Thursday, November 24, 2011

аар саархан update...

Ойрд блог энэ тэр гэх завгүй л яваад байлаа, завгүй ч гэж дээ яг нарийн авч үзвэл завтай ч байсан юм шиг, нэг л тийм блогшрох, зожигрох боломжгүй, бодлоо цэгцлэх завгүй наргиж цэнгээд гүйгээд байсан бололтой :)
...нээрээ энэ сарын сүүлээр байрнаасаа гарах болсон, дараагийн орох байраа олоогүй байгаа хирнээ нэг л тайван налгар хүн яваад байгаа, сүх далайтал үхэр амар гэдэг билүү тэрэн шиг хачин амар амгалан л болоод байх юм, урьдны яг таг сүр сар зүйлс байхгүй, нэг л налгар лаазгай хүн яваад байх юм, өөрөө өөртөө гайхаад л байгаа :) за яахав болно доо, тэгжаагаад бүх зүйлс болох биз гэсэн маягтай, өөрийгөө тайвшируулаад л...
...энд сэрүү ороод борооны улирал эхэлчихсэн, одоохондоо борооноос уйдаагүй байгаа болохоор бороонд норж юм бодож алхаж ганцаарааа лаг aрмаанчиклаад л яваад байгаа :)
...харанхуй өрөөнд дуртай дуу хөгжимөө сонсоод зураг угаагаад суудаг шинэ хоббитой болсон, хальсаар зураг аваад түүнийгээ угаах чинь тэгж байгаад их кайфтай ажил юм билээ, ажиллагаа их ордог ч гэсэн цагаан цаасан дээр авсан дүрс минь амилах мөчид төрдөг гоё мэдрэмж нь таалагдсан. нээрээ дижитал аппаратаар зураг авсаар байгаад муу зан сурчихсан гэдгээ сая л мэдэв, хальсаар зураг авч байгаагаа мартаад байсгээд л аппаратныхаа арлуу өнгийгөөд хэхэ юу дарснаа харчих гээд л байгаа юм шиг байгаан :) дараа тэгж байгаад хальсаар авсан зурагнуудаа сканнэрдаж оруулж сонирхуулнаа :)

btw Happy Thanksgiving шүү хүмүүсээ

8 comments:

Гуталчин said...

tnksgiving umuu bur martsan bn shtee, halisaar avsan zurgaa yj ugaadiin zuragtai hicheel oruulaach

ollie said...

аа яасан гоёийн. би бас хальсаар зураг дараад, өөрөө угаадаг болох л гээд байгаа. сая нэг хальс дуусгасан. тэрийгээ гэхдээ угаалгаж амжаагүй л байна. хальсаа өөрөө боловсруулахыг арай ч чадахгүй байх гэж бодоод байгаа ..,

Happy thanksgiving :)

bayabaga said...

zuragchin huuhen neg garjaagaam bid dee..:)..ajaagaa neg ayataihan abch ogoorri..

Особу said...

gutalchin> uuu tiim hicheeluu? hetsuu sh d, yanz buriin baahan hor bas, tehnik heregsel heregtei, tedgeeriig bugdiig avbal gertee ugaaj boloh bh

Особу said...

ollie> tiimuu, uuruu buh yumaa hiivel goy yum bilee, aimaar ih hudulmur shingesen, daanch zunduu ih yum heregtei bolohoor gertee ugaahad odoohondoo hetsuu l dee, amjilt :)

Особу said...

bayabaga> hahaha huuhen uu :) ta chin bas zurgaa avhuuldag bsiimuu? ailguiteel bdag bsan daa kkke

soulmate said...

Англи үсгийн фонт чинь гоёиймаа. Хайнга хэрнээ стайлиш :)

ашгүй блогоо хэвэнд нь оруулциймуу? Гар утаснаас орж уншихад болохгүй байсын, хэт орчин үеийн технологи байсан бололтой ккк.

Зургаа өөрөө угаана гэхээр асаррр армаанчиг сонсогджийнооо.... Гоёийн

Особу said...

thanks :) harin butsaagaad heviin baidaldaa orov, nuuhiig ni avah geed buur dorduulsan baisan yum shig bna, zurag ugaah ni gantsaaraa baih durtai humuust asar tohiromjtoi sanagdsan :)