Харуки Мураками - энэ нэрийг мэддэг болоод, энэ хүний өвөрмөц ертөнцөөр аялаад би багагүй хугацааг үджээ. Хэдэн жилийн өмнө Лондонгын паддингтон дүүрэгт байдаг нийтийн номын сангаас унших ном хайж яваад энэ зохиолчын "Norwegian Wood" номыг олж билээ. Тухайн номын амтанд нь ороод бараг тэр өдөртөө нөгөө номыг машиндаад дуусгасан билүү дээ, тэгж бид хоёр анх танилцсан түүхтэй :) Тэгээд энэ хүний бичсэн, англи хэл дээр орчуулагдсан бүх номыг нь олж, авч, уншиж байсан гэж бодохоор яалтчгүй улаан фэн нь байсан бололтой дог шүү :) Одоо бол урьдных шиг тийм улаан фэн нь гэж өөрийгөө хэлэхэд хэцүү болж дээ. Миний сонирхол, taste арай өөр болж ирж байх шиг байна. Гэхдээ энэ хүн миний хүндэлж явдаг зохиолчдын нэг бол мөнөөсөө мөн, энэ жил нобелийн шагналд нэр дэвшихэд нь авчаасай гээд нууцхан догдолж л суулаа, энэ жил чадаагүй ч удахгүй авах байхоо :)
За тэгээд энэ зохиолчын талаар энд тэндээс цуглуулж авсан сонирхолтой баримт, түүний яриа, фото зургуудыг эмхтгэн орууллаа. Мураками-гийн Монгол фэнүүдэд зориулав :)
"Би ганцаараа байх дуртай хүн юм шиг байгаан. Арай өөрөөр хэлвэл би ганцаараа байхыг хэцүү зүйл гэж боддоггүй/айдаггүй хүн. Би өдөрт нэгээс хоёр цаг хэнтэй ч ярилгүй ганцаараа гүйж бас дөрвөөс таван цаг өрөөндөө юм бичиж өнгөрөөдөг, энэ нь надад огтхон ч хэцүү эсвэл уйтгартай санагдаж байгаагүй. Би бүүр бага байхаасаа л ганцаараа байх дуртай хүүхэд байсан, хэн нэгэнтэй хамт байхаас илүү ганцаараа ном унших эсвэл хөгжим сонсохыг илүүд үздэг байж билээ".
"Би залуудаа, өөрөөр хэлвэл хорин хэдэн насандаа шөнө дундаас хойш ямар нэгэн гайхалтай томоохон зүйл надад тохиолдоно гэж хүлээдэг/ догдолдог байсан. Гэвч хэзээ ч тийм ер бусын зүйлс тохиолдоогүй. Тэгээд гучин хэдэн нас хүрээд шөнө дундаас өмнө унтсан нь дээр гээд шууд орондоо ордог болсон".
"Амьдралдаа би үргэлж хүссэн зүйлсээ хийсээр ирсэн. Хүмүүс надад "наадах чинь дэмий/ буруу" гээд ятгах, болиулах гэж оролддог л юм, гэхдээ би хэзээ ч өөрчлөгдөхгүй".
"Олон уншигчид намайг сэкстэй холбоотой хэсгүүдийг бичих дуртай гэж боддог байх, тэгвэл яг эсрэгээрээ шүү. Би тиймэрхүү хэсгийг бичиж байхдаа яг яах учраа олохгүй ичиж сандардаг хүн. гэхдээ тэр болгонд би өөртөө: Харуки энэ бол чиний ажил/үүрэг, чи зогсолтгүй бичиж дуусгах ёстой гэж хэлдэг!"
"Миний зохиолын баатруудад онцгой содон зүйлс байдаггүй. Тэдэнд бусад хүмүүст хэлэх зүйлс байдаг, гэхдээ тэд яаж хэлэхээ мэддэггүй, тийм болохоор тэд өөрсдтэйгөө ярьдаг".
"Ихэнхи хүмүүс унтаж байхдаа ямар нэгэн зүүд зүүдэлдэг. Харин зохиолч байхын тулд сэрүүн байхдаа зүүд зүүдэлж чаддаг байх хэрэгтэй болдог".
"Хайр дурлалд автана гэдэг нь тэр хүн өөрийнхөө дутуу хэсгийг л эрж хайж байна гэсэн үг. Тэгэхээр хайр дурлалтай учирч үзсэн хүн эргээд өөрийнхөө амраг/ хайртаа бодохоор ямар нэгэн хэлбэрээр гунигт автдаг. энэ нь удаан хугацаанд эргэж сөхөөгүй, хамгийн нандин дурсамжууд бүхий өрөөнд орж байгаатай адил юм".
"Энд тэнд худагтай таарах болгондоо би заавал очиж, дотогш нь өнгийж харах дуртай".
