Ганцаараа амьдрахын сайхан, муухайг үзэж мэдэрч л явна даа гэчүүл аягүй зовчихсон сонсогдож байна уу гүй юу кккэ...
саяхан нэг өдөр юу ч бодож мэлэрч явсан юм бүү мэд түлхүүрээ гэртээ үлдээгээд гараад ирсэн, тэгээд үүдэндээ энэ үйлдэлээ ухаарч баахан бантаж зогслоо, инээлээ, уур хүрлээ, бодлоо. Түлхүүр янзалж өгдөг үйлчилгээг дуудах уу, эсвэл хаалгаа эвдэх үү гэсэн юм бодоод гараад алхав, алхах зуураа өө нээрээ энэ байранд амьдарч байсан залууд илүү түлхүүр байж магад гэж бодоод залгасан чинь ашгүй байж таараад бөөн баяр :)
 |
| том болжоогоод ийм хаалгачин туулай-тай болно доо |
орой тэгээд нөгөөх лүү залгаад түлхүүр авах гэсэн чинь өөр хол газар төрсөн өдөрт явчихсан байж таараад тэгэнгүүт нь түлхүүргүй хүн яахав, түлхүүр хүлээх зуураа танил хүүхдүүдтэй таарч шоудав, нэг жижигхэн караокэ бар-нд сууж баахан юм яриад бармэн ази залуу нь ядаж байхад аягүй хөөрхөн, нээх жоготой инээгээд л за юу уух уу гээд хүрээд ирнэ, би өөдөөс нь аль болохоор гоёоороо инээмсэглэхийг хичээгээстэй, бантаж уугаад нилээд халсан байна лээ, тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө хэдээсээ салаад найз шар хүүхэн, залуу хоёртой цаашаа өөр нэг амьд хөгжимтэй нэг газар очоод, тэгсэн нэг байрны подвальд гэх юм уу нэг газар 25-30 орчим насны баахан залуучууд цугларчихсан ууж идээд л, амьдаар хип хоп тоглолт ээлжилж тавиад үүүүүүүү сонирхолтой юм үзэв. за тэнд тэгээд бас бид 3 баахан бүжиглэж, ууж, юм хум яриад л байсан, нэг мэдсэн шөнийн 3 цаг, түлхүүрчин хүүхэд байдаггүй ээ, залгалаа, найзууд явуулахгүй байнаа, цагийн дараа эндээс гараад, нэг цаг яваад очино, хүлээж байгаарай гэх юм. надад хүлээхээс өөр сонголт угаасаа байхгүй :) нөгөө газраасаа гарч бид 3 нэг юм идчээд салав, дөнгөж 4 цаг болох гэж байдаг, хаачих вэ гэж бодож байгаад ойрхон байсан фитнэсс клуб оров, ямар ч хүнгүй байгаа байх даа гэсэн чинь үүрээр бас мэр сэр хүмүүс дасгал энэ тэрээ хийгээд байж л байдаг юм билээ, аягүй лаг :). Би ч усны өрөө хавиар нам гүм байгааг ашиглаад саун-д сууж, жакузи-д хэвтэж арьсаа амраав, ашгүй нээх удалгүй өнөөх залуу ирж намайг авав, утгагүй байдлаас намайг аврав, гэртээ ирэв, түлхүүрээ дахиад хэзээ ч мартахгүй гэж өөртөө амлав, орондоо оров, маргааш нь толгой хүнд сэрэв, виски чамайг даа гэж занав :)
 |
| манай байрны урд байдаг найз мод |
4 comments:
Saunii ongonoo tsoolson desuka kkke
dajgui naiz ba
ershuu> oonhooooo :)
lili> goy naiz geech :)
Post a Comment