Thursday, May 28, 2009

LGBT exhibition in July

Сайн байцгаана уу?
Бид бүгдээрээ бие биенээ хайрлан хүндлэх ба хүлээн зөвшөөрүүлэх гэсэн томоохон зорилгын доор нэгдэх цаг ирлээ. АНУ-аас ирж Монголд нэг жил бидэнтэй мөр зэрэгцэн амьдарч байгаа өөрөө гей зохиолч, гэрэл зурагчин Брандт Миллэр Монголын лесбиян, гей, бисекс, трансжендэр хүмүүсийн тухай үзэсгэлэнг Монголын Орчин Үеийн Уран Зургийн Галлерей-д зохион байгуулахаар ажиллаж байна.
Уг үзэсгэлэн гей залуус, лесбиян бүсгүйчүүд болон трансжендэр хүмүүсийн дүр зургийг гэрэл зургийн хальснаа буулган харуулах юм. Эдгээр гэрэл зургууд нь Монголын ижил хүйстэн хүмүүсийн амьдралын бодит байдал, гадуурхал алагчлалтай амьдарч буй байдал, бидэнд тулгарч байгаа асуудлуудыг хөндөхөөр зорьж байгаа билээ. Энэхүү үзэсгэлэнд зургаа авхуулж буй хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс тэдний нүүрийг хадгаар ороож байгаа ба мөн энэ нь та бүхэн бүгдээрээ Монгол удам угсаатай адилхан хүмүүс боловч энэ нийгэмд өөрсдийн үнэн нүүр царайгаараа байж чадахгүй, нуугдмал амьдарч байгаа шүү гэдэг утгыг давхар илтгэх юм.
Мөн гэрэл зургаас гадна энэ үзэсгэлэнд зориулан видео уран бүтээл хийхээр ирэх мягмар гаригт АНУ-ын Нью-Йорк хотоос кино найруулагч ирж байгааг дуулгахад таатай байна. Брандттай хамтран уг уран бүтээлч богино хэмжээний дуугүй кино хийх ба энэхүү кинонд Монгол хоёр залуугийн дурлалын түүх, бэлгийн чиг баримжаанаасаа үүдэн гадуурхалд өртөж буйг уран сайхны аргаар харуулах юм.
Үзэсгэлэнд бэлгийн цөөнх гэгддэг гей лесбиян хүмүүсийн талаар Монголын нийгэмд зохилдог, мөн хэвлэл мэдээллээр цацагддаг буруу ташаа ойлголтыг засч залруулсан Монголын алдартай, нэр хүндтэй хүмүүс, Далай ламын эерэг үгсийг өөрсдийнх нь гэрэл зургийн хамт байрлуулах юм. Түүний хажуугаар гей, лесбиян хүмүүсийн өөрсдийн бодит амьдралаа өгүүлсэн, үзэл бодлоо шингээсэн шүлэг бичлэгүүдийг нийгэмд хүргэхээр зорьж байна.
Та бидний сайн мэдэх зураач, барималч С.Саранцацралт энэхүү үзэсгэлэнд гар бие оролцон баяртайгаар туслах болсныг дуулгахад таатай байна. Энэхүү үзэсгэлэнгийн ачаар Монголын нийгмийн бодол санаанд өөрчлөлт гарч, та биднийг амар тайван, өөрийхөөрөө, эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсэж байгаагаа С.Саранцацралт илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. Тэрээр уг үзэсгэлэнд тусгайлан зориулсан өөрийн нэгэн уран бүтээлийг туурвиж байгаа бөгөөд түүний нөхөр болон охидууд нь өөр өөрсдийн хэмжээнд энэхүү үзэсгэлэнг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн дуучин С.Наран “Лесбиян, гей хүмүүс бол бидэнтэй адил л хүмүүс тул нийгэмд та нарыг хүлээн зөвшөөрөх цаг ирсэн” гэж хэлж байсан ба мөн уг үзэсгэлэнг дэмжихээ бидэнд мэдэгдснийг баяртайгаар уламжилж байна.
Энэхүү үзэсгэлэнг Монгол улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам, Умард Ирланд - Их Британийн Нэгдсэн Вант Улсын Элчин Сайдын Яам, Хаан Банк, Монголын Урлагийн Зөвлөл болон бусад байгууллага, хувь хүмүүс ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Монголд анх удаа лесбиян, гей, бисекс, трансжендэр хүмүүст тулгарч буй асуудлыг урлагаар дамжуулан хөндсөн үзэсгэлэн нэр хүндтэй галлерейд томоохон хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь энэ билээ. Тийм болохоор та бүхний их бага гэлтгүй тус дэм хэрэгтэй байна. Өөрсдийнхөө хайрлан дурлах, эрх чөлөөтэй амьдрах, гол нь хоёрдмол нуугдмал, саарал оршихуйд биш харин өөрийнхөөрөө байх эрх чөлөөний төлөө тэмцэх, одоогийн байдлаа өөрчлөх алдаж боломгүй боломж шүү гэдгийг онцолмоор байна.
Өөрсдийн оршин буй бодит байдлыг олон түмэнд тайван замаар эерэгээр илэрхийлэх энэхүү алтан боломжийг алдалгүй өөрсдийн чадах чинээгээр оролцоно уу гэж хүсч байгааг минь хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Үзэл бодлын энэхүү хувьсгалд та бид бүгд нэгдэн хамтдаа сэтгэл хөдлөм сайхан үзэсгэлэнгээр дуу хоолойгоо илэрхийлье.
Одоогоор уг үзэсгэлэнд сайн дураараа зургаа авхуулах, кинонд дүр бүтээх хүмүүс хэрэгтэй байгаа билээ. Та бүхний аюулгүй байдлыг дээд зэргээр анхааран ажиллаж байгаа учир санаа зовох зүйл байхгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Оролцогчдын нүүр царайг далдлан, хувь хүмүүсийн мэдээллийг чандлан нууцлах ба бүх гэрэл зураг, бичлэгийг үзэсгэлэнд дэлгэн тавихаас өмнө өөрсдөд нь үзүүлэн зөвшөөрөл авах болно. Тийм болохоор бусад хүмүүс мэдчих вий гэж айх зүйлгүй гэмээр байна. Өөрсдийнхөө болон бусад хүмүүсийн амьдралд өөрчлөлт гаргах энэхүү алхамд нэгдэж туслана гэж итгэж байна. Мөн зөвхөн гэрэл зураг гэлтгүй өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо шингээсэн бичлэг, шүлэг гэх мэт уран бүтээлийг доорхи хаягаар ирүүлнэ үү.
Та бүхэн гэрэл зураг авахуулах, кинонд тоглох, бичлэг уран бүтээл илгээх зэргээр өөр өөрсдийн боломжоороо энэхүү хамгийн анхны, хамгийн зоригтой, хамгийн сэтгэл хөдөлгөм үзэсгэлэнд өөрийн дуу хоолойгоо нэгтгэнэ үү хэмээн дахин дахин хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу. Өөрчлөлт ирэхийг хүлээн суух биш, өөрчлөлтийг гар биеэрээ бүтээн өөрсдийн амьдралаа баяр баясгалантай, эрх чөлөөтэй амьдрах боломжийн төлөө нэгдэцгээе.

