тийм шудрага бичигчдийг дээшээ гаргахгүй дардаг байх хэмээн харддаг тухай тодорхой яриад эцэст нь улс эх орноо та нар шиг л залуус хөгжүүлнэ шүү гэж надлуу нухацтай харснаар өглөөний 2000 төгрөгний лекц дуусч би хүссэн газраа хүрэв :) энэ ахтай дахиад таарвал юуны талаар лекц унших болоо гэж бодсоор би өрөөндөө орлоо, шинэ өдөр шинэ долоо хоног ийнхүү эхэллээээээээээээээ :)
Sunday, March 08, 2009
мартын 8
дэгэлзэж доголзохоо ч байж дээ хөөрхий, насны намар уу эсвэл надын урагшгүй юу хэхэ бүү мэд, баасан гариг 7.30 - гэртээ сайхан ганцаарханаа сууж байх юм, үүндээ эмзэглээд эсвэл догдлоод байгаа ч юм алга, сайхан хөлдүү гар болж байгаа бололтой дог шүү яанаа айн урин хавар болоод байдаг, энд улам хөлдөөд л байдаг хэхэ
хагас сайн өдөр - гарч идэж уух юм авчаад хэдэн двд бас сараа эгээгийн шинэ гаргасан сд-г авч орж ирээд л гэртээ сайхан бүгээд хэвтсэн шүү, шинэ сд-нээс ганц нэг дуу таалагдаад байгаа, дараа жич танилцуулнаа :) тэгээд л диван дээр өөрийн сонголтоор ганцаардаж хэвтсээр бүтэн сайнтай золгов. гүй ээ энэ мартын 8 гэдэг чинь монголд учиргүй өргөн дэлгэр болдог юм байна, өдөр гарч нэг найзтайгаа хоолонд орох замд бөөн сарнай, бэлэг, гоёж гоодсон бүсгүйчүүл, ээж эхнэр дүүгээ гээл баярлуулахаар уут савтай юм барин сандран яваа хөөрхөн залуус гээд л харж үзэх юм их байв, хоолонд орчоод ээждээ нэг шүлгийн сд авч өгчөөд гэртээ ирэх шив. вийкэнд гэдэг чинь ийм хэдэн өгүүлбэрт багтдаг болжээ хэхэ, за яахав дараа тэгжаагаад нэг бут авнаа :)
btw мартын 8-ны мэнд шүү бүсгүйчүүлэээээээээээээ :)
хагас сайн өдөр - гарч идэж уух юм авчаад хэдэн двд бас сараа эгээгийн шинэ гаргасан сд-г авч орж ирээд л гэртээ сайхан бүгээд хэвтсэн шүү, шинэ сд-нээс ганц нэг дуу таалагдаад байгаа, дараа жич танилцуулнаа :) тэгээд л диван дээр өөрийн сонголтоор ганцаардаж хэвтсээр бүтэн сайнтай золгов. гүй ээ энэ мартын 8 гэдэг чинь монголд учиргүй өргөн дэлгэр болдог юм байна, өдөр гарч нэг найзтайгаа хоолонд орох замд бөөн сарнай, бэлэг, гоёж гоодсон бүсгүйчүүл, ээж эхнэр дүүгээ гээл баярлуулахаар уут савтай юм барин сандран яваа хөөрхөн залуус гээд л харж үзэх юм их байв, хоолонд орчоод ээждээ нэг шүлгийн сд авч өгчөөд гэртээ ирэх шив. вийкэнд гэдэг чинь ийм хэдэн өгүүлбэрт багтдаг болжээ хэхэ, за яахав дараа тэгжаагаад нэг бут авнаа :)
btw мартын 8-ны мэнд шүү бүсгүйчүүлэээээээээээээ :)
Хэзээ нэгэн цагт
Хэзээ нэгэн цагт энэ бүхэн төгсгөл болно
Хэлж байсан үгс минь тэр цагт мартагдана
Оройн сэрүүнд чамайг хүлээж зогсохоо би болино
Одод хүслийг чинь тээсээр харван одохоо болино
Хүсэл мөрөөдлөө чи эд хөрөнгөөр солино
Хүлцэнгүй даруу зан гэж хэнд ч байхаан болино
Наалихай хонгор аашаа чи хэрсүү болгож солино
Намайг гэсэн сэтгэлээ бас юугаар ч юм солино
Хэзээ нэгэн цагт бүх юм өөрчлөгдөнө
Хэнд ч хэрэггүй болсон сэтгэл минь л хэвээр үлдэнэ. (Б.Батзаяа)
Хэлж байсан үгс минь тэр цагт мартагдана
Оройн сэрүүнд чамайг хүлээж зогсохоо би болино
