за тэгээд орой нийлдэг ганц найз манайд ирэв, хийсэн зүйлсээ өрж тавиад хөөрхөөн ширээ засав, энд тэнд гэрэл гэрэлтүүлгээ асааж/бүдгэрүүлж байгаад л хоол идэв.
дараа нь нэр нь юу билээ дээ нэг сармагчинтай кино үзэв, яахав зүгээрдүү кино, үйл явдал нь сан-францискод өрнөж байгаа болохоор үзэхэд сонирхолтой л байв: мэддэг гүүр, танил гудамж энэ тэр гараад л, хүүеээ мома-гийн цонхоор үсэрчихлээ, тэр хавийг сүйдлэж байнаа гэх мэтээр орж үзэв хэхэ. киногоо дуусгаад бид хоёр далайн эрэг явав. харанхуй бас хүйтэн, дээр нь баярын орой болохоор амьд амьтан ойр хавьд харагдаагүй, бид хоёр л үнэн цоглог, лаг дулаалаад бэлтгэлтэй ирчихсэн :)
шөнийн далай нэг л сүрдмээр байдаг даа, тэр сүртэй давалгаа нь харанхуй/нам гүмийг сэрээж нүргэлээд л, харанхуй бас хязгааргүй юм шиг их ус хоёр нийлэхээр сүрдмээр байхаас ч аргагүйм даа. юу юугүй далай луу гүйгээд орчихмоор санагдаад л, сонин энергитэй газар...
тэгээд л далайн эргээр давалгаатай хөөцөлдөж тоглоод, давалгаанаас үлдсэн том том хөөснүүдийг өшиглөөд л, гоё байсаан... өмсөж гарсан гутал будаа, нороод бүүр заваарчихсан байна лээ, гутлаа сорри :)
нээрээ манай нэг найз уулан дээр гарвал дуу дуулж байвал зүгээр, тэгвэл уул ус, лус савдаг баярладаг гэсэн гээд хамт уул гарахаараа нийлж дуу дуулаад намайг сургачихсан юм, би ч энэ зан заншилд дуртай гэж жигтэйхэн, шууд л хэрэгжүүлээд явчихсан, ойр ойрхон гэрийн хажууд байдаг жижиг уул руу гардгыг хэлэх үү, тэр болгонд янз бүрийн дуу ууланд зориулж дуулаад миний дууны урын сан нэмэгдээд л байгаа, тэгсэн одоо бүүр санаачлагаараа давраад: далай баярлах байхаа, хоёулаа энэ номхон далайд зориулаад дуу дуулая гэж найзыгаа панаалдаж байгаад далайн эрэгт дуу дуулав >> нэг л хүн дутуу өөө өөө өөөөөөөөөөө, нэг л хүн дутуу өөө өөө өөөөөөөө гээд юу гэдэг нэртэй билээ дээ сүүлийн үеийн охидын хамтлагын дуу дуулж байснаа "далай хөгшин юм чинь ардын дуунд дуртай байхаа" гэж байгаад "юндэн гөөгөө"-г нэг бадаг дуулав, цаашаа нь мэдэхгүй паг хэхэ нөгөө далай ч аягүй уярсан ч юм шигээ, дараа нь харахнээ сэтгэл дагасан уу яасан далай баярласан л юм шиг санагдсан ш д гээд үү, тэгээд тайнксгивинээр ямартай ч "далай баярлуулчихсан" гээд санаа амраад буцсан, буцсан ч гэждээ цаашаа улам армаанчиклаж хоёулаа дуртай дуунуудаа чангаар сонсож хотын төв ороод тэр хавиар жаал давхив, дэлгүүр хоршоо кристмасын чимэглэлээ зүүчихсэн өнгөлөг гэж жигтэйхэн, нээрээ хотын төв талбайд томоо гэгчийн гацуур мод засчихсан харагдана лээ :)
найз: хаашаа ч гэлээ нэг газар луу орж хоёулаа алимтай бялуу идье гээд байнаа, бас над шиг армаанчик хүн кккэ "алимтай бялуу" нь ч юув дээ тиймээ хэхэ "алимтай бялуу" гэхээр нөгөө дээр үеийн инээдмийн кино санаанд ороод инээд хүрээд байдаг юм, яагаав нөгөө алимтай бялуутай юу яадаг :)
би: өөө "далайн хувцас"тай пөөнийгөөд гараад ирсээн, дараа л орьё гээд цааргалаад байнаа хэхэ тэгээд хариад хоёулаа үлдсэн хоолоо халааж идээд дараагийн киногоо үзэх болов, өдөр жаахан тиймхэн байсан болохоор би нэг л хатуу юм уумаар ч юм шиг санагдаад байсан, мөстэй виски хийж ууж үзэв, виски ер нь ингэж шууд ууж үзээгүй, сонин л юм билээ. нээх нэг тийм жинхэнэ эр хүний дринк ч юм шиг хэхэ эхлээд аягүй хатуу байснаа мөснүүд нь аажмаар хайлаад амт нь зөөлрөөд л... хаа нэг балгаад сууж байхад зүгээр юм билээ.