хүндэтгэсэн,

Брандт Миллэр

brandtmiller7@gmail.com

p.s: энэхүү имэйлийг цааш нь дамжуулаарай ангийн жаалуудаа, энэ залууд тусалцгаая :)

Ping Pong Bitches :)














хараал энэ тэр хэлээд байна гэж бодох вий дээ хүмүүс хэхэ биш шүү :) шинэ юм сонсоод байгаа ойрд, элекропанк урсгалаар тоглодог ping pong bitches гээд английн эмэгтэй хамтлаг цаана чинь байна шүү, сайндаа ч биш L word дээрээс олж авсан юм хэхэ. хүнд гарууд гэхдээ күүл хэхэ.

фан сайт нь >>> энд

...He's so young, Wasn't born too late
I know it's wrong but I couldn't wait
Saw him at the smimming pool

The body looked so hot

I couldn't keep my cool...



Wednesday, May 27, 2009

Better Things vs Ramen Girl

Ramen Girl (2008 USA/JAPAN)

Найз залуудаа хаягдан токиод ганцаар үлдсэн бүсгүй (Brittany Murphy :) нэгэн рамэн гоймонгоороо алдартай жижиг хоолны газрын адаар ааштай тогооч-д шавь орон рамэн гоймонтой шөл хийж сурахаар үзэж тарна...








Better things (2008 UK)

Жижигхээн хот, цөөхөн залуусын зогсонги амьдрал, хар тамхинд донтсон бараан амьдрал...









пи-эс: Энэ 2 кино төрөл жанрынхаа хувьд өөр боловч хийц болон бусад юмаараа дүндээ дүн юм шигээ. Гайхалтай гэхгүй ч бас бүүр нэг баларсан биш нэг тийм дунд зэргийн, сонго гэвэл ramen girl-г сонгох байх, инээдмийн кино болохоор нь хэхэ.

Monday, May 25, 2009

үзсэн кинонууд

The Living End (1992 USA dir. Gregg Araki)

...2 ДОХ-той залуу учирч байгаа болон амь амьдрал шийдсэн алхамууд...








The Burning Plain (2008 USA/Mexico)

...нэг гэнэн тэнэг алхам амьдралыг хаашаа хөтөлж болох вэ? бас бид бүгд нэгэн далд утсаар холбоотой юу? хариултууд нь энэ киноноос...








I've loved you so long (2008 France)

...15 жил шоронд байсан бүсгүй дүү дээрээ ирж байгаа, алга байсан он жилүүдэд юу болсон болон бүсгүйн нууц гээд сонирхолтой юмс...









The Other Man (2008 USA)

...Олон жил ханилсан бие биедээ хайртай хос, эхнэр нь нас барсны дараа нөхөр нь эхнэрийнхээ нууц амьдралыг олж мэдэн учрыг олохоор улайрана...








бүгд ихэд таалагдав, үзүүштэй кинонууд байна лээ шүү үү үү үүү хэхэ (дэлгэрэнгүй юм бичих гэснээ гэнэт залхуурав)

вива ла вида буюу вийкэнд

хулгайлаач энэ тэр гэж айлтгүйтээд байсан чинь бараг л хулгайлагдав ш д, хулгайлагч нь эршүү болж таарсан хэхэ 5 дахийн орой ажлаа тарчаад очих ёстой байсан нэг стрэйт парти-д очиж хальт цагаа бүртгүүлчээд гялс бултчаад нэг найз охинтойгоо уулзсан шиг байж байтал эршүү аниа лагерь явах хэрэг гарчлаа цуг яваад ирье гээд, би ч лаг бэлэн дуртай амьтан окей гээд цуг гараад шидчихсэн. юм хумаа амжуулчаад бүүр шөнө дөлөөр тэдний лагерийн байранд ирэв, тог байсангүй, тийм болохоор баахан лаа асаачихсан 2уулаа аягүй романтик суув ш д, хальт харсан хүн бол хосууд гэж андуурмаар байсан байхаа хэхэ тэгээд үүр цайтал юм яриад л, хатадын сархад гэдэг сүр нэртэй монгол вино уугаад л (дажгүй л юм билээ, нилээд чихэрлэгийг эс тооцвол) тэгээд л хөөрхий цэвэр агаарт бас хатадын сархад-даа нам цохигдоод л унтчихсан, маргааш нь босоод ирсэн чинь юу вэ хачин сайхан өдөр болж байсан. уул нь уулан дээр гараад хэн нэгнийг хүлээгээд л суугаад баймаар байсан ч ажилтай учраас буцаад УБ орсон, харьж усанд орчоод нэг үзэсгэлэнгийн тухай уулзалтанд явав, тэндээ жижигхэн туршилтын зураг авалт энэ тэр хийсэн шиг оройг өнгөрөөв. нээрээ манай шар найз нэгэн үзэсгэлэнг 7 сард зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. энэ ажилд нь зураг авалт болон зарим нэг жижиг ажлууд дээр нь туслахаар болсон болохоор ирэх вийкэндүүдээр завгүй байх юм шиг байна. бүтэн сайнд фитнесдээ явахаар очсон чинь сонгууль болж байгаа учраас ажиллахгүй гэсэн зарлал хараад жаахан бухимдан гэртээ харив, тэгээд л өдөржин двд үзэж хэвтлээ. хаа очиж их дажгүй кинонууд авсан байсан болохоор аягүй кайфтай амрав. үүпс нээрээ бас миний хувьд тэмдэглэлт үйл явдалын нэг жилийн ой болсон юм билээ, дараа л тэгж байгаад санан санан тэмдэглэхээс... амралт нэг иймэрхүү...

