Friday, December 23, 2011

ганцаараа гэхдээ жаргалтай :)

за хэсэг блог энэ тэр гэж суух ч завгүй явлаа, яасан бэ гэхээр эхлээд шалгалт шүүлэг өгч хэсэг гүйлээ, бас байрнаасаа гарч өөр байранд нүүж орж байна гэж бас хэсэг хугацааг алдаж энэ тэр, шинэ байр сулрахыг хүлээнгээ айлд хэд хонож үзэв. нээрээ айлд толгой хоргодох хэцүү юм билээ гээд үү хэхэ айлынхан бол гэртээ байгаам шиг л бай энэ тэр гээд хөөрхөн л байгаан, гэхдээ би чинь их бантамтгай балай хүн шүү дээ, хүмүүст төвөг удчих вий гээд л яс хавталзаад л үнэн ядаргаатай зантай:) за тэгээд айлд байгаа хүн яасан байхнуу өглөө эрт босоод л гараад явчихна, тэгээд нэг кафе д ороод тухалж аваад цай цүү уунгаа ном сонин гарчиглаад л суучихна, тэгээд хийх даалгаваргүй бол шууд л кинотеатрын зүг марш, хамгийн эхний киног л эмээ өвөө нартай сууж байгаад үзчихнэ, тэгээд фитнэсс эсвэл хичээлдээ яваад л орой тараад юм идчээд айлдаа ирээд нам, хүн яг өөрийн гэсэн орон гэргүй болчихоор шууд сэтгэлээрээ ядарчихдаг юм шиг байгаан, айлд байгаа гэж бодохоор л өөрийн эрхгүй дуу сулраад л хэхэ :) уул нь ганц хоёр л хонох төлөвлөгөөтэй байсан чинь нөгөө хүмүүс нь их хүнд сурталтай нөхдүүд байж таараад, байраа суллах гэж мянган юм болоод бас бус хивс цэвэрлэгээ юу юу ч гэнүү өдөр хоног сунасаар бараг 10 өдөр болчихож байгаан, энэ зуур би бүүр тэвчээр алдана биз дээ, адаглаад л боож бэлдэж гарсан хэдэн цэвэрхэн оймс бандааш энэ тэр дуусаад балрангаа алдах шахсан хэхэ тэгж тэгж нэг юм тусдаа гарсан шүү үүүүүүүү, одоо өөрийн гэсэн байртай болчихсон сайхан байноо, рүүммэйт энэ тэртэй байгаад дасчихсан эхний шөнө эвгүйдүү өнгөрсөн ч гэсэн одоо эрх чөлөөндөө сэтгэл хангалуун сайхан байноо, өнөөдөр интэрнэтээ залгуулж аваад л бөөн ангаж цангасан адуу мал шиг ийшээ ч нэг ороод, тийшээ ч нэг шагайгаад, ийм ч нэг дуу тийм ч нэг видео татаад л балай авч байна. одоо тэгээд идэвхитэй блогдож, өөрийгөө эрж хайж ухаад л, өөртэйгөө яриад л суудаг байх даа, чөлөөт цагаас их юм алгооо :)

6 comments:

Гуталчин said...

za yaamai da, bi ireed udaagui bhda bas aild heseg bgad yg l chm shg bsn sht kkk. hichneen brni mngoo huvaaj tolj bga cg gsn aild bgam shg biye barial bulangiin buidangiin neg buland l tsomtsoigood suujidag bsin kkk

odo bol zorgoro shn bnoo kkk

ershuu said...

ziaaa ehleh ni de gsn :P

zola said...

welcome back;) chinii bichlegiig unshsan chin goe wainoo

Особу said...

gutalchin> haha tsomtsoigood suujiidag :) huurhun yum be

Особу said...

ershuu> ehellee shuuuuuuuuuu, belen u :)

Особу said...

zola> thanks :) (ichinguirev)