Saturday, December 24, 2011

Киноны Бүсгүйчүүд

Сүүлийн үед үзсэн, таалагдсан кинонууд дундаас доорхи таван киног сонгов, эдгээр кинонууд өөр өөрсдийн онцлогтойгоор тус бүрдээ нэг нэг эмэгтэйн/бүсгүйн түүхийг өгүүлнэ... 

                       1. "Lion's Den" - 2008 Argentina  (Director. Pablo Trapero)


25тай анхны үрээ тээж яваа оюутан бүсгүй шоронд хүргэгдэж ирж байгаагаар кино эхлэнэ. Хүүхдийнхээ эцгийг хөнөөсөн хэрэгт тулгагдан шоронгын хатуу амьдрал дунд хүүхдээ төрүүлнэ, ийнхүү ээж хүү хоёрын ээдрээтэй, сонирхолтой, зүрх зүсмээр түүхээр кино өрнөнө. 
Нээх гоё сайхан, гялтгар юмсыг харуулсан кино байдаг даа энэ бол тийм кино яавчиг биш, харин "үнэн" кино юм даа гэж шууд хүлээж авдаг/ойлгодог "сэтгэлд ойрхон кино" байдаг даа, энэ кино тийм л кино... эх хүний үрдээ өгдөг хайраас илүү үнэнч, үнэн, мөнхийн хайр ер нь байдаг юм болов уу гэж бодогдсон, бас хүн өөрийн дотор гэрлээ/зулаа ямар ч хэцүү үед унтраалгүй авч үлдэх/тэмцэх нь чухал гэдгийг харуулсан юм шиг... Зураглал, хөгжим, жүжиглэлт сайтай, кино шиг кино байлаа, үзүүштэй...



                           
                        2. "Tomboy" - 2011 France   (Director Celine Sciamma)


Лаурэ хэмээх охин шинээр өөр газар нүүн ирнэ, шинэ орчинд бүгдийг шинээр эхлэхдээ өөрийн хүссэнээр эхлүүлэхийг чармайна, өөрийгөө эрэгтэй хүүхэд хэмээн танилцуулан шинэ найзуудын хүрээлэл үүсгэнэ. түүнд таалагдах шинэ найз охин нь түүнийг эмэгтэй гэж мэдэхгүй... киноны үйл явдлыг товчхоноор ярих гэж оролдвол нэг иймэрхүү сонин толгой эргүүлсэн сонсогдох юм шиг байна, шууд энэ киног үзсэн нь дээр гээд үү :)  "waterlilies" хэмээх сонин мэдрэмж бүхий хөөрхөн киногоор гараагаа эхлэж байсан найруулагч бүсгүйн энэ кино үнэхээр сэтгэлд хүрсэн, дулаахан, бас л сонин мэдрэмж дүүрэн кино байлаа. "эмэгтэй хүүхэд шиг эрэгтэй хүүхэд"-ийн талаар хийгдсэн хэд хэдэн кино үзэж байсан, харин "эрэгтэй хүүхэд шиг эмэгтэй хүүхдийн" талаар миний олж үзсэн анхны кино энэ байлаа, транс энэ тэр гэдэг шиг яг нарийн нэр хаяг оноож мэдэхгүй юм, угаасаа ч ингэж нэр хаяг заавал зүүх шаардлагагүй юм шиг. ямартай ч үзэхэд маш сонирхолтой/ шинэлэг байлаа, зарим үед нь өхөөрдөж инээж зарим хэсэг дээр нулимс бөнжигнөөд сэтгэл санааг минь хэд хэд эргүүлээд авсан хөөрхөн кино, кино дуусаад бичиг хөврөж байхад дэлгэц гөлрөөл юм бодоол суугаад л байсан :)  гол дүр тоглосон жүжигчин хүүхдийг шүтэв, ийм гоё тоглолтыг гаргуулж чадсан найруулагчыг шүтэв, гоё юм ихтэй үзүүштэй кино байлааа үүүүүүүүүүүүүү :)
p.s: хэрвээ энэ киног үзээд таалагдвал "Ma Vie En Rose" гээд ийм нэг хөөрхөн киног олж үзээрэй, бас юм бодуулсан/дотор зурсан хөөрхөн кино бий :)




                             3. "Jane Eyre" - 2011 UK (Director Cary Fukunga)


1847 онд анх хэвлэгдэж байсан хайрын тухай цуутай зохиолыг кино, жүжиг болгон тависан хувилбарууд маш их, хамгийн сүүлд буюу 2011 онд уг зохиолоор хийгдсэн уг киног үзээд шууд таалагдав. Зохиолыг уншсан/сонссон хүмүүс үйл явдал ерөнхий өнгө аясыг мэдэх байх, юуны түрүүнд зураг авалт, гэрэлтүүлэг асар таалагдав, зарим хэсгүүдэд дан лаагаар гэрэлтүүлж авсан нь тасархай гоё харагдахын сацуу өрнөж буй хэсгийн илэрхийлэмжтэй нийлж нэг цогц болж байсан нь сэтгэл хөдөлгөв. за тэгээд киноны жүжиглэлт, дүрүүдийн сонголт, хөгжим гээд өөлөх зүйл бага санагдав, хайрын тухай хуурамчаар магтан дуулсан биш хатуу зөөлөн, хар цагааныг аль алиныг нь харуулсан бодитой сайхан кино үзье гэвэл үзээрэй :)