Saturday, May 23, 2009

...

Чичигнэсэн залуу навчис...
Бороо орж байна

Хавар яг урьдынхаараа
Хайрламаар, үргэлж шинээрээ

Бороо орж байна

Тунгалаг залуухан өдөр
Моносын ягаан цэцэг
Туяарсан моддын үнэр

Бороо орж байна

Норсон гутлын чимээнээс
Хүүхэд нас сонсогдоод
Нов нойтон сэтгэл

Бороо орж байна

Аньсага, уруулнаас урсах
Нулимс ч юм уу, бороо ч юм уу...
Ахиад нэг хаврыг үзэх сэн

Бие минь урсаж байна (Л.Ө)

пи-эс: дахиад нэг сайхаан бороо ороосой :)

Thursday, May 21, 2009

хэн нэгэн намайг хулгайлаач :)

Өглөө 7.40-д сэрүүлэг дуугарна. Шүршүүр, өглөөний цай тэгээд гэрээс гарна. Таксины цонхоор юм ажиглан жавхлангийн дуунд нүдүүлсээр ажилдаа ирнэ. Имэйлээ шалгаад нэгэн өдөр эхлэнэ, чухал царайлан пи-сигээ нүдсээр үд болно. 1pm Айподоо аваад гарна, ордог кафе иддэг хоол – нэг ижил. Эргээд ажилдаа ирнэ, цонхоор харан жаахан гиюүрнэ. Бас бус юм амжуулсаар байтал 6 цаг, гэрлүү явах замд урсан өнгөрөх зүйлс нэг л хэвийн. Хоолоо идэнгээ мэдээ хальт харчаад үүргэвчээ үүрээд фитнес, дуусаад ирээд усанд ороод хэсэг амсхийгээд ингэс тэгсхийж байгаад унтах цаг. Дахиад л сэрүүлгийн дуу намайг сэрээнэ. Яг нэг хэвийн ийм амьдрал үргэлжилсээр, догдлол, дурлал, ядаж шаналал үгүй нэг тийм хөлдүүдүү, нэг хэв маягт баригдаад ирэхээр жижигхэн хайрцаганд бага багаар ороод байгаа ч юм шиг, ингэж бодсон чинь дотор давчдаад ч байх шиг. хаа нэг тийшээ хэд хоног явчаад ирмээр байнаа, далавчтай ч болоосой - далай дээгүүр дүүлэн нисэхсэн, морьтой ч болоосой - сайхан унаад хаашаа ч хамаагүй давхихсан, мөнгөтэй ч болоосой - мөрөөдлийн нэг улс луугаа ухас хийж амарчаад ирэх юмсан. амьдралын хэв маягаа хэсэг ч гэсэн өөрчилвөл буцаад ирэхэд нөгөө уйтгарт амьдрал маань тийм ч муу юм биш юм байна гээд бүхнийг өнгөтэйгөөр хардаг юм шиг санагддаг юм. ядаж хагас бүтэн сайнаар нэг хөдөө гадаа явж нар салхинд гарчаад ирэх юмсаан, яг бинзэн дуусах гээд байнааа, энэ амьдралаасаа хэсэгхэн ч гэсэн зугтаамаар байнааa, хэн нэгэн хэн нэгэн намайг хэсэгхэн ч гэсэн хулгайлаач...

Wednesday, May 20, 2009

Les Amants Criminels ба French Almodovar :)

нилээд дээр үеээс сонсоод байсан киногоо өчигдөр тун санаандгүй олж үзэв шүү, фитнесдээ явчаад дараа нь шарков найз нэг франц кино байгаа үзье гэхээр лаг дуртай очиж үзэв. тэгсэн Francois Ozon-ны Criminal Lovers гээд кино байдаг байгаа. урьд нь нилээд хэдэн блог энэ тэрээс уншиж байсан бас нилээд их сонссон кино байсан болохоор үзчээд баярлав чиг. Hansel und Gretel гээд бүүр дээр үеийн германы нэг тийм аймшигтай үлгэр байдаг даа, тэр үлгэрээс сэдэвлэсэн бололтой юмаа. үлгэрт бол ах дүү 2 тэдний хорон санаатай хойд ээжийн уршигаар гэрээ ололгүй ойд төөрөөд зөндөө их чихэр боовтой байшинг олж баярлаж байтал хэрэг бишдэнэ. байшингийн эзэн шулам хүүхдүүдийг барьж хорин, хоолоор тордон таргалуулан тэднийг идэхийг завдана. гэвч сэргэлэн жаал шулам эмгэнийг өөрийн заль чадлаараа хууран зууханд шатаасанаар хүүхдүүд эрх чөлөөтэй болж гэрээ олон ирсэн чинь хойд ээж нь чад хийсэн байдаг. ингээд л зовох зовлонгүй тэд аавтайгаа амар сайхан жаргаж үлгэр төгсдөг бөлгөө. энэ танил үлгэрийг Francois Ozon үүнийг маш сонин шийдэлтэйгээр орчин цагын хайр дурлал, адал явдал бүхий зохиол болгон өөрчилж зоригтойгоор кино хийжээ. хоригдож байгаа 2 хосын залууг нь тухайн хүний мах иддэг залуу эзэмдэж байгаа, найз охинтойгоо секс хийх гэхээр чаддаггүй залуу тухайн залуутай харьцаанд ороод таашаал авч байгаа, байшингаас зугтаасаны дараа уг хос бие биенээ хүсэн тачаадаж сексдэж байгаа, төсөөлөл мөрөөдөлөө биелүүлэн үхэж байгаа бүсгүй зэрэг өнгөцхөн харвал шоконд ормоор зүйлс ч бидний дотор нуугдан байдаг нэг тийм сонин ертөнц гарна. маш сонин шийдэл, гого эротик хэсэг, секси залуус, цус-үхдэл-аллага, үйл явдалын гэнэтийн мушгиа зэрэг эсрэг тэсрэг шийдэлтэй сонирхолтой кино байлаа, үзүүштэй шүү.










































