Wednesday, February 01, 2012

Сандал

Цээжин дотор минь нэг сандал байгаа
зүрхэрхүү хэлбэртэй
Цэв цэвэрхэн, шинэхэн сандал
өндөр сандал

Төмрөөр түүнийг хийгээгүй
модоор хийгээгүй
гэвч ганхдаггүй

Төрөхөд минь л хамт байсан
үхэхэд ч байж л байна
бөх сандал

Хийц нь уран
давтагдашгүй
хараад л баймаар

Хэн хэзээ ч тиймийг
үзээгүй, үзэхгүй

Түүн дээр нэг суусан хүн
суугаад л баймаар
дулаахан бас зөөлхөн

Түмэн эр гуйсаан
олон ч гуйсан
огт хүрч чадаагүй

Тийм нэгэн өндөр сандал
эзгүй суудал
одоо хүртэл

Тэр нэгэн хүнийг хүлээсээр
Цээжин дотор минь ...
                                  (Л.Өлзийтөгс)