"ямарваа нэгэн зүйлийг эрж хайж байнаа гэдэг тухайн хүн аз жаргалтай байгаа хэрэг. Эрэл хайгуул нь хүний амьдралд утга учир өгч байдаг. Одоо цагт өөрийнхөө эрж хайж байгаа зүйлээ олох нь тийм ч амархан ажил биш. Гэхдээ хамгийн чухал нь чи ямарваа нэгэн зүйлийг эрж хайж байгаад оршино, тэрнээс эрэл чинь чамайг хаашаа хөтлөх нь тийм ч чухал биш. Тийм болохоор миний зохиолын баатрууд ямар нэгэн зүйлийг эрж хайж байдаг, тэр хайж буй зүйл нь жирийн нэг муур, хонь эсвэл нэг бүсгүй ч байж болно. ийм энгийн эрэл хайгуулаас миний зохиолууд эхэлдэг юм".
"Секс, бэлгийн чиг баримжааны талаар бичихдээ би маш болгоомжтой ханддаг. Би бодлоо цаасан дээр буулгаж үзээд улмаар хамгийн зөв хувилбар, хамгийн оновчтой үгсийг олох хүртлээ маш олон удаа засаж бичдэг".
"Сайн найзуудыг олоход хэцүү байдаг, тэгвэл сайхан нөхөрлөлийг хадгалж цаашаа авч явах нь бүүр хэцүү зүйл. Найзууд чинь чамтай хамт байхгүй байж болно, гэхдээ сайхан дурсамжууд чамд үлдсэн байдаг. эдгээр дурсамжууд нь хүйтэн шөнө намайг дулаацуулах гал шиг дотроос төөнөж байдаг. Энэ бол жинхэнэ нөхөрлөл юм".
![]() |
| зохиолч Haruki Murakami & Ryu Murakami |
"Энгийн хүмүүст ер бусын зүйлс тохиолдох нь бий. Миний зохиолууд үүний талаар л өгүүлдэг юм".
Мураками, Рубин хоёр
Сурв: Та Мураками-гийн номнуудыг эх хэл дээр нь уншиж орчуулдаг азтай хүн, ер нь түүний зохиолуудад орчуулж боломгүй зүйлс хир их байдаг вэ?
уг аудио ярилцлага >>> энд
"The New Yorker" сэтгүүлд хэвлэгдсэн "Town of Cats" хэмээх богино өгүүллэг >>> энд
Мураками-гийн дуртай зохиолууд:
Raymond Chandler’s Philip Marlowe
Philip Marlowe нь Chandler-ийн хувьд төсөөлөл юм, гэхдээ тэрээр миний хувьд бодит хүн. Би залуудаа, оюутан ахуй насандаа яг л Marlowe шиг амьдрахыг хүсдэг байж билээ.
Philip Marlowe нь Chandler-ийн хувьд төсөөлөл юм, гэхдээ тэрээр миний хувьд бодит хүн. Би залуудаа, оюутан ахуй насандаа яг л Marlowe шиг амьдрахыг хүсдэг байж билээ.
The Great Gatsby
энэ миний дуртай ном. Саяхан хэдэн жилийн өмнө би энэ номыг орчуулж дуусгасан. Хорин хэдэн настай байхдаа энэ зохиолыг орчуулахыг их хүсэж билээ, гэхдээ тэр үед би энэ ажилд бэлэн биш, залуухан байж :)
энэ миний дуртай ном. Саяхан хэдэн жилийн өмнө би энэ номыг орчуулж дуусгасан. Хорин хэдэн настай байхдаа энэ зохиолыг орчуулахыг их хүсэж билээ, гэхдээ тэр үед би энэ ажилд бэлэн биш, залуухан байж :)
The Catcher In The Rye
Энэ сэтгэл санаа цочирдуулам хар бараан, хүнд зохиол байгаа юм. Би анх 17 настай байхдаа уг зохиолыг уншаад таалагдсан учраас орчуулахаар шийдэж билээ. Тухайн үед энэ зохиол надад их хөгжилтэй, сонирхолтой бас хүнд санагдсан.
Энэ сэтгэл санаа цочирдуулам хар бараан, хүнд зохиол байгаа юм. Би анх 17 настай байхдаа уг зохиолыг уншаад таалагдсан учраас орчуулахаар шийдэж билээ. Тухайн үед энэ зохиол надад их хөгжилтэй, сонирхолтой бас хүнд санагдсан.
The Brothers Karamazov
Ихэнхи зохиолчид нас явахын хирээр муудаж доройтож ирдэг. Харин Достоевский бол тэгээгүй ээ. Харин ч эсрэгээр нь улам сайжирч, сайн бичиж байсан. Энэ зохиолыг тавин хэдэн насандаа бичсэн гэдэг, үнэхээрийн сайн зохиол болж чадсан.
Ихэнхи зохиолчид нас явахын хирээр муудаж доройтож ирдэг. Харин Достоевский бол тэгээгүй ээ. Харин ч эсрэгээр нь улам сайжирч, сайн бичиж байсан. Энэ зохиолыг тавин хэдэн насандаа бичсэн гэдэг, үнэхээрийн сайн зохиол болж чадсан.
