Зуны нартай сайхан өдрүүд ар араасаа цувраад л гялалзаад л өнгөрөөд л байх юм. Мань мэтийн хэнхэг нөхдүүд бол ажил төрөл, ар гэр гээд л аягүй завгүй царайлж гүйгээд юун тэгж нар мар харж энжойдох манатай хэхэ хэсэгтээ орхичихсон фитнесс-дээ дахиад явж эхэлсэн, ажил – гэр – фитнесс гэсэн маршрутаар яваад л гарсан багаахан чөлөөт цагаа баахан сериал үзэж өнгөрөөж байна даа. L word - season 6-г үзэж хэсэгтээ бүсгүйчүүлийн гоо сайхныг бишрэн дурлаж лесбидмээр санагдаад, Lost – season 5-г үзэж хэсэгтээ сар сүр хийн цочиж арлаар тэнээд, одоо Grey’s anatomy – season 4-г үзэн баахан цус нөж харж эмч нарын сонин ертөнцөөр тэнээд завгүй сууна даа хө.
Wednesday, June 24, 2009
busy...
Saturday, June 20, 2009
...
Мөрөн дээрээс унах навчсын чимээ гунигтай
Хөлд гишгэгдэх навчис өнгөрсөн өдрүүд минь юм бол
Хөөр баяртай өдөр яасан ч цөөхөн байгаав дээ
Юунд, сэтгэл минь юунд ийн санаашраа вэ?
Ердөө л навчис, навчис л унаж байна
Унахын тоогоор ахиад л дэлгэрэх навчсыг нэг ажвал
Урдаас минь ирэх гунигт өдрүүд яасан ч их юм бэ дээ... (Б.Батзаяа)
Friday, June 19, 2009
Goodbye Jenny

L word-ын сүүлийн буюу 6 сериалыг үзэж дуусгалаа. Хөөрхий Жэнни аниа нас барчихдаг нь тиймхэн, анх энэ сериалыг үзэж эхлэж байхад Жэнни-гийн дүр таалагддаг байж билээ, зохиолч - нэг тийм учир битүүлэг бүсгүй, тэгсэн удалгүй тар нь танигдаад гэдэг шиг нээх таалахаа байчихсан, өөр хүүхэнд нь дурлачихсан гүйдэг болчихсон. гэхдээ л Жэнни-гийн дүр бас сонин содон л доо. за ингээд бас нэг дуртай сериал дуусдаг байжээ хө, баяртай L word-ын цоглог бүсгүйчүүдээ :)
Thursday, June 18, 2009
weekend special: бээжин бид 2
Шинэ ерөнхийлөгч тангараг өргөх гээд л энд тэндгүй хөл хөдөлгөөн, өглөө явдаг замаар бөөн харуул хамгаалалт энэ тэр хөглөрөөд л сүрхий байх чинь юу вэ? За тэр Элбэгээ яахав өнгөрсөн хугацаанд таг суусны учир нь: эршүү аниатай нийлж аваад урд хөршийн хотуудаар айлчлан тоглолт хийв шүү. Бээжингийн олимпоос хойшоо юу өөрчлөгдөв гэж хэрэгт дурлан гадуур баахан тэнээд гоё л байлаа. Нэг хэвийн робот амьдралаасаа залхаад байсан болохоор орчноо жаал өөрчлөөд бөөн баяраа бөөн баяраадав. Бээжин хотод аагим халуун зуны бөгчим өдрүүд үргэлжлээд л гэхдээ агаар энэ тэр нь урьднаасаа лаг дээрдсэн байна лээ, бодуул олимпийн ач тус биз дээ, харин энэ нөхдүүд яааж асуудлаа шийдэв гэдэг нь сонин. за тэгээд найзуудаараа явахаараа яадаг билээ дарвиж хөгжөөд идэж ууж нүд амаа эргэлдүүлэн сканардаад л бөөн бөөн хөгжил хөөр. За тэгээд хотоор жаал тэнээд мэдээж баахан дэлгүүр хоршоо орж жаал жуул шоппинг хийсэн, хамгийн гол сонин нь баасан ахын төрсөн өдөр хэрхэн өнгөрдгийг харав, харах харахдаа ангийн хамгийн том клуб-д шүү. Destination гээд клуб чинь нэг жилийн дотор л асар өөр болсон байх юм. Дотоод зохион байгуулалт нь өөрчлөгдөөд улам том болчихож, хүн гэж пиг дүүрэн, угаасаа бидний очсон үеээр малайзийн алдартай лэдибой джэй Princess Ann ирчихсэн балай авч байна лээ. Хэд хэдэн текилла шот уугаад л бүжгийн талбайд гарчихсан биеийн шар ус тараах дасгалыг ичиж зовох юмгүйгээр сайхан хийж авлаа шүү. Үүр цайж клуб хаагаад дараа нь ойрхон хоолны газар орж юм идэж авчаад буудлын зүг. Тэгээд үд дунд босч юм идээд жаахан амарч байгаад дахиад нөгөө клуб