Урт шар сандал өрөөнд минь байдаг Түүнд би хүлээлт гэдэг нэр өгсөн Надтай цуг ханьсах түүний Насыг нь хэлж мэдэхгүй Бид ямар нэгэн зүйлийг Маш удаанаар хүлээж байгаа Бидний тэвчээр Нэг л нартай өдөр барагдаж Би, чи-дээ тулан хэрэлдэж уралцахаас Би маш их эмээдэг, эмзэглэдэг Хүлээлт бид хоёр одоохондоо Хүний амьдралаар амьдарч байгаа... (Б. Эрдэнэсолонго) |