The Castle
15 настай байхдаа би анх Кафкагийн The Castle хэмээх номыг уншиж билээ. Үнэхээр агуу том зохиол санагдаж унших явцдаа би их цочирдож билээ
15 настай байхдаа би анх Кафкагийн The Castle хэмээх номыг уншиж билээ. Үнэхээр агуу том зохиол санагдаж унших явцдаа би их цочирдож билээ
Мураками-гийн талаархи сонирхолтой мэдээлэл
Haruki Murakami--ийн хувийн цуглуулганд 6000 хол давсан пянз, бичлэг байдаг ажээ.
хямдхан энгийн машин-ыг (жишээ нь “Dance Dance Dance” зохиолд гардаг Subaru) магтан бичдэг зохиолч маань бодит амьдрал дээрээ Porsche унадаг :)
Murakami оюутан байхдаа киног учиргүй үздэг байж. залуудаа жилд 200 орчим кино үзэж, зохиолч болох бараа сураг ч үгүй байх үедээ өөрөө сонирхолдоо хөтлөгдөн хэдэн кино зохиол бичсэн байна. уг зохиолууд нь өөрт нь таалагдаагүй учраас ямар нэгэн байдлаар хэвлүүлэх, бүтээл болгох оролдлого хийгээгүй ажээ.1989 онд бичсэн түүнийг эсээ бичлэгнээс үзвэл тэрээр ямагт муур тэжээж ирсэн бөгөөд одоог хүртэл хэдэн муур тэжээснийг нь тоолвол нилээд их тоо гарах бололтой :) "Kirin" (пиво биш хятадын домогт гардаг амьтанг билэгдэж нэрлэгдсэн) хэмээх нэртэй муур түүнд байсан бөгөөд Мураками: японы хамгийн сайн зохиолч гэж үнэлдэг зохиолч Ryu Murakami уг муурыг түүнд бэлэглэсэн юм байна.



























14 comments:
Надад "Dance dance dance" хамгийн их таалагддаг. "Kafka on the shore" дажгүй ээ. Сүүлд "1Q84"-ийг уншаад ерөөсөө таалагдаагүй ээ. Тэрнээсээ "Hard boiled wonderland and the end of the world" нь зүгээр байж магадгүй юм шиг санагдсан.
Эхэндээ "Dance dance dance" юм уу "Kafka on the shore"-ийг орчуулахсан гэж бодсон. Дараа нь дам орчуулаад дэмий байх, япон эх дээрээ өөр бичлэг, өнгө аястай ч юм билүү гэж бодоод больсон.
Харин саяхан нэг үгүүллэгийг нь орчуулсан. Өөрөөс нь зөвшөөрөл авчихвал энд тэнд хэвлэнээ. Хүмүүст сонин байж магадгүй.
Сониноос тэр бас Монголд ирж, Халх голын нутгаар явж байсан гэдэг шүү...
harin tiin gesen, The Wind-Up Bird Chronicle-g bichcheed daraa ni mongold irj baisan gesen, ter ni tuhain uyed nadaa ih sonin sanagdaj baisan, mongoliin tuhai ter ih dursleluudiig irj uzeegui baij yaj bichsen yum boldoo geed :)
nadad "Norwegian Wood" "Sweetheart sputnik" "The Wind-Up Bird Chronicle" taalagddag :)
ter uguuleg chin goy sonsogdoj baina shuu, mongol hel deer unshij uzvel ih sonin baih baihaa :) amjilt
Би бас анх Norwegian Wood-р нь танилцжийсан, гое нийтлэл байна, баярлалаа
bas marathon-or hicheelledeg geed neg yarilzlagiig ni sayhan unshsan yum bna :)) nomnuud ni hongohon huurhun goy baidag shuu, nice post!!
m13> zugeeree bas thanks :) Norwegian wood-g uzsen u?
mishima> What I Talk About When I Talk About Running geed nimgehen dursamj nom munuu? zohiolch uuriinhuu dotor luu ungiisun goy bichleguudtei nom sanagdsan, taalagdsan
Гүйлгээд гүйлгээд үзцэн байгаа, одоо завтай болхооррр яг суужагаад үзнэ ээ, хэр санагдсан бэ,
goy, durtai nomiin baatruud delgetsend amilahiig harah sonirholtoi sh d, nomiig ni unshaagui bol uuruur dugneh bh l daa :)
nadaa law nomiig ni unshsan hun l oilgoh um shig sanagdsan, gehdee medeej harah sonirholtoi bsn, minii tusuuleltei her niitsej bn gej taaruulaal
Uuu me likie:) nomoo unshihiimsoon :P
m13> tiimuu, tegeed niitssen u :)
ershuu> belegleh ni beleglesen deg :)
ooooh menii hairt shude.
Osobu ania n ene post-g chen blog-doo oruullaa shu. Medeej chamaig mention hj bgad :)
saihan bichleg bn
hairt uu kke tegee teg :)
Post a Comment