Sunday, November 13, 2011

The Skin I Live In...

The Skin I Live In (2011 Spain)

Алмодовар агаагийн шинэ киног хүсэн хүлээж байгаад дуртай кинотеатртаа очиж үзлээ. Сайхан кино болжээ...

"Ажил мэргэжилдээ гарамгай мэс засалч залуу (Бандэрас) золгүй хувь тохиолын улмаас эхнэрээ алдана, цорын ганц хайртай охин нь бусармаг нэгэнд хүчиндүүлснээс болон амиа хорлосноор тэрээр цор ганцаар үлдэнэ. өшөө хорсол/ тэвчишгүй их уй гашуу түүнийг өөр зүйлд хөтлөнө"... киноны үйл явдал иймэрхүү байдлаар өрнөнө. Энэ кино Алмодоварын бусад киног бодвол нөгөө айхтар хурц тод өнгө багатай, металлиг болон хүний арьсны өнгө зонхилсон нь сонирхолтой харагдана лээ, энэ нь ч уг киноны утга санаанд тун сайн зохицсон байлаа гэж. Киноны зураглал, жүжиглэлт дээр хэлэх юм байхгүй ээ, өмнөх олон кинонуудад нь хамт ажилласан арвин туршлагатай мундаг баг ажилласан харагдана лээ. 
Харин уг киноны дэвшүүлж байгаа асуудлууд их сонин, нэг тийм филисоплог ч юм шиг санагдсан: хүний арьс гэдэг чухам юу юм бэ? хэн нэгнийг бид хүсэхдээ хамгийн түрүүнд юуг нь олж харж, яг юуг хүсдэг вэ? арьс/гадаад төрх үү эсвэл арьсны гүнд орших жинхэнэ хүнийг нь үү? эсвэл ерөөсөө арьс биднийг төөрөгдүүлэн тэрхүү арьсны ард байх "жинхэнэ дүр төрх"ийг огт харуулдаггүй/халхавч юм болов уу? энэ мэтээр намайг эргүүтүүлэн, нээрээ юу билээ гэж бодуулан орхисноос харвал Алмодоварын кинонууд цааш нэг шат ахин филисоплог талруугаа илүү гүнзгийрч байгаа ч юм шиг, эсвэл угаасаа ч кинонууд нь тийм байлуу яалаа, эсгүүл би том болжаагаан болуу? :) 
Киноны хөгжим уянгалаг, сонсголонтой (Alberto Iglesias угаасаа нуль авьяас нөхөр юм шиг байгаан, түүний зохиолууд цаанаа л нэг ондоо байдийн) бас кинонд гарах Испанийн дуучин бүсгүй Concha Buika-н дуу хоолой таалагдав (кинонд орсон түүний нэг дуу энд). за тэгээд Алмодоварын фэнүүд бол зайлшгүй үзэх ёстой киноны нэг шүү, үүүүүүүүүүү :)






3 comments:

chuups said...

blogiig chin jool uhah gesen ih achaallaaad tovogtei bainaa, hyalbar unshihad amar slide /template ch yum u/ bhgui bainaa. eniigee huudaslaj bolohgui u?

Особу said...

za butsaagaad hyalbar bolgochihloo, daraa neg zav garahaar yanzlanaa :)

dream said...

uuu za iim kino n bas gartsiimu. daraa dur hureheeree uznee kk.

sedev n goyiin bn.
sirus guaid l goy um boljdee gehgui yu :P