![]() |
| 50/50 (2011 USA) |
за тэгээд 50/50 гээд шинэ кино үзэв, үнэхээр үүүүүүүүүүүү гэмээр гоё кино байна лээ. би ч угийн Joseph Gordon Levitt-н улаан фэн болохоор аягүй шимтэн үзэв, манай хүн ч итгэл алдсангүй ээ, дүрдээ орж гоё тоглосон байна лээ. энэ Joseph нээрээ нуль авьяас залуу санагдаад аягүй хүндэлж биширч явдийн, бас taste аягүй сайтай, сонгож тоглож байгаа дүр/ кинонууд нь лагаа, цаанаа л нэг гоё зэвүүн:).
(би хүндэлж бишрэхийн хажуугаар яаж зүгээр байхав "халуухан амьтан" шүү гээд бас тэрүүхэндээ догдолчихноо, янз бүрээр харчихнаа :).
50/50:
27хон насандаа хорт хавдар туссан нэгэн залуу энэ бүхнээ хэрхэн даван туулж байгааг, түүний ойр дотны хүмүүс энэ бүгдийг хэрхэн хүлээж авч байгааг харуулсан энгийндүү үйл явдалтай кино, гэхдээ энгийн үйл явдлыг гуниг зовлонг инээдэмтэй хослуулж давс хужрыг хөөрхөн гэгч нь тааруулж хийсэн хийц нь таалагдав. уг кино зохиолыг бичсэн залуугын амьдралаар хийсэн кино болохоор маш сэтгэлд ойр, үнэмшилтэй кино болсон санагдсан. энэ кинон дундуур хэдэн ч удаа түс хийтэл инээв, хэдэн ч удаа нулимсаа дуслуулан сэмээрхэн арчсан шиг дотор гаднаа уйлав :) тэр хагалгаанд орохын өмнөх хэсэг нь үнэн хүндээ, Joseph-ын тэр царайг хэсэгтээ мартахгүй байхаа, эргээд жоохон хүү болчихсон ээжийгээ тэвэрдэг хэсэг дээр хамар шархираад л явчихсан, нулимсаа сэмхэн арчаал вискигээ балгаал суув ш д :) ёстой нэг санал болгохоор хөөрхөн кино байлаа, ойрд ийм сайхан кино үзээгүй байсан болохоор нөгөө бүүдгэр сэтгэл шууд л сэргээд ирсэн :) гол дүрийн хоёр жүжигчин үнэхээр хөөрхөн байлаа, өөр юу гэж ч магтмаар юм бэ дээ, үнэхээр үзүүштэй :)
за нэг иймэрхүү маркаар баяр тэмдэглэх шив, ойрд гэртээ гав ганцаараа хонож байгаа болохоор унтахдаа жаахан айгаастай, гэхдээ айдсаа даван туулж байгоо, найз нөхдөө татаж чангааж хамт унтахгүй, чирэгдэл учруулахгүй, янз бүрийн гэрэл гэгээтэй юм бодож өөрийгөө хуурч байгаад л ганцаараа л унтаад байгаа хэхэ дээр үед нөгөө paranormal activity-г анх айж үзээд тэрнээс хойшоо хааяа ганцаараа унтахаараа ийм сонин айдаст автаад байдаг болчихсон, ямарсайндаа л гэрийнхээ хамаг шкабны хаалга үүдийг хааж, өрөөгөө цоожилж унтдаг муухай зуршилтай болхов дээ, одоо гэхдээ тэрмуу paranormal activity-с үлдсэн айдсыг бараг давж дуусч байгаа хэхэ гэснээс хурдхан хань ижилтэй болж тэврээд хөлөө хүссэн үедээ ачаад унтдаг болох юмсаан :)


12 comments:
ymr goy beegii vee shoniin dalai ih surdmeer bdg tee orood ir ir geed hovsdood ch bgaam shg...
bi bad bf-tei bolhiimsaa daanch nadaas erchuud aigaad dolood surdeed bdin kkk. bi ug ni tm aimaar bish sht kkk
chi eregtein bj aij bgam chn bi aih n arga ch uguin bn :D
harin tiin, yostoi hoorhon kino bnalee.. bi bas neg ineegeel, neg uilaal, uzsenii daraa bur neg goy sanagdaad bsan :))
joseph-iin fanclub-iin gishuudeee gej :P
naad kinog tataj uzneeeeee,,, 2011 ?
thx shuu
Ene kinog ertnees uzeh geed l bgaa. Bi harin uchigdur one day gedeg kino uzeed ikh taalagdav. Uzeegui bol uzeerei!
http://www.youtube.com/watch?v=GU4qLmIXbOE
ter dalai bayrlaluudag yasan goe.iin.. nzuudiigaa uruu tatmaar saihan sanaa bnadaa :)
gutalchin> chamaas erchuud aidagaa? ain :)
mishima> harin teh :)
tsagaanaa> mysterious skin s hoish ta gishuun bolson busuu? :)
chuups> zugeer shu, helsend thanks :)
aaviin hairtai ohin> aan uzseen, thanks
slngo> tiim baina uu, teguul delgeruuleerei :)
Post a Comment