Одод хүслийг чинь тээсээр харван одохоо болино
Хүсэл мөрөөдлөө чи эд хөрөнгөөр солино
Хүлцэнгүй даруу зан гэж хэнд ч байхаан болино
Наалихай хонгор аашаа чи хэрсүү болгож солино
Намайг гэсэн сэтгэлээ бас юугаар ч юм солино
Хэзээ нэгэн цагт бүх юм өөрчлөгдөнө
Хэнд ч хэрэггүй болсон сэтгэл минь л хэвээр үлдэнэ. (Б.Батзаяа)
Saturday, March 07, 2009
weekend special: City without baseball :)








олон олон кавай залуус шүршүүрт орж гүйлдээд байдагтаа биш (гэхдээ энэ хэсгүүд чухал л даа ккк) ер нь их өвөрмөц өөрийн гэсэн өнгө аястай кино санагдлаа, үзүүштэй шүү :)
btw энэ яг ангийн кино биш шүү :) гэхдээ жижиг элемэнтүүд мэдээж байгаа ккк
энэ долоо хоногт... :)
City Without Baseball (2008 Hong Kong)олон шалдан сэкси залуустай сонирхолтой кино - энэ долоо хоногын хамгын өвөрмөц кино
An American Crime (2007 USA)далдуур юм шиг мөртлөө ил байдаг хүчирхийлэл - бодит амьдрал дээр үндэслэсэн аймаар кино
The Boy in the Striped Pyjamas (2008 UK)нөгөө л улиг болсон нацистууд, хөөрхий еврэй хүмүүс - гэхдээ бас л нэг сонирхолтой гунигтай түүх
The Valet ( 2008 France)топмодел бүсгүй, машин тавигч залуу, инээдэм - франц наргиа :)
Personal Effects (2008 USA)уй гашуу, баяр хөөр - амьдралын энгийн боловч юм өгүүлсэн түүх :)
Wednesday, March 04, 2009
таг түг таг түг...
гадаа сайхан дулаарах гээд л, сэтгэлд галуу шувуу ганганаад л - ай хөөрхий нөгөө түрүүлж догдлоод байсан хавар жинхэнээсээ айсуй юм шигээ. гого доо :) ойрд чинь хачин сайхан нам гүм амьдарч байнаа, хувийн болон хувьсгалын амьдрал бүгд нэг тийм зогсонги байдалтай таг. өглөө ажил, орой гэр - таг түг таг түг. тэгсэн хүмүүс асар сонирхолтой амьдраад л - энд нэг дурлаад л, тэнд нэг хайлаад л байгаа сурагтай, би ч одоо хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр дахиж дурлахгүйм шүү, харин ч залуусаар тоглоно энэ тэр гэсэн том том юм бодчихсон мөртлөө биелүүлж чадахгүй гунигмаа амьдарч байнаа ккк, за яах вэ удахгүй нэг тайлан тоглолтоо хийж бут авнаа хө хэхэ. цоглог байнаа хө, тэгүүл бүх юм аяндаа болох биз :)
...
...
...
амьдрал үргэлжилсээр л, өдөр хоног удаанаар өнгөрсөөр таг түг таг түг ...
...
...
...
амьдрал үргэлжилсээр л, өдөр хоног удаанаар өнгөрсөөр таг түг таг түг ...
Tuesday, March 03, 2009
Сэмэрсэн сэтгэлийн үзүүрт...
Алхсаар... надаас улам цаашлах тусам чинь
Амин зүрхнээс минь чамаас зүүгдэх утас хөвөрнө
Холдсоор... нүд минь чамаас хагацахад
Холбогч тэр утас найдварын заагаар тасарсан
Хоёр сэтгэлээ холбох юу ч бидэнд үлдээгүй ээ ...
Цээжнээсээ хөвсөн тэр утсан сэтгэлээ хуйлж
Цэнхэр саран дор би чамайг удаан хүлээсэн
Чиний явсан тэр зүгийн харанхуйн дундаас
Чив чимээгүйхэн гуниг чирсээр үзүүр нь над дээр ирсэн
Чиний гэх юу ч тэнд байгаагүй ээ ... ( Б.Батзаяа)
Амин зүрхнээс минь чамаас зүүгдэх утас хөвөрнө
Холдсоор... нүд минь чамаас хагацахад
Холбогч тэр утас найдварын заагаар тасарсан
Хоёр сэтгэлээ холбох юу ч бидэнд үлдээгүй ээ ...