ам нээвэл уушиг нээ гэгчээр Francois Ozon гээч их сонин найруулагч миний сонирхолыг татаад байдаг юм. яахын аргагүй францын орчин үеийн шилдэг найруулагчдын нэг гэж боддог юм. испани гэвэл педро алмодавар санаанд орж ирдэг шиг сүүлийн үед франц гэхээр Francois Ozon гэдэг нэр орж ирээд байдаг болсон хэхэ. одоогийн байдлаар түүний хийсэн Summer dress (1996), See the Sea (1997), Criminal Lovers (1999), 8 women (2002), Swimming pool (2003), 5x2 (2004), Time to leave (2005), Angel (2007) гэсэн кинонуудыг олж үзээд байна. ерөнхий найруулагчын taste, ур чадвараас гадна түүний бараг бүх кинонд ангийнханы заавал нэг дүр, хэсгүүд байж таардаг нь их сонирхол татдаг байлаа. миний таамаглаж байсанчлан уг царайлаг Francois Ozon маань ангийн анд болж таарсан, гого доо хэхэ. манай ангийнхан аягүй авьяастаймаа гэчихвэл нөгөө ангийн жаалуудаа доош нь хийсэн болчих юм болов уу хэхэ ямартай Francois Ozon агаа - та шүү гээд үү :) түүний өнгөлөг хурц кинонуудыг хараад францын Алмодовар гэж нэрлээд байгаа ш д би ккк, мөн үү?

Tuesday, May 19, 2009

Гомдол

Үнэхээр атаархмаар тийм амьдралаар амьдарсангүй
Үлгэрийн дагина гэнэт гарч ирж хүслийг минь биелүүлсэнгүй
Тэнгэр нүргэлж бороо асгаж салхи үлээсэнгүй
Тэнд байсан нүд ганцхан намайг л онож харсангүй...

Monday, May 18, 2009

нэг жил

cаяхан л будант лондонг ардаа орхиод чемоданаа чирээд гарсансан, тэгсэн нэг мэдсэн чинь нэг жил шур хийгээд өнгөрсөн байх юм даа. яг нэг жилийн өмнө ирчихээд л баахан клуб энэ тэр хэсээд шоудаад явж байсан цаг өчигдөрхөн санагдана, гэтэл богинохон юм шиг санагдавч нэг жилийн дотор өчнөөн юм болоод өрнөчихсөн/өнгөрчихсөн байх юм. нэг нас нэмчихсэн би - бас бус янз бүрийн юм үзээд дөжирчихсөн, монголынхоо нөхцөл байдалд дасчихсан, дурлал хайр гээд гүйгээд хаширчихсан, одоо бол элдэв юманд тийм амар догдолхоо больсон байхаа хэхэ аягүй хашир няхуур үзнээ хэхэ. нэг жилийн хугацаанд ийм л өөрчлөлтүүд гарсан юм байхдаа???
mmm суугаа ажил хийгээд таргалсан сурагтай цаадах чинь хэхэ саяхан клуб-т нэг удаан уулзаагүй хүүхэдтэй таарсан чинь хөөх таргалаад борлочихож гэсэн ш д хэхэ урьд нь нэг тийм цав цагаан шонгийн мод байсан юм болов уу хэхэ гэдэс нэмэгдсэн нь үнэн л дээ (гэхдээ тийм гүзээ мүзээ битгий төсөөлөөрэй хэхэ),тийм болохоор одоо гэдэсний дасгал эрчимтэй хийж учиргүй гүйж байгаа, удахгүй урьднийх шигээ гоолиг гоолингоо болох байхаа хэхэ. нээрээ фитнэсс дээ хаа нэг яваад байгаа, одоо эрчимтэй явж жаахан булчинтай болж хөөрхөн залуусын нүдийг өөр дээрээ унаганаа яадийн хэхэ
за мөрөөдөх яахав, фитнэсс-д явах чинь хүнд бас сэтгэлзүйн хувьд их зүйл өгдөг юм шигээ, өөрийгөө дайчлах тал дээр лав би ахиад байгаа, өөр бас бус юмнууд байнаа байна (эртхэн явахгүй яаав даа гэж харамсаад байгаа ш д :)...

