шинэ оноо ганцаараа угтах нь гэсэн чинь худлаа болж таарсаан, хэсэг бүлэг хүмүүстэй хамт угтав, сонин л байв, ганц дринк уучаад гэрийн зүг яарав, гэртээ ирээд кино үзэж хэсэг сууж байгаад унтсан.
ер нь шинэ оны эхний өдөр яагаад ч юм надад мангар санагдаад байдаг юм, шинэ жил гээд нээх их догдолж хүсэж хүлээж байгаад тэр бүгд болоод өнгөрсний дараа хүсэх хүлээх юмгүй болчихсон юм шиг сэтгэл хоосроод, гунигт автаад л шинэ оны эхний өдрийг өнгөрүүлдэг дээ. энэ жил бол тийм юм байсангүй ээ, угаасаа шинэ жил гээд хүсэж хүлээж тэмдэглэх юм байгаагүй, найз нөхөд байхгүй ганцаараа байхаа мэдэж байсан болохоор тэр үү тийм талын дарамт байсангүй ээ, шинэ оны эхний өдрийг жирийн л нэг өдөр шиг санаж фитнессдээ явж, өөртөө зориулж хийсэн амт шимт сайтай хоол хийж идэж өнгөрөөх шив. 2012 оны хувьд тэрүүхэндээ том жижиг алхам хийж, аз сорьсон, өөрийгөө шалгасан тийм жил болгохоор тархиндаа төлөвлөгөө боловсруулаад л байгаа, ямартай ч 2011 оныг бодвол харьцангуй сонирхолтой жил болох байхаа :) гэснээс 2012 оны жилийн ерөнхий зурхайг олж үзэв, миний талаар иймэрхүү юм зурхай өгүүлэв:
Энэ жил таны хувьд маш чухал бөгөөд дурсгалтай мөчүүд ихтэй болно. Таны дотоод мэдрэмж асар хүчтэй, мэдрэмтгий болж ажил үйлс чинь амжилттай байна. Бизнесийн хувьд ч ялгаагүй ашигтай санал орж ирэх бөгөөд ашгийг өөртөө шингээж чадах эсэх нь түншүүдийн харилцан итгэлцлээс шалтгаална. Эрүүл мэндийн хувьд та өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарах ёстой. Учир нь таны биеийн хүчний ажил гэнэт ихсэх болно. Хоолны дэглэм барьж, биеийн тамирын дасгал хийх нь таны эрүүл мэндэд тус дөхөм болно. Хайр дурлал таны амьдралд онцгой байр суурь эзэлнэ. Энэ жилд та өөртөө чухал хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайртайгаа учирна. Хэрэв та гэрлэх бодолтой байгаа бол энэ жил шийдвэрээ гаргаарай. Учир нь таны төсөөлж байгаагүй илүү бахархууштай зүйл тохиолдоно. Хэрэв та шийдвэр гаргаж холбоо тогтоосоон бол харьцаагаа муутгахгүй байхыг хичээгээрэй.
үүүүүүүүүү үнэн байгаасай, миний мэдрэмж яг яана гэчихсэн бэ :) бас хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайртайгаа учирна гэнэ үү үүүүүүүүүүүүүүү тэгэхээр байна шүү дээ: хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайр гэж байдаг байх нь (ашгүй дээ), байхгүй юм шиг байна гээд сэтгэлээр унаад шуудрах замдаа орчихсон явсан юмсан :) одоо тэгээд тэр хайрандаа бэлдэж эхлэе дээ, фитнессдээ эрчимтэй явья, өнгө зүсээ тордоё, бас хуримын хувцас энэ тэрээ эртнээс захиалж байдаг ч юм билүү, за энэ 2012 онд би балай авах юм шиг байнаа, ёондроо. гол нь яг тэр хайртайгаа учрах гэж будилж явтал гай болж дэлхий сөнөж балрах вий дээ кккэ тог тог тог - муу юм модонд :)
9 comments:
Eh survaljaa tabi l daa..bi Bas ooriiigo Haraadahmaar baihiim.ww
ta uzeltgui ee, ali hediine taniig uzseen, hamgiin une tsenetei yag ter hairtaigaa uchirahgui aan tiin bas daraa nasandaa huis soligdoj turnu gejiilee:)
http://www.doldon.com/xe/index.php?document_srl=85464&mid=sambar9
thanks chuups, haanaas olj avsanaa yag haij bailaa
bayabaga> togloson shu, uilchiv :) chuupsiin tavisan linkeer orood uzchih :)
nudee bultsiitlee l uillaa,.zugeer..kk
nasnii namar? uilah ineeh amarhan boldog gesen unen baina uu kkke :)
uuuu zia ta ch bur alaad ogohiim bainoo :) bieiin huchnii ajil GENET ihseh bolno genuu?!
oonhoo 2012 ond balai avnaa :) ta ch biyiin huchnii ajil gedgiig aygui urguud unshchih yumaa te? kkke
Post a Comment