луу, тэгсэн юу вэ хагас сайн өдөр чинь 5 өдрөөс илүү эрэлттэй байдаг юм байна, хүн гэж 2 дахин их, гишгэх зай олдохгүй байсан гээд боддоо. Тэгээд л баахан бүжиглэв, хөөрхөн залуус харав, үүр цайв, буудалдаа очоод нам. Тэгээд л дахиад асар орой босоод юм идчээд двд-ны дэлгүүр оров, ёстой чихрийн дэлгүүрт орсон жаал шиг нөгөө найзуудыгаа дуртай дэлгүүртээ орж байгаад ирээ гээд явуулчаад ганцаараа аягүй кайфтай шоппинг хийв. Дуртай тв сериалуудынхаа сүүлийн ангиудыг аваад нэмээд баахан двд авчихсан, 2 тор дүүрэн двд-гээ тэвэрчихсэн аягүй баясгалантай хүн алхав ш д. Дараагийн өдрүүдэд нь гадуур жаал яваад дэлхийн парк гээд баахан алдартай барилгуудын жижигрүүлсэн хувилбаруудыг нэг доор бөөгнөрүүлсэн паркаар жаал алхав. Хөөрхөн л юм билээ, гэхдээ лондонгын tower bridge, big ben гэх мэтийг асар гурилдаад хийчихсэн нь жаахан тиймхэн санагдсан. Тэгээд ванфужин-д байдаг алдарт снак стрийтээр тэнэж өт хорхойг хэрхэн шарж идэхийг нь харж дотор муухайрсан шиг, хонг конг гээд наймаачдын зах орж худалдагч нөхдийн хэлний болон жүжигчний авьяасыг харж ангайсан шиг нэг өдөр өнгөрсөн. Тэр наймаачин нөхдүүд их анхаарал татав, ярихгүй хэл ч гэж алга, хазгай мурий монголоор яриад байгаа юмаа, за тэгээд нэг юмны үнэ асуусан бол авахаас өөр аргагүй болтол хоргоодог юм билээ, би ч үнэ хаялцах дээр төдийлэн авьяасгүй болохоор зүгээр л харж баясаж явлаа. Тэгээд нутаг буцах гээд өглөө хар үүрээр онгоцны буудал дээр ирсэн чинь нислэг нь цаг цагаар хойшлогдсоор сүүлдээ шөнө 11с нисэхээр болоод ах аягүй ууртай хэсэн суув, тэгээд нөгөөдүүлтэйгээ буудлын өрөө аваад баахан унтав, хэдэн өдрийн ядаргаагаа тэнд тайлж авах шив, тэгээд арай чүү улаанбаатартаа ирсэнээр адал явдал дүүрэн аялал дуусав, амьдрал яг урьдынхаараа өрнөж эхлэв. Би амьдралд хайртай :)
p.s: Блог энэ тэрийг хятад-д тэр чигээр хаачихсан, тэр байтугай youtube-г хүртэл хаачихсан байсан нь аймаар санагдсан шүү – эрх чөлөө гэж хашгирмаар, жагсмаар ч юм шиг гэхдээ тин ан мианы талбайд болсон шиг юм болвол яана?. Тэгсэн англи-д хөөрхий блогчидийг бас бухимдуулаад байгаа сурагтай, дэлгэрэнгүй нь энд
Thursday, June 11, 2009
Фантази
Эрвээхэй алхаж явах шиг
Чи дэргэдүүр өнгөрнө
Аль эрт алдсан жигүүрээ
Алхаан дундаас чинь би
Олж түүнэ
Хөлийн хээтэй далавч
Хөндүүрлэх бүрт
Чамайг үгүйлнэ
Өдөө гээж алхсаар
Өөртэй чинь ахиад
Таарах ч юм шиг... (Б.Батзаяа)
Monday, June 08, 2009
how deep is your love?
шинээр...
Stone of Destiny (2008 UK)кино бол нэг тийм хэвийн гэх юм уу, харин кинонд өгүүлэх бодит явдал/түүх илүү сонирхол татлаа. эрх чөлөө, эх оронч сэтгэл үнэртсэн дажгүй кино.
The Great Buck Howard (2008 USA)жүжигчидийн жагсаалтыг нь хараад авчихсан чинь нээх сэтгэлд хүрсэнгүй, жоохон уйтгартайдуу түүх. нэгэн илбэчин/далд мэдрэмжтэй хүний туслахаар ажиллаж буй залуугийн тухай өгүүлнэ.
Friday, June 05, 2009
...
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн
Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно... (Б.Батзаяа)
Thursday, June 04, 2009
энд нэг л юм буруу байна...
өөрийнхөө кайф авах, амьдралдаа хийх ёстой гэсэн зүйлээ оройтсон гэлтгүй сурахаар холын хол бүүр мөсөн явдаг юм билүү, бүгдийг шив шинээр хаа нэг газар эхлэе л гэж бодох боллоо, яадаг юм билээ?...