нээрээ саяны вийкэндээр учиргүй сайхан тааваараа амарч авлаа, баасан гаригийн орой фитнесс-дээ явчаад 2уулаа шууд гэр гэрлүүгээ явчихаж чадалгүй энэ чинь баасан гариг шүү дээ гээд суугаал байлаа. урьд нь учиргүй идэж ууж гадуур паб энэ тэрд суудаг байсан чинь ойрын үед уйдсан уу эсвэл боломж олдохгүй байна уу гарч орсонгүй уджээ, нээх тийм шоудах хүсэл тэмүүлэл байхгүй болж хэхэ яагаадыг бүү мэд, хаврын салхитай хийсээд явчихсан уу хэхэ тэгээд ямартай ч эршүү бид 2 баасан гариг гээд шоуддаг байснаа дурсан жаал согтов хэхэ согтуу нүдээр хааяа хорвоог харах бас сонин шүү, согтчихоод happy together (by WKW)-г үзсэн, нээх сонин киноны кадр дотор орчихсон юм шиг санагдаад байсан шүү, таксинд дотор нөгөө 2ын хажууд суучихсан яваад байх шиг, дараа нь нөгөө 2-г гал зуухандаа танго бүжиглэж байхад нь хажууд нь сандал барьчихсан дагаад бүжиглээд байх шиг байсан шүү, баллаж байсаан. тэгээд маргааш нь үд дунд босоод гадаа хүйтэн байх шиг байхаар нь шууд гаралгүй гэртээ өнжсөн, өлзий аниагийн эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ номыг жаал харж хэвтэв, амттай байсаан - энэ номыг олж авах юмсаан, ширээнийхээ ном болгомоор гоё ном байна лээ.
бүтэн сайнд ганц 2 найзтайгаа уулзаж гадуур жаал явж хөгжилдөж аваад үдэш нь сүхбаатарын талбайгаар алхсан чинь аймаар кайфтай байсаан, нээх гоё хайртай хүнтэйгээ хөтлөлцөөд алхаад л алхаад л баймаар намуухааан орой болж байсан, учиргүй юм хум бодчихсон мөрөөдчихсөн алхаад гэртээ харьсан гэжугаа. сэтгэл догдлуулсан орой гээд сараагийн дуу санаанд ороод байсан, тийм л орой байсан юм шигээ, хэн нэгнийг учиргүй үгүйлж сингл гэдгээ гэнэт ухаарсан, гэхдээ гандан буурахгүй элдэв юм хум мөрөөдөөд сайхан байсаан :) дахиад нэг жил.. дараа жилийн өдийд юу хийчихсэн юу бодчихсон сууж байх бол?

Saturday, May 16, 2009

өлзий аниатай хүүрнэсэн нь

- ингэхэд чи хартай юу?
- хартай юм шиг байна лээ
- хайртай хүнээ хардана гэдэг итгэддэггүйн шинж л дээ
- харин ч би түүнд итгэдэг шүү. тэгэхээр яг энд бол итгэл хийгээд хайр, хуурмаглалын тухай яриа зохихгүй нь. түүний оронд, ерөөсөө хүний тухай яривал л дээр байх.
- тэгээд...?
- яахав дээ, хүн гэдэг чинь их зөрчилтэй амьтан шүү дээ. Миний хайртай хүн бүх насаараа ганц л хүнтэй, зөвхөн надтай байна гэдэг дэндүү харамсмаар явдал шиг үе үе санагддаг аа. тийм үед би өөртөө ингэж хэлдэг: <<<хайртай л юм бол чи түүнийгээ чөлөөлж өг. хайрт чинь ханатлаа, бүр эцсээ хүртэл хүсч, дурлаг. сайхны тэмүүлэлд хязгаар гэж үгүй. энэ хязгааргүйг л хязгаарлах гэх юм бол түүний чинь чамайг хүртэл татаад байдаг гэрэл, гэгээ нь үгүй болчихно>>> ингэж хэлдэг. гэвч...
гэвч хүнийг эхээс унахад нь л хамт төрдөг амиа бодох, өмчлөх сэтгэлээсээ гүйцэд салж чаддаггүй л юм. ерөөсөө хайр дурлал гэдэг хамгийн харгис юм мөн юм шиг ээ...


миний зүрхэн дэx чөтгөр
чамайг хорьж
миний тархин дахь бурхан
чамайг чөлөөлөвч
миний сэтгэл дэх чөтгөр
чамайг харамлана

хардах минь хар дарах шиг зовлонтой

харахгүй өнгөрөмгүй сайхан залуус
харааж ерөөмөөр сайхан залуус
хав халуун зүрхийг чинь тэдний илбэч нүднээс
хааш нь би зугтаалгах вэ?

хардах минь хар дарах шиг зовлонтой

миний зүрхэн дэх чөтгөр
хүслийг чинь хүлж
миний дотор чамайг цоожилно

үзэх сонсох амтлах эрхгүй
үүрд чи хайрын боол...

өлзий аниатай ингэж хэсэг ярьж суулаа, урьд нь олж хараагүй зүйлээ энэ богинохон ярианаас олж харах шиг боллоо. магадгүй бид нар хайртай хүнээ хав дараад шоронд хийчихдэг юм шиг байгаан, өөрийн мэдэлгүй :) бас үүнийг буруутгах ч арга алга л даа, хамгийн нандин зүйлээ харамлахаас яахав, тийм үү?

Thursday, May 14, 2009

энд... тэнд...

ойрд чинь энд тэнд их хөдөлгөөнтэй байгаа бололтой, путин ах ирэх сургаар манайхан сүх ахын талбайгаа учиргүй сойздож байгаад угааж будаж энэ тэр тэрүүхэндээ их бэлдэв шүү. яг ирдэг өдөр нь шүү дээ, харахад зугаатай л юм билээ, нөгөө яг соц үе ч юм шиг, хүмүүс талбайгаа угаагаал туг далбаагаа өлгөөл, намируулаал. нөгөө нэг дээр үеийн инээдмийн кино байдаг даа - аймгаас хяналт шалгалт ирэх сургаар ширээний бүтээлгээ тавиарай гэж ирээд л сандардаг шиг юм болоод хэхэ хөөрхөн гэж :) тэгээд удалгүй бөөн цагдаа талбайг бүсэлж энэ тэр бөөн сүр, мань мэт нь эвгүй хөдөлчихвөл мэргэн буучид буудуулах байсан байхаа, тээр жил буш агаа ирэх үеээр нэг иймэрхүү сүртэй юм болж байсан хэхэ за путин яахав, цаана чинь каннийн кино фестивал эхэлчихсэн би эндээс аягүй догдолчихсон чих тавиад л суугаа, амьд яваагынх нэг өдөр канн орж фестивалдсан шиг додьгор сууж үзэх юмсаан, вон кар вай, тони эд нартай зэрэгцээд сууж байвал бүүр догь айн ккк за за сэрүүн зүүдлэх яамай, унтая доо