Цээжнээсээ хөвсөн тэр утсан сэтгэлээ хуйлж
Цэнхэр саран дор би чамайг удаан хүлээсэн
Чиний явсан тэр зүгийн харанхуйн дундаас
Чив чимээгүйхэн гуниг чирсээр үзүүр нь над дээр ирсэн
Чиний гэх юу ч тэнд байгаагүй ээ ... ( Б.Батзаяа)
Ганцаар цэнхэр сэтгэл
Уруулын чинь амтыг гашуун архи орлож
Уугих тамхины утаа үнэрийг чинь мартахад тусална
Уйлчих гээд ганцаардсан сэтгэл тэртэй тэргүй шаналж байхад
Уянгалах дуу нь хүртэл гунигийнх байдаг нь ч юув дээ... Б.Батзаяа
Уугих тамхины утаа үнэрийг чинь мартахад тусална
Уйлчих гээд ганцаардсан сэтгэл тэртэй тэргүй шаналж байхад
Уянгалах дуу нь хүртэл гунигийнх байдаг нь ч юув дээ... Б.Батзаяа
Monday, March 02, 2009
Freund (2001 Germany )

20 минутын энэ кино дотор нэг юм хөдөлгөөд байгаа юм шиг санагдсан шүү, зарс зарс гээд л хэхэ. өсвөр насны 2 найзын сонин харилцаа, тэдний нөхөрлөл, бие биенээ сонирхож байгаа энэ тэр гээд л энгийн юм шиг хирнээ нэг тийм танил дотно дүр зураг, мэдрэмж хэхэ сүүлдээ жаахан ойлгомжгүйг эс тооцвол хөөрхөн кино :) ангийн жаалууд үзүүштэй хэхэ
Чамд би хайртай
Олуулаа инээж авахуулсан гэрэл зурган дээр
Орь ганцаараа гунигтай мэт байдаг
Бvжгийн талбайд ховорхон узэгдэж
Бvдгэр vдэш, сvмийн тэнд дандаа л тааралддаг
Чамд би хайртай
Аль хэдийнээ дасал болсон
Цагаан єнгийн цамцан дээр
Адаглаад зангиа зvvдэггvйд чинь
Чамд би хайртай
Араас нэхэл дагал болдоггvйд чинь
Анхнаасаа ер нь намайг тоодоггvйд чинь
Бvvр их хайртай... ( Ц.Хулан)
Орь ганцаараа гунигтай мэт байдаг
Бvжгийн талбайд ховорхон узэгдэж
Бvдгэр vдэш, сvмийн тэнд дандаа л тааралддаг
Чамд би хайртай
Аль хэдийнээ дасал болсон
Цагаан єнгийн цамцан дээр
Адаглаад зангиа зvvдэггvйд чинь
Чамд би хайртай
Араас нэхэл дагал болдоггvйд чинь
Анхнаасаа ер нь намайг тоодоггvйд чинь
Бvvр их хайртай... ( Ц.Хулан)
Ээжээ би таньд хайртай
өчигдөр орой нэг найзтайгаа хувьсал продакшны "ээжээ би таньд хайртай" шинэ жүжгийн нээлтэнд очив. жүжиг цуг үзсэн найзын хэлснээр бол аливаа уран бүтээлийн эхний өдрийн тоглолтыг үзэх нь илүү сонирхолтой байдаг гэсэн, бүх зүйл догдлоор дүүрэн шинэ, алдаа оноо нь харагддаг сайхан байдаг гэсэн шүү. жүжиг гайгүй цагтаа эхэллээ, угаасаа 22 цагаас болохоор аргагүй юм даа хэхэ. яахаараа ийм орой тоглодог юм бол гэж бодсон чинь жүжгийн төгсгөлд продюссер нь бид нарт энэ цагаас өөр цагт тоглох театр олддоггүй юмаа гэж лаг зовлон ярьж хуурай агсам тавина лээ :), за тэгээд үзлээ харлаа, сайхан жүжиг болжээ. ямартаа ч нойроо хугаслан үзсэндээ харамссангүй шүү. жүжигчин өлзийхүү аниа нэг туслах дүрд тоглосон нь үнэхээр таалагдав шүү, аргагүй л туршлагатай жүжигчин гэсэндээ үзэгчдээ мэдэрч дүрдээ орж тоглож чаддагаа харуулав, өөр чинь сонин содон юм юу байлаа даа? ммм за тэгээд л жүжгийн зохиолын хувьд бол орчин үеийн залуусын солонгос сериал шиг