үүпс өчигдөр чинь их сонин өдөр байлаа. зарим зүйлс нэг цэгт ирж огтолцох гэдэг шиг л юм болдог л юм байна. манай экс жаалын сураг энд тэндээс сонсогдоол, сайн нэг найзын маань гэр бүлийн асуудал хурцдан оргилд хүрээл, өөр нэг сайн найзын маань үерхэж байгаа залуу нь тэнэгтэж өөр юм луу явж байж азаартаал, хаа ч юм ойрхон гарсан түймрийн утаа улаанбаатараар нэг тархаал - битүү утаан дунд уур бухимдал, гомдол цөхрөл, шаналал нулимс гээд л олон юм холилдоол, сонин л байлаа. тэгээд хэдүүлээ хэдэн пиво авч буйдхан очоод машин дотор ууж идэн сэтгэлээ онгойтол ярьж арай л дуулсангүй сүрхий л байлаа, сэтгэл санаа тавгүй гомдож хууртсан найзыгаа хараад өрөвдлөө тэвэрлээ үнслээ - би бас тийм байдалд байсан болохоор нь аймаар ойлгоод байгаа байхгүй юу (гаднаа нээх тоохгүй байгаа юм шиг күүл царайлавч дотор нь шуурга шуураад ямар байдгийг мэднэээ). ганцхан чамдаа чин үнэнчээр хайртай, надад өөр юу ч хэрэггүй гэж чих баясгаж байсан хүн маргааш нь өөр залуу луу шалиглаад явж байна гэхээр муухай бөөлжис цутгамаар, тэгж хөөрхий хүүхдийн итгэл сэтгэлээр тоглоод хаяж байгаа байхгүй юу - сонсоод надад тохиолдсон юм шиг л уур хүрч зүрх савлаад байсан...
дурлал хайр, үнэнч байдал, араар тавих, уучлал энэ тэр гээд л аймаар лаг лаг сэдвүүдээр чухамхүү нэг амьдрал ярин маргалдан мэтгэлцэн суулаа, хааяа нэг хүн амьтнаас айж үргэн санаа зоволгүй дураараа машинд ингэж парти хийх чинь дажгүйн билээ шүү, бөөн эрх чөлөө. ярилцсаны эцэст нэг зүйлд санал нэгдэн тогтов, манай ангийнханы дунд л ийм нэг нэгнээ араар нь тавьж хуурч нүгэл үйлдсэн ариун бус зүйлс байдаг уу эсвэл хүн л юм чинь гээд бас шулуун матигар хамаагүй байдаг уу гээд асуулт асуугаад, хэн хүнгүй бүгд л адил ийм зүйлс дунд байдаг тэгэхээр шулуун хүмүүс ч бас ийм асуудлаас болоод зовдог байж таараа, ер нь тэгээд манай ангийн хосууд хэсэг хугацаанд үнэхээр шатан дурлаж бие биедээ үнэнч байж байгаад магадгүй 6 сараас 1 жилийн дараанаас
баригдалгүйгээр ганц 2 удаагийн зүгээр биеийн таашаал болгож түс тас түмпэн шанагадахыг зөвшөөрсүгэй гэж тогтоол гаргах шахав хэхэ бодит байдалтай аймаар эвлэрэх гэж оролдов.
дуу хуур ном зохиол дээр аягүй гоё юмс гараад байдаг ш д, энэ ер нь амьдралд байдаг болов уу эсвэл хүмүүс зүгээр төсөөлөл мөрөөдлөө бичээд бодит байдал дээр шаал өөрөөр бидний адилхан баба байдаг юм болов уу гэсэн асуултын хариуг - тийм гоё зүйлс байх нь байгаа гэхдээ тун ховор, азтай авсан/үзсэн/харсан/мэдэрсэн хүмүүс нь тэгж дуу хөгжим уран зохиолд магтан туулж мөнхөлдөг байх гэсэн таамаглалд хүрэв. тэгүүл тэр хайр гээч зүйл ер нь юу юм бол түүний мөн чанар утга учир гэж юу юм бол?
нэг найзын санал болгосон ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ гэсэн номыг ойрд сүрхий гарчиглаад байгаа юм. тэр номон дээр бас анзаарддаггүй зүйлсийг өөр өнцөгөөс маш ойлгомжтой байдлаар өгүүлсэн нь таалагдаад байгаан, тэндээс хайртай холбоотой таалагдсан хэдэн мөрүүдийг ишлэвэл:
- хайр бол уягдахаас ангид цорын ганц эрх чөлөө юм. бүхнийг хайрлаж байгаа үедээ чи юунд ч уягддаггүй...
- хайр гэдэг нэг нэгнээ хардаж сэрдсэн гав гинж биш эрх чөлөө авчирдаг байх ёстой, хайр чамд далавч ургуулж аль болох өөдөө хөөрөхөд чинь туслах ёстой...
- хэрвээ хайрыг зүгээр нэг сексийн, эр эм гормоны биологийн учрал гэж үзэхгүй, 2 сүнсний учрал гэж үзэх юм бол хайр чамд агуу далавч, амьдрал руу нэвтрэх агуу ухаарлыг өгдөг.
- хайргүй амьдардаг хүн нарцисс шинжтэй байдаг, хаалттай. тэр зөвхөн өөрийгөө л мэднэ. гэтэл тэр хэзээ ч өөр хүнийг мэдээгүй юм чинь хэр их өөрийгөө мэдэх вэ, зөвхөн өөр хүн л чамайг толь мэт харуулдаг.
- харьцаа гэдэг толь юм. хэдий чинээ хайр ариун байна, төдий чинээ дээ хайр байдаг, төдийчинээ дээ хайр байдаг, төдий чинээ толь сайн, цэвэр байдаг.
- бидэнд хайр хэмээх адал явдал руу ороход шаардлагатай зориг дутаад байгаа юм, тиймээс л хүмүүс сексийг сонирхоод байгаа юм, сексэд ямар ч риск үгүй. секс агшин зуурынх, чи түүнд татагдан ордоггүй. хайр бол автахуй юм. хайр бол үнэнч сэтгэл юм.
-
тачаал гэдэг сохор хүсэл, хайр бол үг дуугүй, намуухан, бясалгагч зүрхний үнэр юм.за за мэдэхгүймаааааа, сүүлдээ толгой эргэв :)