Ларс агаагийн энэ киног Канн-д анх гарахаас нь аваад бөөн бөөн мэдээлэл аваад хэвлэлийн хурал дээр хэлсэн мангар хошигнолоосоо болоод найруулагч өөрөө хэрхэн бөөн хэл аманд орж байгааг харж гайхах мэтээр энэ киног үзэхээсээ өмнө янз бүрээр их холбогдчихдсон болохоор яг кино үзэхээр суухдаа ямаршуухан юм байгаа бол доо гэж халгаж гайхсан үе надад бас байнаа байна гээд үү :)
![]() |
| Melancholia (2011 Sweden) |
Кино үзэж дуусаад үүүүүүүүүүү гээд гайхчихсан, биширчихсэн, янз бүрийн бодолд умбачихсан сууна лээ би :) тэгэхээр ямартай ч миний сэтгэлд хүрсэн гоё, шинэлэг маркийн кино болсон юм шигээ. Зураглал энэ тэр юу вэ??? үүүүүүүүүүү :) камэрийн хөдөлгөөн, өнгө дүрслэл гээд магтах юм зөндөө. Хөгжим зурагтай нийлэхээр ийм болгодог юм даа гэж байгаа юм шиг маш хөгжимлөг кино болсон санагдсан, нээх урт видео клип ч юм шиг, үзээл үзээл мэлрээл мэлрээл баймаар :) ядаж байхад яг мэддэг уран зургуудаас санаа аваад зургийг нь авчихсан, тэр усан дээр хуримын даашинзтай урсдаг хэсэг үүүүүүүүүүү орчин цагийн ophelia байна гээд тормолзоод мэдэмхийрээд суужийв :)
![]() |
| "The Land of Cockaigne" |
эгч дүү хоёр бүсгүй дэлхийн төгсгөл ирж байх үед хэрхэн хүлээж авч байгааг харуулсан энгийндүү үйл явдалтай хирнээ, хүний сэтгэл шаналал, тусгаарлалт, эмгэг энэ тэр гэсэн гүн гүнзгий зүйлс рүү орсон том санаа агуулсан айхтар кино байлаа, дахиж хэд хэд үзмээр санагдсан :)
![]() |
| "Ophelia" |
Киног бас үзэж эхлэхдээ гайхсан зүйл нь: дан танил, мэддэг царайнууд байлаа, хамаг л шилдэг хөгшин, залуу жүжигчид нэг дор цугларсан нь сонирхолтой харагдаж байв, нэг талаар дан мэддэг лаг акулууд байхаар бас нэг тийм хэт хичээсэн ч юм шиг хэхэ за тэгээд жүжиглэлт энэ тэр дээр дуугай л байя би чинь одоо :)
Нэг хэвийн худлаа юмсаар дүүрэн холливүүдийн киноны дэргэд хамаагүй мөлжүүртэй, эрэл хайгуул хийж их хөдөлмөр орсон кино шиг кино байлаа, үзүүштэй үүүүүүүүүү :)



8 comments:
үзнэ даа
clair-iig dund ni oruulaad nam untsan
анх 11 сард согтуу баагий харж ангайсаар хагас дутуу үзээд дунд нь нам унтсан байсан. саяхан дахин тухтай үзсэн дээ гэж. үнэхээр ларс фон триер бол мундагийн мундаг найруулагч. 2012 оны "сүйрэл" гэж кану жанр бий болцон юм шигээ хэхэхэ тэрний нэг нь байлээ. a different take on the whole thing, though. visually stunning, deeply beautiful movie, though.
zorigt8> uzeerei :)
bayara> tiimuu, bi neg amtand ni orool gyals duusgachihsan :)
agaa> sogtuu yu kkke tiimee, mundag gar, sanal shuud niilmoi :)
чамайг кино ярьхаар л кино үзмээр санагдды түүнээс би ТВ үзэж чаддаггүй хүн шд хэхэ
borlasque> tiim uu kkke uz uz :)
Post a Comment