Wednesday, May 13, 2009

The Caller (2008 USA)


1940 он Франц - дайнд эцэг эхээ алдсан ах дүү хоёр төөрсөн хувь заяа. NY-д нэгнийхээ амьдралын эцсийн мөчид эргэн учирч байгаа түүх. энгийн ээдрээтэй түүх шиг мөртлөө эргэн тойронд байгаа худал хуурмаг зүйлс харуулсан, хөөрхөн эвлүүлээд хийчихсэн нь таалагдав. ямар ч байсан үзүүштэй киноны нэг болжээ :)



official site >>> энд

Tuesday, May 12, 2009

...

надруу орж гарцгаах олон хүн
намайг таньдаггүй

миний мэддэггүй олон олон хүнд
зүрхний минь хэсэг бий

улаанбаатрын давчуу гудамжинд
уруудаж өгсөх бүрийд тааралддаг
өчнөөн хүн
өөрийн минь нүдэнд хадгалаастай

өөрсдөө ч тэд мэдэлгүйгээр
өдөр хоногоор минь тэжээгдэж
өнгө гэрлээрээ намайг тэжээдэг

нэг нэгнийгээ үзэн ядаж,
нүх рүү түлхэцгээвч, уралдацгаавч
нэр нэрээ дуудан ханьсаж
хайрлан шаналцгаавч, өмгөөлцгөөвч

нэг л юм. бид нэг л юм
хэн хэнийхээ тал
нэг төрөөд, нэг л үхэхэд үлдэх
бөөн юм. цул юм (Л.Өлзийтөгс)

California Dreamin' (2008 Romania)


үнэн хөөрхөн кино үзэв шүү. Romanian гаруудын америкуудын тухай үзэл бодол, тэдний хүлээлтийн тухай хөөрхөн өнцгөөс чимхэж харуулсан инээдмийн кино байлаа. үйл явдал нэгэн тосгонд өрнөх боловч ер нь тухайн улсын ерөнхий төрх харагдах юмаа хэхэ манайхантай төстэй зүйлс их бололтой юм шигээ хэхэ үзүүштэй :)


official site >>> энд

холимог хуурга

за хө ойрд чинь ажил төрөл амьдрал буцлаад юун блог энэ тэр манатай болов шүү, энэ завсар бас юм юм амжуулав шүү. аянгын бороо гээд айхтар жүжгийн хаалтыг үзэв. манай мисс-д маш их таалагдсан бололтой дог шүү, сэтгэл нь их хөдөлсөн харагдана лээ. надад ч дажгүй санагдсан, зохиол нь угаасаа аймаар хурц болохоор нилээд ширүүхэн жүжиг болсон нь ойлгомжтой, гол нь хошин урлагийн жүжигчид чадах болов уу гэсэн чинь чадаж байнаа - нийт масс сэтгэл зүйгээр тоглож ккк, аянгын бороо гээд бөөн тас няс хийсэн аянга, ширүүн бороотой шум сонсож сонсож байгаад баахан хүмүүс үхэж байгаа жүжиг үзчээд гараад ирсэн чинь гадаа бөөн бөөн бороо асгарч байдаг байгаа, хаааааааааа гоёооооо доооооооо гэж ирээд л бороонд жаал алхав, тэгээд эршүү мисс бид 3 аадар бороог тэмдэглэж хэдэн пиво авч машины цонхон дээр борооны дусал хэрхэн бүжиглэхийг харсан шиг баахан суув. монголд бороо гэдэг нэг тийм үнэ хүндтэй ховор сайхан эд болчих юм даа, тэрнээс бусад бороо элбэг газруудад бол жаахан тээршаасан маягтай болчдог юм шиг байгаан. за тэгээд нөгөө бороо чинь шөнөжин ороод үүрээр цас болон өөрчлөгдөөд удалгүй буцаад хэвэндээ орсон байсан. тэгээд өглөө борооноор ажилдаа явсан чинь манай байрны ойр хавиар дүүрэн тогтоол ус хэхэ машинууд шавхай дундуур сэлж байгаа юм шиг сонин харагдаж байна лээ. за өөр чинь яалаа даа, аа тийм бүтэн сайнд нянгар хаданд гарсан нь киног очиж үзэв. тв-гээр гайгүй хүмүүс л маш сайн кино гээд байхаар нь, бас баабар цэнддоо 2 зохиолыг бичсэн гэхээр учиргүй хошгорч очиж үзсэн биш асар харамсав ш д, шаал тэнэг кино гэчихвэл хэрэгт ордог бол уу яадаг бол хэхэ ёстой таалагдаагүй, ойлгоочгүй. гайгүй зураглал ч байхгүй, жүжиглэлт энэ тэр ч асар худлаа, ер бол нэг л бишээ хэхэ сураг сонсохнээ одоо байгаа сайд дарга нараа дооглож шоглосон юм шиг байгаан, мань мэтийн ганц дарга цэрэг танихгүй улс төрөөс шаал ангид хүнд бол ямар ч логик холбоо энэ тэр байхгүй үнэн уйтгартай байсан. нэг хүнд гар худлаа яриад л улс төрд орж ирээд л яваад байгаа юм уу даа, нэг тийм түүх өрнөөд байгаа юм шиг байгаан. за за нэг холимог хуурга шиг юм хам хум биччихлээ ккк

Thursday, May 07, 2009

WALL-E


За байзоо хамгийн сүүлд хэзээ хүүхэлдэйн кино үзлээ дээ. Monsters Inc, Finding Nemo-г хэдэн жилийн өмнө үзсэн юм шиг байнаа. Нэг хүүхэд дээр үед заавал үзээрэй гээд санал болгоод байсан боловч хувьсгалын тохироо бүрдэлгүй явсаар явсаар сая л нэг юм WALL-E хэмээх хөөрхөн киног үзлээ. Дэлхий дээр үлдсэн цорын ганц робот, түүний хайр дурлал, элдэв адал явдал гээд асар сонирхолтой юмааа. Ганцаараа үзсэн боловч асар хөөрлийн байдалтай үзэж дуусгалаа. Үзүүштэээээээээээээй

Ойрын үед дахин шинэ гарсан дажгүй хүүхэлдэйн кино олж үзнээээ.

