Saturday, December 31, 2011

тэр бид хоёр...

за хэдхэн цагийн  дараа юу юугүй шинэ он гарлаа шүү, яаанаа ийнээ :)
НЭЭРЭЭ нийлдэг найз нөхөд бүгд ийш тийшээ хол хол явчихсан, гэртээ би ганцаараа яг л нөгөө киноны брижит жонэс шиг утгаа алдчихсан сууна: яажшуухан он гаргадаг юм билээ, кастро ч явдаг юм билүү, ангийн бар сав руу ганцаараа орж үзвэл уул нь сонин байх даа гэж мэж бодоод л :) гэхдээ яг цагаа тулвал ганцаараа шоудаж амжихгүй л дээ, очоод орж чадахгүй барны үүдэнд нь ичээд гацах хэрэг гарна, тэхээр гэртээ армаанчиклаж ганц хоёр дринк ууж суудаг байх даа, эсвэл хөрш залуусаа гэртээ уриад грүппээрээ нөгөө юу яаавал гоё юм уу, грүппээрээ гоё шампанск уувал шүү дээ :)
НЭЭРЭЭ шинэ байранд ороод ганцаараа тусдаа гараад учиргүй жаргахаар болсон доо, тэгсэн чинь яг үнэндээ зуун хувь жаргал биш байж таарсаан, манай дээд байранд нэг хөгжлийн бэрхшээлтэй гэх үү нэг ах амьдардаг болж таараад, ядаж байхад унтлагын өрөө нь яг миний унтлагын өрөөний дээр байж таараад, баларч байноо, тэр нөхөр нээрээ яг юу юугүй тааз цөмлөөд ороод ирэх гэж байгаам шиг пижигнэтэл дэвхэрч цовхочдог, гол нь өдөржин шөнөжин шүү дээ :) тэгээд одоо би хувь заяатайгаа эвлэрээд том өрөөндөө диван дээр унтдаг болсон, арай л бөмбөрийн дуу багатай юм даa гээд үү хэхэ тэгсэн нэг өдөр манай хөрш манайд яах гээд ч билээ орж ирж байгаад нөгөөх-д харагдаад, тэр дээд даврхын залуу манай хөршийг манайд амьдардаг гээд бодчихсон юм шиг байгаан, нэг оройжингоо хонх дараад намайг айлгаад :(
нүүр амаар нь дүүрэн юм наалдаад бөөн шивтэр энэ тэр шиг сонин үнэр үнэртүүлчихсэн, манай эгч лүү залгаад өгөөч, утсаа авахгүй байнаа гээд хөршөөс гуйгаад л, нөгөөх нь уйгагүй залгахиймаа, эгч нь утсаа авахгүй - тэгж харагдаж байсан юм, тэгээд шөнө дунд нөгөөх чинь гэнэт гүйж ирээд хонх дараад, би гэртээ ганцаараа унтаж байсан хүн цочоод балардаг юм байгаа биз дээ :) би очоод "хүүе тэр танил хүн чинь энд байхгүй, хажуу хаалга, би унтмаар байна" гэж хэлэх гэснээ хаалгаа онгойлгож нөгөөхтэй чинь халз тулгарахаас айгаад толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөстэй, шөнийн 4 болтол нөгөөх чинь намайг үе үе цочоож зовоосон ш д, тэгээд маргааш нь босчоод чимээ чагнасан чинь өнөөх чинь бүүр таг шүү, тэгэнгүүт айгаад хөөрхий арай амь тулаад аврал гуйж ирсэн юм биш биз дээ, зүгээр байгаа? xөөрхий минь арай нөгөө юу яачихсан??? гээд л өчнөөн бодол эргэлдээд л өдөржин нэг тийм дотор зовоостойдуу өнгөрсөн. нэг үсэрдэгээрээ үсрээд эхлээсэй гэсэн шүү юм бодоол тааз руугаа ширтээл, үнэн тамтай азгүй учралаа бид 2 нээрээ :)...
тэгээд орой хөршөөсөө дээд давхрын залуу зүгээр гэсээн гэж сонсоод дотор уужрав ш д, орой тэгсэн нөгөөх чинь түс тас гээд л үсэрч дүүлээд миний баярласан гэж, за яахуу чи бид 2 чимээтэй байсан нь дээр юм байнаа гээд хөгжимөө чангалаад суучихсан, намайг хөгжим чанга тавихаар нөгөөх чинь тэрүүхэндээ энэ нөхөр юу тавиад байна гээд сонсдог юм шиг байгаан, чимээгүй болчихно. тэр бас өөрөө хааяа хөгжим их чанга тавинаа, өглөөгүүр :) бас тэгжаагаад их сонин дээр үеийн гэмээрдүү нэрийг нь мэдэхгүй амьд хөгжмийн хамтлагууд сонсдог юм билээ, би ямар нэр устай/хэний дууг нь мэдэхгүй ч, дуртай дуутай болох гээд ч байх шиг хэхэ энэ мэтээр бид 2 шууд нүүр тулж харилцдаггүй ч бас нэг тийм тааз/шалаар "сонин" холбогдоод, "бие биендээ чимээ өгөөд, сонсоод суужийдаг" харилцаанд яалтчгүй орчлоо шүү, ёндроо :)  өнөө орой өнөөхтэйгөө дээр доороос чимээ өгөлцөж авалцаад, дээр дооргүй үсэрч дэвхцээд гэртээ дискоддог ч юм билүү? :)

Photobucket

завшааныг ашиглаад блогт орж ирдэг бүх хүмүүст бүгдэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Хүссэн бодсон бүхэн чинь энэ ирж байгаа шинэ онд биелээсэй, бас миний ч гэсэн хүсэл биелээсэй :)

4 comments:

slngo said...

shine onii mend.. hamgiin nandin husel ni bieleg :)

Особу said...

thanks, chinii ch gesen :)

Цагаанаа said...

хаха, сонирхолтой амьдрал шүү, тэргэнцэртэй агаа юм уу ?
Happy new year dear !
Wish u all the best in this coming year !

Особу said...

thanks, chamd bas :) neg tiim tatganuur sonin hun - zurhnii uvchinguus bolood tiim sonin bolchihson yum shig baina lee, huurhii harahaar uruvduud baidag yumoo...