              4. "Secret Sunshine" - 2007 South Korea (Director Lee Chang-dong)


Талийгаач нөхрийнхөө өсөж төрсөн нутагт нь хүүгээ дагуулан ирж суурших бүсгүй бүх зүйлсийг цэвэр тунгалаг, сайхнаар олж харан амьдралаа шинээр эхлэнэ. гэвч удалгүй тар нь танигдаж эхлэх зүйлс гарч түүний амьдрал орвонгоороо эргэнэ >>> Киноны үйл явдал ийнхүү өрнөнө, тайван сайхан эхлэлээс жинхэнэ өрнөл хүрэх богинохон хугацаанд гол дүрийн бүсгүйтэй аль хэдийнэ танилцан дотносоод зовлон туулах бүрийд нь дотор давчдаад, цээж хөндүүрлээд кинондоо орж үзэж дуусгасан. хөөрхий зовлонт бүсгүйд гар сунгах хүмүүс дундаас ертөнцийн эзэн таньд тусланаа гэж урин дуудсан сүмийн сүсэгтэн хүмүүстэй нэгдэж буй хэсэг их сонирхолтой санагдсан, бурхан биднийг дээрээс харьж байгаа гэж итгэсэн бүсгүйн бурханд хэлэх үгс, бурхаан чи үнэхээр байдаг юм бол хар даа, ийм юм байж болдог юм уу? би ингэвэл чи яах уу? гэж тэрсэлдэх хэсэг үзэхэд хэцүү ч, шинэлэг санагдав, таалагдав. жүжиглэлт/ тоглолт бол тасархай байлаа... "амьдрал" гэж юу юм бэ гэж өөдөөс асуулт тависан үзүүштэй сайхан кино байлаа, үзээрэй :)



          5. " The Headless Woman" - 2008 Argentina   (Director Lucrecia Martel)


морь унасан толгойгүй хүн гээд ном багадаа уншиж байсан даа, энэ кино тэрнээс чинь шаал өөр гээд үү ккк машин унасан толгойгүй бүсгүй :)
Хангалуун сайхан амьдралтай дунд эргэм насны нэгэн бүсгүй утсандаа ирсэн дуудлага авах гэж байгаад нэг зүйлийг дайрч байгаагаар кино эхлэнэ, хүн үү нохой юу? яг юу дайрчив гэдгээ сайн ухаарч амжаагүй хирнээ нягталж үзэлгүйгээр цааш явах бүсгүйн сонголт сонин, энэ тохиолдсон/үйлдсэн зүйлээсээ болоод орон гаран болж орчноосоо тасрах бүсгүйг олж анзаарах хүн байсангүй, өдрөөс өдөрт гэмшил бодол нь түүнийг идэж байгаагаар кино өрнөнө. Аргентинын түүхийн сонирхолтой үе буюу 1970 аад онд киноны үйл явдал өрнөж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш бололтой.  баян хоосны ялгаа, нийгмийн хар бараан цоорхойг шүүмжлэн харуулсан уг киноны хийц, ерөнхий дүр төлөв таалагдав. энэ киноны зохиолоор монгол кино хийвэл бас л сонирхолтой кино болох ч юм шиг :)
 гол дүрийн бүсгүйн толгойд орон түүний нүдээр эргэн тойрныг харах сонин байлаа, жүжигчин бүсгүйн тоглолт үнэмшилтэй санагдсан үүүүүүү браво гээд үү :) энэ кино үзсэн хүн бүхэнд таалагдах нь юу бол, гэхдээ хэсэг бүлэг хүмүүст таалагдах/ хүрэх сонирхолтой кино байлаа. Киноны продюссэр-р нь Алмодовар ажилласан нь бас сонирхолтой санагдав :)

10 comments:

alice said...

boy's don't cry gej neg kino bdag. ter exnii kinotoi chini ijil gex yy dee.

Гуталчин said...

chi ch bur kinog hashraaj bgan bn doo goyiin goyiin ataarhaad uhlee gehgui yu kkk

bi ug n kinoni ulaan hobbyton sht daanch suuliin uyed ng ih uzej chdhaa bj dee

Astrea said...

Secret Sunshine.g tatay gevel her oldotstoi bol? Er ni kinonuudaa yaj uzejiin? DVD, Netflix?

Особу said...

alice> tnx, uzelgui yahav, long time ago, goy kino :)

Особу said...

gutalchin> yasan nuhurtei bolchihson u :)

Особу said...

astrea> secret sunshine netflix dr bn lee, kinog oloh suvag yanz bur dee, cinema d uzeh durtai bolj ugvul, tegeel dvd, netflix, suuliin uyed tataj suraad bgaa :)

Гуталчин said...

guiee yun nohor kkk hicheel ajil gd ydarch unaloo kkk

Цагаанаа said...

ингээд л манай ангийхан ер нь бүсгүй хүний талаар хамгийн их судалгаатай гарууд шүү кккккк
гоё кинонууд байх шиг байнааа үзнээээ
Merry Christmas !

Особу said...

gutalchin> eee huurhii hunii ur, udahgui tegeed dasnaa shine hemneldee :)

Особу said...

tsagaanaa > tiim yum shigee, busguichuudiig shutej amidrah yum daa geed u :)