Waste Allocation Load Lifters -- Earth Class ...


P.S:
Надад хүүхэлдэйн кино үздэг залуучууд асар таалагддаг гэж хэллүү, нэг тийм том хүн мөртлөө дотор нь гэнэн жижиг хүүхэд нуугдсан, бас үлгэрт, ариун нандин зүйлст итгэдэг итгэл үнэмшил нь хэвээр байгаа юм шиг санагддаг учраас эгдүүтэй/ сонирхолтой байдаг юмаа.

Eldorado (2008 Belguim)

гэртээ иртэл чинь танайд хулгайч ороод орон доор чинь хэвтэж байвал та яах вэ? хижээл насны агаа орон доороос гарч ир гэж хашгирч байснаа тун удалгүй гар л даа гээд гуйчихсан сууна. хулгайч би айж байна за гээд гарахгүй гүрийнэ. ийнхүү кино аажмаар өрнөнө. маш цөөхөн дүрээр, энгийн үйл явдалуудаар найруулагч бол хэлэх гэсэн санаагаа сайхаан хэлээд үзэгчдийн дунд хариултыг үлдээсэн нь үзээд дууссаны дараа киноны тухай маргаан яриа өрнүүлэх боломжыг олгосон. инээдтэй боловч хүний ёс суртахуун, ухамсарт үйлдлийн талаар харуулсан дажгүй харилцан яриатай кино байлаа. үзүүштэй

official site >>> энд

Wednesday, May 06, 2009

Модод гөлөглөх цагаар...

намар нэг л өдөр навчис бүгдээрээ хэлэлцсэн юм шиг шарлачихдаг шиг нэг л өдөр модод гэнэт цочтол ногоорчих бололтой юмаа. өглөө ажилдаа явах замдаа үүнийг гэнэт ажиглаж учиргүй том нээлт нийчихсэн аятай мишээсэн гүнж шиг баяр баясгалантай ажилдаа ирэв шүү. японд чинь учиргүй сакура дэлгэрээд ирэнгүүт ханами гээд сакура харж архи уух зүйлд ард түмнээрээ итгэл зүтгэлтэй оролцдог шиг улаанбаатарт модод гөлөглөхийг харангаа архи уух баяр монами-г зохиодог юм билүү хэхэ японд чинь парк нээгдэнгүүт гоё цэцэглэсэн модны доор суух гээд хүмүүс нь уралдаад лаг хөөрхөн гүйчдэг юм билээ. тэгээд үүнийг монголд зохиох гэхээр хот дотор маань нэг их модод гээд олон тоон дээр яриад байх зүйл байхгүй юм байнаа. ичмээр ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. нөгөө цөөн урлагийн бүтээл болтлоо цөөрөн үлдсэн хэдхэн модон дээрээ алалцана биз дээ хэхэ тэхээр энэ жил лав монами-г зохиож амжихгүй юм байнаа. тэрний оронд хөдөө гарч уул ширтэнгээ архи уух баяр уунами-г зохиовол арай амжилтанд хүрэх юм шигээ ккк
уул хад яахав нээрээ өнгөрсөн шөнө юу болоод өнгөрөв өө? манай шар найзын ээж, эгч 2 алс холоос ирсэн сургаар яваад очлоо. хоол унд идэнгээ юм ярьж байгаад ирнэ дээ гэсэн чинь юу байхав. ээж нь лав асар цоглог аниа байж таарсан, бид нартай чинь нийлж баахан идэж уугаад: за гарцгааяаа залуусаа клуб энэ тэр орж бут авья гээд уриалаад - тасархай цоглог шар аниа нэг ширхэг байнаа(хүн хөгшрөвч зүрх сэтгэлээрээ залуу байхын нэгэн жишээ энэ болгуу). тэгээд бүгдээрээ нийлж аваад метрополис оров, тэгсэн нэг шинэ тамхины танилцуулга парти болж байгаа бололтоймаа. хүн болгонд 2 хайрцаг тамхи өгөх юм, өнөөх тамхи нь нэг жижигхэн нарийхан эгдүүтэй гэж. мисс бид 2 ч учиргүй улсуудыг дууриан өөр өөрсдийн хайрцаг тамхиа задалж татаад л (аль болохоор хахаж цацалгүй аль хэзээний архаг тамхичин шиг күүл царайлахыг оролдов), үүндээ өөрсдөө хөөрчихсөн утаагаа үлээгээд л feeling sexy айн ккк. тэгээд л баахан үсэрч дэвхэцлээ, ойрд клуб энэ тэр ороогүй болохоор тэрүү чанга хөгжим, хөгжимд архи тамхиндаа мансуурсан хөөрхөн залуусаас жаахан жийрхээстэй хэхэ гэхдээ яааж зүгээр байхав нүдээрээ байнга көөлкөнүүдийг жадлаастай ккк нэг иймэрхүү цоглог шар аниатай танилцан цоглог шоудав.