ээдрээт амьдрал урсаад л, ээж гэсэн уламжлалт эмзэг нандин сэдвийг хөндсөн болохоор нийт масс-д хүрэхэд илүү хялбар, тэдний сэтгэлийг хөдөлгөхөд хялбарыг тооцсон байгаа нь харагдсан. гол дүрийн ямаан сахалтай залуу нээрээ хөөрхөн бие хаатай юм билээ шүү, гага-тайгаа тэрүүгээр гүйгээд л байна лээ, бас өөр туслах дүрийн ганц хоёр дажгүй залуус харагдана лээ хэхэ за тэгээд хөөрхөн л уран бүтээл болсон санагдсан шүү, үзүүштэй :) жүжиг тараад явах гэсэн чинь бас нэг жүжиг тоглогдов. машинаа харуулсаны мөнгө өг гэж ирээд л нэг залуу гүйгээд ирэв, найз ч юу вэ харуулна гэж хэлээгүй гээд явах гэсэн чинь нөгөөх чинь би амьдрах гэж явна гэж уурлаад машин өшиглөөд, тэгсэн манай хүн шууд гүйж гараад нөгөө залууг түлхээд л ёооо хэхэ ах сандарчихсан гүйж гараад наагуур цаагуур нь гүйгээд байнаа бас хэхэ нөгөө надтай палаажаа өмсөөд цуг айлгүйтдэг найз маань танигдахын аргагүй сүрдмээр зодоонч/ баатарлаг боевик залуугын дүрд хувилчихаж, танихгүй би чинь айж энэ тэр хэхэ тэгээд нэг юм зүрх түг түг гэж явсаар гэртээ ирсэн. угаасаа нэг цаг өнгөрсөн байсан болохоор орондоо ороод нам унтан жаргасан гэжугаа, ийнхүү нэг өдөр 2 жүжиг үзсэн түүх өндөрлөвөө :)
Sunday, March 01, 2009
Tony Leung: би ижил хүйстэн

аая лаг шар сонингуудын гарчиг шиг сэнсаацтай гарчиг өгчихлөө хэхэ баябага аниа мэтийн тони ахын улаан фэнүүд бол зүрх нь түг түг түг гээл байгаа байхдаа гээд үү хэхэ. шинийн 3, 4нд чинь гэртээ сайхан нам гүм суулаа шүү, юм идчээд л ном сонин гарчиглаад, хувцас хунараа угаагаад л сайхан амарлаа. өчигдөр тв үзэж суваг солиод харж байтал тони ах гарч байнаа, нэг бүсгүйд тиймээ би ижил хүйстэн гээд л хэлчих юм, нөгөөх нь гүн шоок, би бас кино гэдгийг мартаад хэсэг зуур юууу гэж бодсон байвал яахуу кэкэ. тэгээд үзлээ өнөө киног чинь, нилээд дээр үеийн буюу 2000 оны хонг конгын хит кино (Gorgeous)
болж таарсан, баахан зодоонтой чаки чантай кино. тони агаа лаг нүүр будагч гэй залуугын дүрд тоглосон байгаан, лаг гар хуруугаа савчаад л айлгүйтээд л хөөрхөн гэж хэхэ.Намайг нэг дурсаарай...
Өглөө эртлэн сэрж
Нүдээ зөөлхөн нээхдээ
Намайгаа нэг дурсаарай.
Үдэш шөнө болж
Тэнгэрт саран гэрэлтэхэд
Намайгаа нэг дурсаарай.
Намрын сэрэвгэр салхи
Цонхийг зөөлөн тогшиход
Намайгаа нэг дурсаарай.
Уйдаж гунисан цагтаа
Намайгаа нэг дурсаарай.
Гэвч одоо хамаа алга..
Нуухгүй ээ, чамайгаа хайрласан,
Өдөр шөнөгүй хүлээсээн,
Одоо хэтэрхий хожимдож
Салья даа...
Нүдээ зөөлхөн нээхдээ
Намайгаа нэг дурсаарай.
Үдэш шөнө болж
Тэнгэрт саран гэрэлтэхэд
Намайгаа нэг дурсаарай.
Намрын сэрэвгэр салхи
Цонхийг зөөлөн тогшиход
Намайгаа нэг дурсаарай.
Уйдаж гунисан цагтаа
Намайгаа нэг дурсаарай.
Гэвч одоо хамаа алга..
Нуухгүй ээ, чамайгаа хайрласан,
Өдөр шөнөгүй хүлээсээн,
Одоо хэтэрхий хожимдож
Салья даа...
Subscribe to:
Posts (Atom)