ёоооооооооо халуун ус тасарчихаж, 14 хоног ирэхгүй гэнэ үү, энд нэг л нэг л юм буруу байна...
...
Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна... (Б.Б)
Tuesday, June 02, 2009
Two Lovers
Two Lovers (2008 USA)учрал, хүсэл, тачаал, хайр дурлал - энэ бүгд нэгдээд хувьсгалын тохироо бүрдэхээр бодит амьдрал дээр хэрхэн өрнөдөг билээ? юм бүхэн хүссэнээр өрнөж чаддаг уу???
их дажгүй кино санагдлаа, нэг тийм танил дүр зургууд :) үзүүштэй шүү
official site >>> энд
Broken Windows (2008 USA)4 бүсгүй, 4 хүсэл, 4 бодит амьдрал - маш энгийн гэхдээ бодит амьдралын зовлон жаргалыг нэг тийм их эвтэйхэн харуулчихсан нь таалагдсан.
үзүүштэй көөлкөн кино
Official site >>> энд
сар луу нисэх шахав буюу looong and fun weekend
За тэгээд зуслангаас ирчээд гэртээ сайхан нам амарч кино үзсэн шиг өнгөрөөв, маргааш нь нэг жаалыг баярлуулах гээд ээжээс нь түр зээлээд дагуулаад гарлаа (3 настай жинхэнэ жаал шүү хэхэ). Тэнгис орж лаг 3D “Сар луу аялсан нь” хүүхэлдэйн кино үзэхээр ороод лаг 2уулаа нүдний шилээ зүүгээд суугаад 10 мин болов уу гүй юу нөгөө жаал чинь 2уулаа явья гээд уйлагнаад би ч киноны баатар ялаанууд сар луу нисэхийг нь харах гээд догдлоод сууж байсан болохоор жаал хүүгийн гэнэтийн ажил хаялтанд жоохон ундууцсан боловч баяр нь болж байгаа хүүхдийг яалтай билээ аваад л гарсан. Тэгээд урьд талбайд нь байдаг эргэдэг тоглоомон дээр суулгаад, манай хүн учиргүй хөөрчихсөн энэ тэр, би наранд халчихсан энэ тэр хэхэ тэгж байгаал экс жаалтайгаа лаг таарав. Жаахан буу халангаа ундаа уугаад, мань хүн манай жаалд бамбарууш буудаж авч өгнө гээд хийн буугаар буудсан арай амжаагүй хэхэ тэрэндээ бантсан уу эсвэл сайхан сэтгэл ариун сандсан уу ямартай ч лаг гоё ачааны машин, бэлэг энэ тэр авч өгсөн. Жаалхүү ч бөөн баяр, би ч бас өөрөө бэлэг авсан юм шиг л догдлов шүү. Тэгж тэгж ядарсан халтартсан 2 жаал гэртээ ирсэн, жоохон хүүхэд хөөрхөн юмаа гэж бодоол, битүүхэндээ нэг ийм жаал үйлдвэрлэж авах юмсан гээд мөрөөдөөд л байгаа. Гэхдээ хэзээ нэг амьдрал төвхнөж насны ханьтай болоод жаал энэ тэр үйлдвэрлэх, бий болгох арга замыг эрж хайх юм байгаан бүү мэд. За тэр яахав, хүүхдийн баярын орой нээрээ тасархай баярлав ш д, мисс аниа хөдөөнөөс ирсэн болохоор эршүү бид 3 уулзалдаж жаал суув, summer fashion show очиж сонирхоно гэж төлөвлөж байсан боловч болиод өөрсдөө summer fashion show зохиов хэхэ эршүүгийн гэрийг буулгаад хамаг хувцас хунарыг нь нааш цааш болгож байгаад лаг лаг авангард стиллийн даашинз энэ тэр хийж загвар өмсөв, мисс нэг тийм сауди арабаас ирсэн, эршүү нэг тийм баян гуалиг хадагтай, би нэг тийм далайн эрэг дээрхи бүсгүйн дүр тус тус хувилав. ёоо нээрээ аймаар хөгжилтэй байдаг юм билээ, хэдэн биенээ харж савж унаад, тэгсэнээ болоогүй нөгөө солонгосын нэг хамтлагын nobody, nobody but you гээд 5 хүүхэн бүжиглээд байдаг дууг дууриаж энэ тэр аягүй намба алдан хөгжилдөв. Нэг шил архи хуваагаад уучихсан дуу чангарсан гарууд тэрүүгээр загвар өмсөөд алж байнаа ккк, тэрүүхэндээ л топ моделууд юм уу хаашаан хэхэ нээрээ хэтэрхий их инээж урьд хожид үзээгүй их хөгжил хөөрийг олж авсан шүү. Энэ жилийн эх үрсийн баяр нижгэр сайхан боллоо, баярын мэнд шүү жаалуудаа.