Monday, May 04, 2009

The Importance of Being Earnest :)




бүтэн сайны орой нэг хөөрхөн жүжиг үзээд, жаал хөгжиж инээж оскар агаагаа шүтсэн шиг өнгөрөөв. улаанбаатарт байдаг гадны хэсэг нөхдүүд нийлээд Oscar Wilde (1854-1900) -ийн the importance of being earnest хэмээх инээдмийн сайхан жүжгийг эх хэл дээр нь тоглож сонирхууллаа. эхлээд очихдоо бол за хэдэн сонирхогч нөхдүүд гэсэн шүү юм бодож очсон чинь юу байхав жүжигтээ орчихсон, даган баяссан сэтгэл хөөрчихсөн дуусгасан. хөөрхөн авьяастай моньднууд юмаа гэж өхөөрдөн өхөөрдөн үзлээ. уг жүжгийн тухайд бол оскар агаагийн хамгийн сүүлд бичсэн бас түүний хамгийн их нэр хүндтэй жүжиг гэдгээрээ онцлог байлаа. би ч ном зохиол сайн мэдэх биш, гэхдээ энэ хүний тухай бол өөр шугамаар шум сонсож л байлаа. ангийн агаа гэдгийг нь мэдэж авчаад номноос нь олж унших юмсан гэж бодоод л яваад байсан, ашгүй төрсөн өдрөөр түүний the picture of dorian gray хэмээх тухайн үедээ маш шуугиан тарьж байсан номыг бэлгэнд авчаад уншиж амжаагүй байсан юм. жүжиг асар таалагдсан болохоор гэртээ ирчээд жаал энэ агаагийн талаар судлав.тухайн үедээ ирланд\английн хамгийн алдартай шүлэгч/ жүжгийн зохиолч тэрээр эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэж буруутгагдан 2 жил шоронд хоригдож байсан бөгөөд суллагдсаныхаа дараа эх орноо орхин явсан бөгөөд шоронд байхдаа бие нь ихэд муудсанаас тун удалгүй нас барж байсан гунигт түүхийн эзэн юм. түүний намтарыг уншиж байхдаа өөрийн эрхгүй энэ дэврүүн/ эрх дураараа/ шудрага зангаар нь бахархмаар санагдаж байлаа. бас хүнийг бэлгийн чиг хандлагаар нь гадуурхаж шоронд хорьж энэ тэр болж байсныг бодохоор дотор муухайрмаар, гэхдээ бүхэл бүтэн зуун жил өнгөрсөн байхад байдал бас тэгж айхтар дээрдсэн юм байгаа ч юм уу доо айн :( аягүй хуурай агсам тавьсан хэхэ одоо нөгөө айхтар хайр энэ тэр гэсэн номоо түр хойш тавиад оскар агаагийн (цорын ганц?) номыг шимтэн уншинаааа :)

1. oscar wilde















2. oscar wilde and his bf






















...Yet each man kills the thing he loves
By each let this be heard,
Some do it with a bitter look,
Some with a flattering word,
The coward does it with a kiss,
The brave man with a sword!... (Oscar Wilde)

Sunday, May 03, 2009

Бүх юм түр зуурынх

Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх

Тагтан дээрх өвс зуусан болжмор нүднээс урсаад мартагдахуй болно

Тасалгааны цэцэг ургаж ургаж хамгийн сүүлд гуниг болно
Танил дотно зүйлс амьсгал хураатал үргэлжлэх дурсамж болно
Та бид цөм он цагийн уртад хувирч хувирч гээгдэхүй болно

Дурлаж амжаагүй охид цаг хугацааны төгсгөлд харуусал болно
Дулаахан хэн нэгний зүрх зогсоод нэг л өглөөний манан болно
Хайр нэхэж төрсөн хүн бүхэн гомдлын эцэст уучлахуй болно
Хамгийн сүүлийн шүлэг минь хүртэл хэсэгхэн зуурын оршихуй болно

Горхины хөх чулуу ус долоосоор өөрөө ч бас урсгал болно
Гол мөрөн урсаж урсаж загасан хээтэй хөх үүлс болно
Өвөөгөөс минь үлдсэн хуучин тагш эзэн шигээ л салхи болно
Өнө холын ирээдүй ойртон ойртсоор бүх зүйлийн төгсгөл болно

Бүх юм түр зуурынх

Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх... (Б.Батзаяа)

Saturday, May 02, 2009

angel

ойрын хэд хоног чинь юу болоод өнгөрөв дөө хөөөөөөөө :) ажил төрөл ч ихтэй бас дээр нь нөгөө фитнессдээ 3 өдөр дараалж яваад ёстой тас түс болтлоо буларч алхаж чадахгүй паацагнаж байтал байдал бүр дордсон гэжугаа ккк. фитнэсс дээр хэдэн өдөр хүйтэн ус уугаал уугаал хөлсөө гаргаад байсан чинь хоолой гэж аймаар өвдчихсөн улмаар халуурч энэ тэр, ажлынхаа дундуур гэртээ ирж хэвтэж сүр болтлоо миарав :) өвдөөд халуураад хэвтэж байхдаа бас юм юм бодоод амжиж байгаа юмаа хэхэ юу билээ нөгөө мексикт гараад байгаа айхтар ханиадыг нь авчихсан юм биш биз? ойрд чинь хөөрхөн мексик залуутай үнсэлдсэн билүү яалаа энэ тэр гэж нүдээ эргэлдүүлэн бодсон шиг :)...
өнөөдрөөс нэг юм булраа ч гайгүй, ханиад энэ тэр ч гайгүй болов. орой фитнэсс-дээ явж хэд гурван дасгал хийх гэж гурилдаж байгаад ирлээ хэхэ ирчээд time to leave, 5*2 гэх мэт хэд хэдэн киног нь үзэж байсан францын найруулагч Francois Ozon-ны Angel (2007 UK/FRANCE) хэмээх түүний хийсэн анхны англи хэл дээрхи киног үзэв. английн удам судар угсаа язгуур зан ааш гээд танил юмс ихтэй кино болж. гэхдээ энэ найруулагчаас илүү их юм хүсэж байсан болохоор жаахан гонсойв. хэт энгийндүү санагдсан болохоор тэр юм болов уу, эсвэл франц хэл дутагдаад байв уу хэхэ 20 зууны эхэн үеийн английн зохиолч эмэгтэйн амьдрал гардаг дажгүй\жирийн кино байлаа :)